Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн асан Л.Оюун-Эрдэнэ нийт таван цаг орчим үргэлжилсан ярилцлагаараа нэг л мессежийг нийгэмд өгөхийг ихэд оролдлоо. Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгч болгон хонгил угсардаг болсон, одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хонгилдох гэж агуулгийг л дахин дахин дурьдаж байв.
Энэ ярилцлага "Hero"-гийн Б.Баатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар яллагдагчаар татагдсан цаг үед болж байгаа нь санамсаргүй зүйл ерөөсөө биш. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч улсын хил зарсан асуудал, нүүрсийг 16 жилээр Хятадын компанид өгөх давуу байдал олгосон гэх хэрэг, "Рио Тинто"-гийн өгсөн 20 сая долларын хэрэг зэргээрээ мөн л яллагдагчаар татагдах магадлал тун өндөр болоод байгаа ажээ.
УИХ-ын гишүүн, Хууль Зүйн Сайд Б.Энхбаярын хэлж буйгаар энэ хавар маш халуун хавар болж, авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хэд хэдэн улс төрчдийг шалгаж, хариуцлага тооцохоор хуулийн байгууллагууд маш эрчимтэй ажиллаж буй гэх.
Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн дагуу Д.Амарбаясгалан тэргүүтний араас явж магадгүй нөхцөл байдал нэгэнт үүссэн тул шоронд орох үедээ энэ бол хонгил шүү л гэж хэлэх санаатай урьтач мессежээ өгөөд байгаа бололтой. Үе үеийн хулгайч улс төрчид үнэнд гүйцэгдээд ирэхээрээ хонгил гэж орилдог нь бараг л жишиг болсон. Энэ моодыг ч Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх нь.
Ер нь ямар ч гэм зэмгүй, огтхон ч авилга авдагггүй ариун гэгээн сайхан залуу улс төрчдийг хэлмэгдүүлэх гэж байна гэхЛ.Оюун-Эрдэнэ, авилгачдад хуулийн цээрлэл үзүүлэх ёстой хэмээж буй Б.Энхбаяр хоёрын хэн нь худлаа яриад байна вэ?
Б.Намуун
Баасан - 03 сарын 13,
2026
Сэтгэгдэл1
Б. Энхбаяр худал ярьж байна. Учир нь танай сайт худалдагдсан учир. Sonin mn анх үүссэнээс нь эхэлж ордог байсан, голчтой мэдээ оруулдаг байлаа. Одоо бол танайх илтэд монгол түмний язгуур эрх ашгийн эсрэг байдаг болсон. Харамсалтай.
Б. Энхбаяр худал ярьж байна. Учир нь танай сайт худалдагдсан учир. Sonin mn анх үүссэнээс нь эхэлж ордог байсан, голчтой мэдээ оруулдаг байлаа. Одоо бол танайх илтэд монгол түмний язгуур эрх ашгийн эсрэг байдаг болсон. Харамсалтай.