Монголын улс төрд эргэж ирдэг улстөрчид бий. Тэд нам гүм болдог ч бүр мөсөн алга болдоггүй. Харин тохироо бүрдвэл дахин гарч ирдэг. Тэдний нэг бол С.Баярцогт.
Сүүлийн үед түүнийг том албан тушаалд өрсөлдөх гэж байна гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Бүр тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу, эсвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү гэж байна.
АН-ын дарга О.Цогтгэрэл тамга тэмдгээ гардаж, албан ёсоор намаа аваад өөрийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл С.Баярцогт намын даргынхаа төлөвлөгөөнд ямар байдалтай багтсан юм бол гэдэг нь анхаарал татаж байна. Намын генсек гэдэг бол ил гарч индэр дээр попрох албан тушаал биш. Харин намын бүтэц, санхүү, сонгуулийн штаб, дотоод фракцын тэнцвэрийг атгаж байдаг жинхэнэ “гал тогоо” баригч гэсэн үг. Хэрэв С.Баярцогт энэ албан тушаалд очвол харьцангуй туршлагатайд тооцогдоно. Мөн олон улс талдаа ч харилцаа холбоо сайтай улстөрч. АН энэ талаас нь ашиглаж мэдэх юм.
Гэхдээ нөгөө талдаа түүний нэр хүндтэй холбоотой маргаанууд, олон нийтийн итгэлийн асуудал дахин сөхөгдөж, АН-ын олон фракц улам холдох эрсдэлтэй сонголт байж мэднэ. Харин С.Баярцогт 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонголтыг хийх үү.
Одоогоор АН-аас намын дарга асан Л.Гантөмөр нэр дэвших бодолтой байгаагаа илэрхийлээд байна. Мөн зарим судалгаагаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэр дэвших боломжтой гэж гарсан харагдана лээ. Тэгэхээр дараагийн боломжит хувилбар нь С.Баярцогт байж мэдэх юм. Ерөнхийлөгчийн сонгууль бол намын аппаратын тоглоом биш, ард түмний саналын өрсөлдөөн байдаг. Нам дотроо хүчтэй байх нь хангалтгүй гэсэн үг.
Өнөөдөр эрх баригчид нам төдийгүй сөрөг хүчин ч нэг том сорилттой тулгарч байна. Шинэ үеийн, цэвэр имижтэй улстөрчдийг гаргах уу. Эсвэл хямралын үед туршлагатай “хуучин тоглогч”-доо найдах уу. С.Баярцогтын тухай яриа гарч ирж байгаа нь нэг зүйлийг батална.
Монголын улс төр шинэ хүмүүсээр дүүрээгүй байна. Тиймээс хуучин хүмүүс эргэж яригдсаар. С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу гэдэг нь хувь хүний шийдвэрээс илүү намын стратегийн шийдвэр байх биз ээ.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мягмар - 02 сарын 24,
2026
Сэтгэгдэл13
ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЗҮЙЛ АРД ТҮМЭН БИЛЭЭ ЭНИЙГЭЭ АШИГЛАЯ АА. МОНГОЛЧУУДАА ӨГЛӨӨ БОЛГОН АЖИЛДАА ИРЖ БАЙГАА ЮМ ШИГ ТЭМЦЬE ЭЭ. ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ОРДОН ДОТОР БИШ ШОРОНД, ЮМУУ ШОРООНД БАЙХ ЁСТОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙНХАА ЭРХЭЭР АМЬ НАС, ЭХ ОРОН, АРД ТҮМЭН ГАЗАР НУТАГ, ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮEЭ, ОЛНЫ ХҮЧЭЭР АВРАН ХАМГААЛЬЯ АА. ЧИ НАМАЙГ, БИ ЧАМАЙГ БҮГДЭЭРЭЭ НИЙЛЭЭД ЭХ ОРНОО ХАМГААЛЬЯ АА. БИД ОДОО ХАМГААЛАХГҮЙ БОЛ ХОЙЧ ҮEДЭЭ ХЭЛЭХ ҮГ, ХИЙСЭН АЖИЛГҮЙ, НҮҮРГҮЙ БОЛЛОО. ГЭМТ ХЭРЭГТНҮҮД 200 ДОТОР БНА. АРД ТҮМЭН 3.5 САЯУЛАА . НЭГ НЬ НИЙТИЙН ТӨЛӨӨ, НИЙТ НЬ НЭГИЙН ТӨЛӨӨ. УИХ ТАР. БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭСД ТАТВАР ТОРГУУЛЬ ТӨЛЖ ЯВСАН СОЛОНГОСЧУУДААСАА ДОР БАЙНА ШҮҮ АРД ТҮМЭЭН. НИЙТИЙН ТӨЛӨӨ ЖАГСАЖ ТЭМЦЭЖ БАЙГАА НЭГ, НЭГНЭЭ ОРХИЖ ЯВАХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬE ЭЭ.
Баярцогт бол байгаа ганц бэлэн боловсон хүчин , түүнийг ашиглах ёстой юм . Даанч бид даанч харанхуй бна !
Дэлхийн түүхэнд нэг л дайсан байсныг бүх тэмцэгчид ямар маргаангүй хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэр нь урвагч билээ. Эх орноосоо урваж гадаадын эрх ашгийг төлөөлнө гэдэг том нүгэл юм шүү. Ингэтлээ доошоо орж боловсон хүчингүй болсон намыг Монголчууд минь зүгээрл жагсаалаас хасахад болно. Монголыг сүйрүүлсэн олон муу жишээ энэ намд байна. Жирийн гишүүд нь эргүү хонь шиг байгаа нь сонин.
Арай ч үгүй байлгүй дээ . Хулгайчид , урвагчид , хуучин хувалзнууд толгой өндийлгөх бүх нүх сүв хайж - оролдлог хийж байж болох юм . Баярцогт бол бүр ил цагаандаа гарсан - улайрсан - ичих нүүргүй болсон харийн агент , монголын шоронд төгсгөлөө хийх ёстой элемент . Харин АН -ын төдийгүй монголын улныхан гэж ад үзэгдсэн эгэл жирийн иргэд , ард түмэн бол АН - аас ч бай , МАН - аас ч бай " Е - д нэр дэвшинэ " гэж ХӨӨСРӨӨД байгаа хэнийг ч биш , тэдний болон бүх ХУЛГАЙЧДЫН АЙГААД байгаа , алсаас төсөн аль эртнээс АЛЬ МУУГААР нь цоллоод байгаа ТИЙМ ХҮНИЙГ олж сонгоно ...
Шоронд байх хүн шт.. юуны чинь дарга , ерөнхийлөгч болох.. өгөр авилгач хужаа шаар..!!!!
Шоронд байх хүн шт.. юуны чинь дарга , ерөнхийлөгч болох.. өгөр авилгач хужаа шаар..!!!!
Шоронд байх хүн шт.. юуны чинь дарга , ерөнхийлөгч болох.. өгөр авилгач хужаа шаар..!!!!
Хятадын монгол гэж солиорсон хар лалар !!!!
Хахаха
Занданшатар гахайг албан тушаалаас нь зайлуулцгаая . Зандангахай данжаад ерөнхий сайд болмогцоо МCSын 250 тэрбум татварын өрийг хүчингүй болгож байсан. Бас Анандбазарт 320 тэрбумын өндөр үнэтэй шатахуун ЭТТ шахах эрхийг бэлэглэсэн. Энэ өмхий гахайг албан тушаалаас нь буулгаж хуулт хяналтын байгууллагаар шалгуулахыг шаардаж бүх орон даяар тэмцэл өрнүүлэхийг уриалж байна.
Ардчилалын партизанууд , нам - төрийн түшээд гэж хөөрцөглөж байсан ХУВАЛЗ - ХУЛГАЙЧИДАД Монголд шоронгоос өөр ГИШГЭХ ГАЗАР ҮГҮЙ болсныг ойлгоцгоо . Монголын хойч үед БОЛОМЖ олгоцгоо ...
АН ынхан Занданшатар хулгай хийж байгааг зүгээр дуугуй хараад сууцгааж байна. Жишээ нь Занданшатар MCS-ын 250 тэрбумын улсад төлөх ёстой өрийг хүчингүй болгож байсныг мэдсэн ч мэдээгүй юм шиг явцгааж байна. Энэ шударга ёс мөн үү?
Ерөнхийлөгчид дэвшээд гарахгүй нь тодорхой ш д. Монгол улс хужаа ерөнхийлөгчтэй болох нь дутаж.