sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын оролцоотойгоор “G8” /“Их 8”/ хэлбэр рүү буцах нь зүйд нийцнэ гэж үзэж байна.
“Хэрэв Орос улс /"Их 8"/ байсан бол илүү тохиромжтой байх болов уу гэж бодож байна, бидний ярьж байгаа олон зүйл Оростой холбоотой учраас “Их 8” байх ёстой, эргээд “Их 8” болох боломжтой гэж бодож байна. Хэрэв хэн нэгэн ийм санал тавивал би түүнд маш элэгсэг хандана” гэж Америкийн удирдагч Румыны Ерөнхийлөгч Клаус Йоханнисыг мягмар гарагт Цагаан ордонд хүлээн авч уулзахдаа мэдэгджээ.
Д.Трампын үзэж байгаагаар, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэр үед АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг хожсон гэх шалтгаанаар Вашингтон тухайн үед Оросыг “Их 8”-ын бүрэлдэхүүнээс гаргахыг шаардаж байжээ. “Орос “Их 8”-ын бүрэлдэхүүнд байх нь тийм ч сайн зүйл биш гэж Обама бодож байсан бөгөөд тэрбээр Путинд хожигдсон учраас Орос улсыг бүрэлдэхүүнд нь байлгахыг хүсээгүй гэж бодож байна” гэж тэрбээр хэлсэн байна.
“Их 7”-гийн бүлэгт эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Их Британи, Герман, Итали, АНУ, Франц болон Япон улс ордог. Долоогийн бүлэг хэлбэрээр 1976-1997 он хүртэл оршин байсан бөгөөд ОХУ-ыг нэгдсэний дараа “Их 8” гэж нэрлэх болжээ. 2014 оны гуравдугаар сард Украинд болсон үйл явдлууд болон АНУ, Европ болон Оросын харилцаанд үүссэн хямралын улмаас “Их 8” бүлэг дэх барууны орнууд Ерөнхийлөгч Барак Обамаг Вашингтонд засгийн эрх барьж байх үед "долоо" хэлбэр рүү буцахаар шийджээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг