sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Шиньжянтай холбоотой асуудлуудыг ашиглан Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг тус улсын Гадаад хэргийн яам АНУ-ын засаг захиргаанд уриалжээ.
Хятадын Шиньжян-Уйгурын өөртөө засах орны талаарх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдэлтэй холбоотой асуултад Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хариулт өгсөн байна. М.Помпео өнгөрсөн баасан гарагт твиттер хуудсандаа жиргэхдээ, Шиньжян дахь дарангуйлсан тактикаа зогсоохыг Хятадын эрх баригчдад уриалаад, уг үйл ажиллагаа нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байна гэжээ.
Гэн Шуан энэ талаар мэдэгдэхдээ, М.Помпео Хятад улсыг буруутгах зорилго бүхий үгсээ давтаж байгаа хэрэг хэмээгээд, Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна гэжээ. Мөн тэрбээр Шиньжянд явуулж буй арга хэмжээнүүд нь терроризмтой тэмцэж, угсаатны бүх бүлгийг дэмжин тогтвортой байдлыг хадгалах зорилготой гэдгийг онцолсон байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг