Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейг барих төслийн багийнхантай уулзлаа. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн холбогдох албан тушаалтнуудад ээлжит хатуу үгээ хэлэв. Үндэсний урлагийн их театрыг барих төслийнхний Төрийн ордонд авчирсан макетнаас эхлээд Ерөнхий сайдын уурыг хүргэсэн.
Тэрээр “Засгийн газар бүх асуудлыг шийдвэрлэсэн. Хэрүүл маргаантай байгаа бүх асуудлыг шийдсэн. Нураад унаж байгаа музей дээр Улсын Ерөнхий сайд өөрөө очиж үзсэн. Асуудлыг чинь шийдээд байхад яагаад ажиллахгүй байгаа юм бэ. Та нар ажил хийвэл хий. Хийхгүй бол боль. Та нарын ард залуучууд төрдөө зүтгэе гээд байж л байна. Энд битгий буг болоод суугаад бай. Ажил хийж чадахгүй бол Монголын төрөөс зайлцгаа. Үндэсний театрыг хийгээд Төрийн ордонд оруулж ирсэн макетыг нь хар. Битгий доромжлоод байгаарай.
Сургуулийн сурагч ч ийм макет өгөхгүй. Чингис хааны музей шиг хийчихэж болохгүй байна уу. Энэ асуудлаар олон удаа хэлж, сануулсан. Ё.Баатарбилэг сайдаа, Г.Ганбаяр дэд сайдаа. Ажлаа хийвэл хий. Хийхгүй бол улсад бүү гай бол. Монголын хөгжлийн түүхэнд гай битгий бол. Цаашид төсөл хөтөлбөрүүдийг ийм байдалтай удирдах уу Г.Ганбаяр аа” гэв.
Түүнчлэн “Бид сүүлийн 30 жил дан уул уурхай ярьсан. Яаж газар ухаж алт олох вэ, яаж мөнгөтэй болох вэ гэж. Мэдээж ярих ёстой байх. Гэтэл соёл урлаг, соён гэгээрүүлэх ажлыг мартчихсан. Монголын ард түмэн битгий хэл гадныхан ирээд үзэж харах юм юу ч байхгүй. Цонжинболдогоос өөр юм байхгүй. Баруун тийшээ явбал Хархорин орж байгаа байх. 300-400 км газар донсолж муу замаар давхисаар байгаад очоод хуучны нэг хот үзэж байгаа. Тийм учраас Засгийн газраас барьж байгаа бодлого бол ард түмнээ соён гэгээрүүлэх, түүх дурсгалаа олон түмэнд таниулах энэ ажилд анхаарлаа хандуулна” гэв.
Гэсэн ч холбогдох албан тушаалтнууд нь энэ удаа Ерөнхий сайдын сэтгэлд хүрч ажиллаж чадсангүй. Аргаа барсан Ерөнхий сайд холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгч, 14 хоногийн дараа дахин шалгахаар болж, хуралдаан дуусав. Үндэсний урлагийн их театрын барилгын хувьд 1600 хүний суудалтай дуурь бүжгийн танхим, 2500 хүний суудалтай концертын их танхим, 800 хүний суудалтай хөгжмийн танхим, 400 хүний суудалтай заалтай байхаар төлөвлөж буй юм. Дээшээ зургаан давхар, доошоогоо хэсэгчилсэн гурван давхар байхаар эхний эскиз зургаа бэлэн болгоод буй нь ийнхүү шүүмжлэл дагуулж эхэллээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хурэлсухээ! 3- р хороололд байгаа Энэбишийн хешее гэх том хар чулууг холдуулж зайлуулах хэрэгтэй. Энэбиш гэж Хэн юм бэ? Хэн ч мэдэхгуй . Алтан авгайтай залгалдаж гэдсэн дээр нь ухсэн нэг нехер биздээ. Харин ч Алтангийн гэдсэн дээрээс хуурийг нь салагах гэж Монголын хичнээн эмч нар Тамаа цайлаа.
Их дэлгүүрийн урд байдаг Бао Линь Цэрэндорж гэдэг хорчин хятадын чулууг зайлуулах хэрэгтэй.
Ганбаяр мэтийн Сарангэрэл сайдын хvмvvс мен их гай болох юмаа монголын терд. Сэтгүүлч юм болохоороо хэвлэлийн амыг vдцэн. Худалдан авах ажилгаа хариуцсан хvv Уламернех нь тендерээс авилгал авч шалгагдаж бгаа гсн мэдээг зариг.мн нийтэлчээд удалгvй устгасан бна лэ. ЭМ-н даатгалын vлдэгдлийг найз Ундармаагынхаа Капитал банканд бага хvvтэй хийж зерvvг нь идээд, бас элэг бvтэн, хvvхдийн шvд гээд баахан аян зохиож даатгалын менге идээд яагаачгvй. Оронд нь Алтанхуягаар туг тахив. Туслах Болорчимэг нь тусгай зевшеерел олгох гж хахууль авч бгаад бас баригдсан. Энэ авгай бусдаар туг тахиж еерее цэвэр vлддэг шулам
Ганбаяр мэтийн Сарангэрэл сайдын хvмvvс мен их гай болох юмаа монголын терд. Сэтгүүлч юм болохоороо хэвлэлийн амыг vдцэн. Худалдан авах ажилгаа хариуцсан хvv Уламернех нь тендерээс авилгал авч шалгагдаж бгаа гсн мэдээг зариг.мн нийтэлчээд удалгvй устгасан бна лэ. ЭМ-н даатгалын vлдэгдлийг найз Ундармаагынхаа Капитал банканд бага хvvтэй хийж зерvvг нь идээд, бас элэг бvтэн, хvvхдийн шvд гээд баахан аян зохиож даатгалын менге идээд яагаачгvй. Оронд нь Алтанхуягаар туг тахив. Туслах Болорчимэг нь тусгай зевшеерел олгох гж хахууль авч бгаад бас баригдсан. Энэ авгай бусдаар туг тахиж еерее цэвэр vлддэг шулам
Монголчуудад хий улин хуцаж загвартдаг ерөнхий сайд биш урж тастдаг ерөнхий сайд хэрэгтэй.
Монголчудад улин хуцаж загвартдаг хав нохой биш урж тастдаг банхар нохой хэрэгтэй болоод байна.