Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцлоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Анх байгуулагдахдаа 500 мянган хүн амьдрахаар төлөвлөгдсөн Улаанбаатар хотод маань өнөөдөр 1.5 сая хүн амьдарч байна. Үүнээс үүдэлтэй авто замын түгжрэл, агаар орчны бохирдол гээд олон асуудал бидэнд тулгарч байгаа. Түгжрэлийг бууруулахад энэ гүүр том тус нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна. Миний хэлсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлсэн Улаанбаатар хотын дарга С.Амарсайханд талархаж байна” хэмээн нээлтийн үеэр хэллээ.
Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрний ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, зөвлөхөөр “Ростов” ХХК ажилласан байна. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилчид ажилласан байна. Ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс гүүрэн гарцад 100 жилийн баталгаа өгчээ.
Нээлтийн ажиллагааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлчүүд та бидэнд тулгамдсан олон асуудал бий. Тэдгээрээс агаарын бохирдол, автомашины түгжрэл нь та бидний эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, санхүүгийн дайсан болсон гэхэд хилсдэхгүй. Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн удирдлагууд эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нийслэл хотод БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Туул гол дээгүүр дөрвөн гүүр (Сонсголон, Яармаг, Замын цагдаа, Баянзүрхийн товчоонд) барих болон Налайх чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ гүүрэн гарц нээгдсэнээр Энхтайвны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой” хэмээв.
Өнөөдөр Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг нээсэн бол ирэх 25-нд нарны замтай холбох В рампийн барилгын ажлыг дуусгах аж. Түүнчлэн Сэлбэ гол дээгүүрх гүүр, авто зам, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган хүний зам, ногоон байгууламжийн ажлууд хийгдэх аж.
Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
явган зорчигчидод зориулж юу хийж байна вэ? зарим үед, зарим газраар гарцаар гарах гэж 5-6 минут хүлээх юм , жишээ нь нарны гүүрний доод гарц !???
явган зорчигчидод зориулж юу хийж байна вэ? зарим үед, зарим газраар гарцаар гарах гэж 5-6 минут хүлээх юм , жишээ нь нарны гүүрний доод гарц !???
Хүлээж байгаад гэрлэн дохиогоор гарч сур
энэ гүүр хэзээ явган хүний замтай болох вэ, Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга хоёр оо
Схан бна. Сэтгэл зорилгоо нэгтгэн бүтээн байгуулалт хийж бгаа Та бүхэнд амжилт хүсье. Монголчууд чаддаг гэдэгээ харуулаарай.
Бvх ажлыг монгол компаниар хийлгэнэ гээд жонхууруулчихгvй бол ажлаа ингээд амжуулаад л бн ш дээ.
Ёстой тийм !!! Гэрлэн дохио гэдэг юм байдаг юм шүү дээ !!! Хөдөөгийнхөөн !!!!
iimerhuu guyren garc bol jijighen buteen baiguulaltand toocogdono. Hyatadad yamar aguu buteen baiguulalt tom tusluyd heregjij baigaag netees harj bolno
сайн байцгаана уу? ҮГҮЙЭЭ, ЭНЭ БОЛ 4 ЭГНЭЭ БИШ ШҮҮДЭЭ. АЛИВААГ ӨНГӨЦ ХАРААД, ХАРСАНГАА САНААНД БУСНААРАА, БОДОЛД ОРЖ ИРСНЭЭРЭЭ ШУУД НЭРЛЭЭД ХЭЛЭЭД ЯРИАД ДУУГАРААД БАЙДГАА АЗНА, ХҮЛЭЭЗНЭ, ХАЗААРЛА, ЖОЛООД, ТӨВЛӨРЧ АЖИЖ, АНЗААРЧ, ЦЭГНЭЖ, ДЭНСЭЛЖ, ТУНГААЖ БАЙЦГАА Л ДАА ЗАРИМ НЭГЭН МОНГОЛ ХҮМҮҮС МИНЬ, ТЭР ТУСМАА ЕС ГЭДЭГ ЭТГЭЭД ҮГЭЭ ХЯНАЖ БАЙ. ЭНЭХҮҮ МАШИНЫ ЗАМ БОЛ ЭСРЭГ 2 ЧИГТ ЯВАХ БӨГӨӨД ЧИГЛЭЛ ТУС БҮР УГ НЬ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД ЭГНЭЭЛЖ БУЮУ ЗЭРЭГЦЭЭ 2 ЗАМААР ЯВЦГААХААР БАРЬЖ БАЙГУУЛАГДСАН МАШИНЫ ЗАМ БАЙНА. ЭНГИЙН, ЯРИАН ХЭЛЭЭР БОЛ, 2 ЭГНЭЭ ЗАМУУДТАЙ 2 УРСГАЛТАЙ МАШИНЫ ЗАМ. 2 УРСГАЛТАЙ МАШИНЫ ЗАМЫН ХАМГИЙН ГОЛ БУЮУ 2 УРСГАЛТАЙ ТУС ТУСДАА БҮХИЙ МАШИНЫ ЗАМ ШҮҮ ГЭДГИЙГ ЗААВАРЛАЖ ҮЗҮҮЛДЭГ ЦАРДМАЛ ДЭЭРХ,- МАШИНЫ ЗАМ ДЭЭРХ ГЭСЭН ҮГ-, ЖОЛООЧИД ӨГҮҮЛДЭГШУГМАН ТЭМДЭГЛЭГЭЭГ ШАР ӨНГӨӨР ХИЙХИЙГ ЦАГААН ӨНГӨӨР ХИЙСЭН НЬ ОСЛЫН, АВААРЫН, МӨРГӨЛДӨӨНИЙ, ОНХОЛДОЛТЫН ХАМГИЙН ТОМ ҮҮД ХААЛГА. 2 УРСГАЛТАЙ МАШИНЫ ЗАМУУДЫН ГОЛЫН ШУГМАН ТЭМДЭГЛЭГЭЭГ ТУХАЙН ЗААВАЛ ШАР ӨНГӨӨР, -ГЭРЛЭН ДОХИОНЫ
СЭРЭМЖЛҮҮЛЭГИЙН ШАР ӨНГӨӨРХ ШИГЭЭР-, УГ МАШИНЫ ЗАМУУДЫН ЦАРДМАЛ ДЭЭР ТЭМДЭГЛЭЖ ӨГДӨГ.
за яамай даа.нэг ч гэсэн ажил бүтэмжтэй болсонд баяр хүргэё.Ажил хийлгэхгүй дандаа элий балай юм бичиж хүмүүсийн сэтгэл санааг үймүүлдэг шүү.
онцгойлон анхааруулахад!!!!! УБ-Хөшгийн нисэх буудлын хурдны зам зөвхөн дөргө нөрт зориулагджээ. Тэд офшор дансандаа саадгүй очиж байхад зориулжээ. Ямар ч орц гарцгүй торон хашаатай дэлхийд хаа ч байхгүй зам байна. Автобус зогсож хүн авах буулгах боломж алга. Төмөр зам хүртэл бууж суух гарцтай байдаг шүү дээ.
Японууд монгол мал дундуур хамгаалалтгүй хурдны зам тавихгүй л дээ
Орк юм уу хаашаа юм бэ