УИХ-ын гишүүн Д.ОЮУНХОРОЛТОЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та хоёр ч хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Үүнээс Зуны тэргүүн сарын шинийн 25-ныг бурхан багшийн их дүйчин өдөр болгон нийтээр тэмдэглэх тухай хуулийн төсөл олны анхаарлыг ихээхэн татаж байна. Ийм хуулийн төсөл боловсруулах зайлшгүй үндэслэл байсан уу, ямар шаардлагын үүднээс энэ хуулийг боловсруулсан бэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн есдүгээр зүйлийн 9.1-д Монгол Улсад шашнаа хүндэтгэж, төрөө дээдэлнэ гэсэн заалт бий. Уламжлалт шашин, соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагаа, нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа дэмжлэг үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлж төрөөс анхаарч ажиллана гэсэн зарчмыг хэрэгжүүлэх үүднээс энэ өдрийг тэмдэглэх нь зүйтэй гэдэг санааг гаргасан. ҮАБЗ-ийн үндсэн баримт бичигт 2010 онд хийсэн судалгаагаар 15-аас дээш насны нийт хүн амын 53 хувь нь буддын шашинтай гэх судалгаа гарсан байдаг. Энэ бол Монгол Улс бурхны шашинтай орон болохыг харуулсан баримт.
Монгол Улсын өнцөг булан бүрээс бурхны шашинтай 300 гаруй мянган иргэн гарын үсгээ цуглуулаад Гандантэгчэнлин хийдээр дамжуулж, их дүйчин өдрийг тэмдэглэлт өдөр болгох хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтийг УИХ-ын даргад уламжилсан. Тэгэхээр манай улсын бүх аймаг, дүүрэгт амьдардаг бурхны шашинтай иргэдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн төслийг боловсруулсан гэж ойлгож болно.
Ийм хуультай болохын давуу тал нь юу юм бэ, ард иргэдэд ямар ач холбогдолтой гэж үзсэн бэ?
-Энэ өдөр иргэд маань хэрхэн амьдарч байна вэ гэдгээ үнэлж дүгнэдэг. Бясалгал хийж, мацаг барьдаг байя. Согтууруулах ундаа хэрэглэхгүйгээс гадна бусдад өглөг өгдөг, шаардлагатай бол энхтайвны жагсаал цуглаан хийж, бусдыгаа зөв зүйлд уриалан дууддаг байя гэж байгаа юм. Цаашлаад мод тарих, цэвэрлэгээ хийх, төрийн ял шийтгэл хүртсэн хүмүүст уучлал үзүүлдэг ажлыг энэ өдөр хийдэг байх үүднээс санаачилга гаргасан. Бурхны шашны өдрийг тэмдэглэдэг улс орнууд ч ийм л байдлаар өнгөрүүлдэг юм билээ. УИХ-ын 8-9 гишүүний хамт уг хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийг баталснаар зөвхөн бурхны шашинтай иргэд залбирал үйлдэх талаар бид яриагүй. Гагцхүү Монгол Улсын гурван сая иргэн өөрсдийнхөө шүтдэг бурхан шүтээндээ залбирах, буян хийх, сайн үйлс хийж өөрийн сэтгэл санааг ариусгах, нөгөө талаас эцэг эхийнхээ өмнө ачлал санаж, бясалгал хийх сайхан өдөр болгох санаачилгаар ийм өдөртэй болж, хуульчилъя гэдэг зорилгоор төсөл санаачилсан. Өнөөдөр дэлхий нийтэд бурхны шашинтай улс орон олон болсон. Тиймээс ч НҮБ-аас Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэх шийдвэрийг албан ёсоор гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж байна. Энэ нь уламжлалт шашнаа хадгалж авч явах шаардлагатай болсныг харуулж байгаа юм. Бурхан багшийн их дүйчин өдрийг 1999 онд НҮБ дэлхий даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Бурхны шашин 2500 гаруй жилийн турш хүн төрөлхтөнд оюун сэтгэлгээний хамгийн том үнэт хувь нэмэр оруулж байсныг талархан дэмжиж бүх нийтэд сурталчлах нь зөв юм гэдэг үүднээс хуулийн төсөл санаачилсан. Нэг зүйлийг онцлоход бурхны шашинтай 300 гаруй мянган иргэний санаа бодлыг хүндэтгэх үүднээс ийм өдөртэй болж, хуульчлах санаачилга гаргасан. Үүнийг олон ч гишүүн дэмжиж байгаа.
-Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг мөн өргөн барьсан. Өнгөрсөн хавар ийм хуулийн төслийг өргөн барихыг бүлэг дэмжсэнийг албажуулж байгаа юм байна. Энэ зээлийн эх үүсвэрийг хаанаас, хэрхэн гаргахаар тооцоолсон бэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Итгэлийн зээл олгох талаар тусгасан. Тиймээс энэ асуудлыг ажил хэрэг болгож, өрхийн аж ахуй төдийгүй бичил бизнес эрхлэгчдийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Тэгээд ч МАН 2016 онд сонгуульд оролцохдоо барьцаа хөрөнгө шаарддаггүй, итгэлийн зээл олгох мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Мэдээж ажил хэрэг болгохын тулд хууль болгох шаардлагатай. Тиймээс УИХ-ын зарим гишүүн хамтран хууль санаачилж, өргөн барьсан. 2018 оны байдлаар Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Монголын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь буюу 1.2 функтээр буурсан төдий байна. Тэр дундаа өнөөдрийн байдлаар дөрвөн хүн тутмын нэг нь орлого багатай, ядуувтар амьдарч байна гэх судалгааны дүн бий. Энэ бол гуравхан сая хүн амтай манай улсын хувьд харамсалтай тоо баримт. Тиймээс бодлогоо өөрчилж, банкны системдээ өөрчлөлт хийх, хот суурин газарт амьдардаг хүмүүсийн ядуурлын түвшнийг бууруулах шаардлагатай байна. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэдийн 62.1 хувь нь ядууралтай байна гэх судалгаа гарсан бол 2018 онд 63.5 болж нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар улсын төсвийг УИХ-д өргөн барьсан. 2018 оны төсвийн гүйцэтгэлээс харахад Монгол Улсын эдийн засаг 6.7 хувиар өссөн дүнтэй гарсан. Ийм нөхцөлд буюу эдийн засаг өсөөд орлого нэмэгдээд байгаа юм бол үүний үр шимийг айл өрх буюу иргэд хүртэх ёстой гэж бид үзэж байгаа. Харин эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэхийн тулд банкны салбараар дамжуулах учиртай. Үүний тулд ажил амьдралаа авч явах гэж, бизнес хийх гэж байгаа олон мянган залуус төдийгүй өрх толгойлон амьдарч байгаа эх, эцэгт амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг төрөөс олгох үүднээс тэдэнд зориулсан банкны үйлчилгээг бий болгоё гэж байгаа юм. Үүний тулд бид бусад улс орны туршлагыг судалсны дүнд энэ хуулийг төслийг боловсруулсан. БНХАУ 700 мянган иргэнээ ядуурлаас гаргаснаа зарлаж байна. Гэтэл бид ядаж 100 мянган иргэнээ ядуурлаас гаргахын төлөө бодит ажил хийх шаардлагатай байна. Тийм ч учраас санхүүгийн бүтээгдэхүүнд зориулсан итгэлийн зээл бий болгохоор хуулийн төсөл санаачилсан.
-Барьцаа хөрөнгөгүй зээл гэхээр анхаарал татаад байгаа юм. Барьцаагүй зээл гаргах үндсэн шаардлага нь юу юм бэ?
-Барьцаа хөрөнгөгүй гэж байгааг Монгол Улсын иргэний тань хувьд төр танд итгэл үзүүлж, боломж олгож байна гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд ядуурлыг бууруулахад чиглэсэн маш олон төсөл хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлсэн. Гэтэл энэ нь яг зорилтот иргэддээ хүрсэн эсэх эргэлзээтэй. Зарим нь тодорхой үр дүнгээ өгсөн, зарим нь үр дүнгээ өгсөн эсэхийг ард түмэн асууж байна. Яагаад ядуурлын түвшин бодитоор буурахгүй байна вэ. Олон улсын байгууллагуудаас үзүүлсэн хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийг хэн авдаг байсан юм бэ, амьжиргаа нь хүнд, амьдралаа өөрчлөхийг хүссэн иргэд авч чадсан уу гэдэг асуудал байгаа юм. Урт хугацаатай, хүү багатай, ядуурлыг бууруулахад зориулсан зээлээ ядуу иргэдэд өгч чадаагүй. Учир нь, хүссэн хүмүүст энэ зээлийг авах барьцаа хөрөнгө байгаагүй. Эсрэгээрээ барьцаа хөрөнгөтэй, орлоготой боломжтой хүмүүс нь ядуурлыг бууруулахад чиглэсэн зээлийг авчихдаг байсан нь нууц биш. Тиймээс энэ алдаагаа засъя гэж байгаа юм.
Орлого багатай иргэд хэдэн тэрбумын зээл хүсдэггүй. Тэр хүмүүс амьжиргаагаа өөрчлөх, гарааны бизнес эхлүүлэх хэмжээний зээл л хүсдэг. Төрөөс ийм л зүйлийг хүсдэг. Зарим нь аргаа ядаад хадгаламж зээлийн хоршооноос өндөр хүүтэй зээл авдаг. Барьцаа хөрөнгөгүй учраас л тэр шүү дээ. Тийм учраас амьдралаа дээшлүүлэх гэсэн иргэддээ төр боломж олгоод барьцаа хөрөнгө шаарддаггүй, жилийн гурван хувийн хүүтэй 20 хүртэлх сая төгрөгийн итгэлийн зээл олгох боломжийг бүрдүүлэхийн тулд банкны үйлчилгээ бий болгож, хуульчлах гэж байгаа юм. Энэ хуулийг хэрвээ УИХ шийдэж чадвал орлого багатай олон мянган иргэнд дэм тус болно.
-Зээлийн хүү өндөр байгаа энэ үед хүү багатай зээл хүсэгчид олширч, зохиомол эрэлт үүсэхгүй гэх баталгаагүй. Энэ тухайд ямар зохицуулалт хийх вэ?
-Хуулийн төслийг боловсруулах явцад бид маш олон тооцоо судалгааг хийсэн. Ингэж судлах явцад ядуурлыг бууруулах шугамаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр өнөөдөр ч олон байна. Тиймээс эдгээр зээлийн эх үүсвэрийг Монголбанктай ярьж, төрөөс банкны салбараар дамжуулж, яг зорилтот бүлэг рүү чиглэсэн барьцаа хөрөнгө шаарддаггүй итгэлийн зээлийг олгохоор ярилцаж байна. Гэхдээ бид энэ зээлийг бүх хүнд хавтгайруулж олгохгүй. Харин энэ ажлыг эхлүүлэхийн тулд юуны түрүүд 200-300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хуулийг УИХ-аас баталчихвал Засгийн газар төдийгүй Монголбанк хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Энэ бол Монголын ард түмний төлөө УИХ-аас гаргах гэж буй хамгийн том шийдвэрүүдийн нэг болно гэж үзэж байгаа. Харин энэ хуулийн дагуу ямар нэг эрхтэн дархтан, албан тушаалтан хууль зөрчихгүйгээр шударгаар банкнаас зээл авах боломжийг л хуульчилж өгнө гэсэн үг. Иргэн хүндээ ч хариуцлагатай хууль эрх зүйн орчныг бий болгоно. Гурван жилийн хугацаанд жилийн гурван хувийн хүүтэй зээл авсан иргэн өөрийнхөө амьдралыг дээшлүүлж, өөрийн гэсэн бизнестэй болоод зээлээ хугацаанд нь төлчих боломжтой гэж үзэж байгаа.
-Итгэлийн зээл хүссэн иргэд ямар шалгуур хангах ёстой вэ?
-19 нас хүрсэн Монгол Улсын иргэн, эрх зүйн бүрэн чадамжтай, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой, хугацаа хэтэрсэн аливаа зээлийн өргүй, өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэх төлөвлөгөөтэй, санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад хамрагдсан иргэдэд олгоно гэж заасан.
-Тэгэхээр Итгэлийн зээл олгохын тулд санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт зохион байгуулна гэсэн үг үү?
-Ийм шаардлага байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, манай улсын иргэд санхүүгийн суурь мэдлэггүйгээс болоод хэрэглээний зээлийнхээ хэмжээг хэтрүүлдэг, олсон орлогоо буруу зарцуулдаг жишиг нийтлэг болсон. Жишээлбэл, өр зээл авч байгаад хүүхдэдээ гар утас авч өгдөг эцэг эх олон байна. Гэтэл ийм шаардлага үнэхээр байсан уу гэдэг асуулт гарч ирнэ. Энэ мэтээр эдийн засгийн суурь мэдлэг бага байгаа учраас үүнд зориулсан сургалт явуулъя гэж байгаа юм. Харин авсан зээлээ юунд зарцуулах гэж байгаа юм, яаж орлогоо нэмэгдүүлэх вэ, бизнесээ яаж зөв хийх юм, үүнийг зөв хийхийн тулд яах ёстой вэ зэрэг аргачлалыг сургалтын хэлбэрээр олгохоор зорьж байна.
-Ийм зээлээс үүдэлтэйгээр гарч болох эрсдэлийг хуулиар хэрхэн зохицуулсан бэ?
-Бид Сангийн яам болон арилжааны банкуудаас тодорхой судалгаа авсан. Зээлийн сангийн судалгаанаас үзэхэд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20 хүрэхгүй сая төгрөгийн зээл авдаг юм байна. 90 хувь гэдэг асар өндөр тоо байгаа биз. 10-хан хувь нь барьцаа хөрөнгөтэй, томоохон хэмжээний зээл авдаг. 20 хүрэхгүй сая төгрөгийн зээлийг маш өндөр хүүтэй авдаг буюу жилд дунджаар 15-24 хувийн хүүтэйгээр авч байна шүү дээ. Тиймээс жилийн гурван хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гаргах нь улс төрийн хувьд эрсдэл талаа бодохоос илүү иргэдээ бодсон шийдвэр. Монголын төр иргэддээ амьдрах итгэл, боломж бий болгох гэсэн алхам гэж ойлгох хэрэгтэй. Ямар ч байсан иргэд маань өөрөө өөрийнхөө төлөө хөдөлмөр эрхэлж амьдрах ёстой гэдэг ухаанд сургах нэг арга гэж харах хэрэгтэй. Энэ төрлийн зээлийг хамгийн анх Бангладеш улс гаргасан. Гурван хувийн хүүтэй итгэлийн зээлийг өрх толгойлсон 100 мянган эмэгтэйд олгосон байдаг. Эргэн төлөлт нь 98 хувьтай буюу маш амжилттай болсон байдаг. Тийм ч учраас үүнийг санаачилсан хүн нь Нобелийн шагнал хүртсэн. Цаашлаад улс орон иргэддээ итгэх ёстой гэдэг юм- байна гэх дүгнэлтэд хүрсэн байдаг. Өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ болон Европын холбооны олон улс ийм төрлийн зээлийг хэрэгжүүлж байна. Тиймээс манай улс энэ зээлийг олгож эхэлснээр өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэнэ. Мөн бизнес эрхлэх иргэдийн тоо нэмэгдэх эерэг үр дүнтэй.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Ажил хэрэг болбол хэрэгтэй л санаа бйна
Харин чамайг бол хэзээ ч дахин сонгохгүй. Нүдэнд бүү үзэгд
songuuld yalsnii margaash ...1 ter bum hytadiig mongold vizgvi oruul ..... huu tonuul ......gej charlaad ............. daraagiin songuul oirtood 2 honogiin nasgvi bolsnoo medmegts ....mongol. hvnd hair zarlan charlaad ..... ene emgen zailuul .. shuvuunii haraal tuschih-siim bishvv .... . .......... .. songuul duhuud irengvvt ..
songuuld yalsnii margaash ...1 ter bum hytadiig mongold vizgvi oruul ..... huu tonuul ......gej charlaad ............. daraagiin songuul oirtood 2 honogiin nasgvi bolsnoo medmegts ....mongol. hvnd hair zarlan charlaad ..... ene emgen zailuul .. shuvuunii haraal tuschih-siim bishvv .... . .......... .. songuul duhuud irengvvt ..
songuuld yalsnii margaash ...1 ter bum hytadiig mongold vizgvi oruul ..... huu tonuul ......gej charlaad ............. daraagiin songuul oirtood 2 honogiin nasgvi bolsnoo medmegts ....mongol. hvnd hair zarlan charlaad ..... ene emgen zailuul .. shuvuunii haraal tuschih-siim bishvv .... . .......... .. songuul duhuud irengvvt ..
энэ эмгэн 30 жил попорч улс орноо ийм болгочихоод бас болоогүй хайр зарлачихаж
Хуцаач, сда, тер нэртэй ийм хулгайч луйварчдийн булэглэл мафи 30 жил монгол улсыг удирдсан нэртэй тартагт нь тулгачаад одоо бас л тесвийн нэртэй еерсдийн биш херенгийг еерсдийн нэр хундээ есгех заваан ажилд зарцуулж тэртэй тэргуй хоосорч буй тесвийг дуусгалаа юу ? Та нар ч их л зовж дуусах уйлтэй улс шуу. Нэр хаяг чинь ил дээ, нэг л едер ял асууна шуу та нараас
БИТГИЙ ХУЦААД БАЙ 2020 ОНД ЧИ ӨӨРӨӨ ЗАЙЛЦАН БАЙГААРАЙ.
ene emeeg dahin 4 jil songoj 3 sayuulaa ushuu goeoor hugjilden tsengiil deee .. umdagand ni hyaruu unaj... serj zvvdlen suber dram tavih ch yum bilvv ...
20 ОНД МАН -ЫН ДАЛДАРЧ ӨГДӨГГҮЙ ХӨГШИН ТӨГЦӨГҮҮД БҮГД ТЭТГЭВЭРТЭЭ ГАРААД ЗАЙЛЦГААНА ШҮҮ.ЗАЛУУ УЛСУУДАД БОЛОМЖ ОЛГОЦГОО.
Шарын шашинтай гарууд яг төвд хүний сэтгэхүйтэй адилхан байдаг. Юм өгье гэвэл дахиад сонгож байж мэдэхээр гар хардаг, залхуу, бэлэнчилэх, тэжээлгэх сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Энэ авгай тэр гаруудыг ашиглаад ингээд гараад ирнэ амархан тэр тусмаа Завханаас бол бүр амархан.
Зээлээ төлж чадахгүйд хүрвэл ард түмнээ өрөнд унагах гэж сонгуулийн хар пиар шүү дээ.
3 sayuuland ni uu ?????? . hahahaha.. oluulaa avah zeel gej batlaad oyunhorol shulam avchihsan baidag............ ard tvmend gej zarlaad ... ah dvv nartaa taraachihsan baidag ulugchin shvvdee .. ................ shunaliin sedeleer .........shuvuunii haraal idmer .................chin ....... itgeliin zeel gej orilood .... irgediin haraal idmer
3 sayuuland ni uu ?????? . hahahaha.. oluulaa avah zeel gej batlaad oyunhorol shulam avchihsan baidag............ ard tvmend gej zarlaad ... ah dvv nartaa taraachihsan baidag ulugchin shvvdee .. ................ shunaliin sedeleer .........shuvuunii haraal idmer .................chin ....... itgeliin zeel gej orilood .... irgediin haraal idmer
3 sayuuland ni uu ?????? . hahahaha.. oluulaa avah zeel gej batlaad oyunhorol shulam avchihsan baidag............ ard tvmend gej zarlaad ... ah dvv nartaa taraachihsan baidag ulugchin shvvdee .. ................ shunaliin sedeleer .........shuvuunii haraal idmer .................chin ....... itgeliin zeel gej orilood .... irgediin haraal idmer
3 sayuuland ni uu ?????? . hahahaha.. oluulaa avah zeel gej batlaad oyunhorol shulam avchihsan baidag............ ard tvmend gej zarlaad ... ah dvv nartaa taraachihsan baidag ulugchin shvvdee .. ................ shunaliin sedeleer .........shuvuunii haraal idmer .................chin ....... itgeliin zeel gej orilood .... irgediin haraal idmer
Ард түмнийг доромжилж ханахгүй юм. Бас төсөвийн мөнгөөр бамбай хийж дахиж сонгогдох санаатай юу ?? Төрд хэрэггүй гэдгээ хангалттай нотолсон энэ чавганц
3 sayuuland ni uu ?????? . hahahaha.. oluulaa avah zeel gej batlaad oyunhorol shulam avchihsan baidag............ ard tvmend gej zarlaad ... ah dvv nartaa taraachihsan baidag ulugchin shvvdee .. ................ shunaliin sedeleer .........shuvuunii haraal idmer .................chin ....... itgeliin zeel gej orilood .... irgediin haraal idmer
3 sayuuland ni uu ?????? . hahahaha.. oluulaa avah zeel gej batlaad oyunhorol shulam avchihsan baidag............ ard tvmend gej zarlaad ... ah dvv nartaa taraachihsan baidag ulugchin shvvdee .. ................ shunaliin sedeleer .........shuvuunii haraal idmer .................chin ....... itgeliin zeel gej orilood .... irgediin haraal idmer
3 sayuuland ni uu ?????? . hahahaha.. oluulaa avah zeel gej batlaad oyunhorol shulam avchihsan baidag............ ard tvmend gej zarlaad ... ah dvv nartaa taraachihsan baidag ulugchin shvvdee .. ................ shunaliin sedeleer .........shuvuunii haraal idmer .................chin ....... itgeliin zeel gej orilood .... irgediin haraal idmer
МАН-ЫНХНЫ ЭНЭ 4 ЖИЛД ХИЙСЭН АЖИЛ 60 ТЭРБУМ,ЖДҮ,ХҮЧИН,ГОМО ,450 МЯНГАН ТОНН НҮҮРСНИЙ ХУЛГАЙ.ХАР ТАМХИНЫ МАФИ,ТЕНДЕРИЙН ХУЛГАЙ,ЗТХЯ-НЫ ЦУСТ АЛЛАГА,МАН-ЫН ГИШҮҮДИЙН ЯНХАНДАЛТ. ОЛИГТОЙ ЮМ ДААНЧ АЛГА ДАА.
Эдийн засгийн орчин гэж юм бий, Нэг талаас Монголын зах зээл хязгаарлагдмал, нөгөө талаас дэд бүтэц сул учир аливаа үйлдвэрлэл өртөг өндөртэй, иймд энэ төсөл татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулах нэг хэлбэр. Арга зальтай нь аваад завших нэг суваг...
Могголчууд бид чиний Тархи угаалтаас оор юм сонсож дуудж баймаар байна, ядаж онгорсон уеийн сайхан хумуусийн ярилцлага, сургамж сонсвол дээр байна
Итгэлийнизээл маш зов Ядуурлыг бууруулахад ур дунгээ огох естой
tur.... ... gej heniig heleed bn ??????????????hahahaha .... 60 ter bumdsan nvvrschid . opshorchid shahaachid . jdv chid .. shuvuunii haraal tussan emgen ...mongoliin tur zasag bolj taarlaa ....
МAH-ын юм үзээгүй хулгайч нарт, эсвэл сонгуулийн ажилд туслах нөхдүүдэд зориулагдсан зээл л бна даа
Банк энэ авгайнх юм уу? Сонгууль дөхөхөөр энэ МАН-ынхан сонгогчдыг юу ч гэж мэхлэж хэрэгцээн дээр нь тоглож аргандаа оруулахаас буцахгүй мөн ч муухай этгээдүүд дээ
Ард түмэн та нарт дахиж хулгай хийж худал ярихгүй үүднээс боломж олгохгүй болсоныг мэдэгдэж байна.
Бурхан минь энэ авгайг тэтгэвэрт нь гаргаж хамаг амьтныг амрааж хайрлаач
Bank dampuuruulah tuhai yariad bga ium uu daa?
Ireedyig xorollodog Xorolmaa
Энэ авгайн мэдрэл бүр мууджээ. Хамаг хөрөнгөө барьцаалаад буцааж өгдөггүй байсийн одоо бүр бэлэглэх юм байна. мэдээж сайхан ч энэний ард бөөн луйвар
Монголын эдийн засгийг хорлогч гэхээс өөр юу гэх вэ. Энэ үеийнхэн төрөөс хурдан зайлж алга болоосой.
Хулгай хийж амь зууж буй хамгийн шоуч чавганц хамгийн нэр хүндгүй Авгай даа
2016 оноос эхлээгүй одоо ярьж байгаа нь МАН ыг дэмжсэн өрхүүдэд өгөөд хариу тооцохгүй байх арга гэж харагдана. буцах хүнээр ачаа бүү татуул гэж монголчууд ярьдаг даа.
Ulstorch nertei toroos torson terbumtnuud ta nariin gaigaar ardtumen ingej yaduurch bgaa um!!!
Ulsaas idsen mongo toloochee, huuramch, 2 nyyrt mini!
bitgii.solior.Baahan.humsalj.hulgailchihaad.odoo.songuuli.duhuud,.ireheer.bidend.hairtai.boloo.yu
Uxeeeeeecheeeeeee gichiiiiiii mineeeeeee
Ih hurliin gishuudees ipotekiin 8 huviin zeeliig 5--6 huvi bolgoh huuli sanaachilchih neg ch eh eronch ,ard tumnee geh setgelten alga. Zaluus ondor unetei oron suutsand orj 20 jileer huu tulsnii daraa tamtaggui undur unetei bairand orsnoo medeh bolno. hamag munguu banknii luivachdad aldaad baigaag tur ch ,ih hurliin gishuud ch medehiin deedeer medej baigaa.Oron tsuusnii une huurugduud baigaa tuhai neg ch ih hurliin gishuun am angaih zurhten bdagguiee. Ter tusam barilgiin luivarchid gaarch , sanasan zorgooroo une helj bna, 1m 2 -iin une terbum,2-6 saya gesen une helj ard olniig doromjilj bhad nuguu ih hurlii gishuun manuuhainuud haana bna. 40000 oron suuts borlogdohgui hevtej bna. Tsalin orlogo hed bilee. Bayachuud ni unetei bairandaa orood duuschihsan naad barilgiinhaa uniig buulga gej ene ih hurliin gishuudees helchih hun neg ch baihgui , amidralaas tsarchihsan bna ted.
Сонгууль дөхөхлээр сайхан цэцэг ургуулаад ЖДҮ-н асуудлаа эхлээд шийдээч бүгд худлаа яринаа
Иргэдээ бодсон сайхан санаа, Батлагдвал сайхан л байна. Ухаантайгаасаа илүү мулгуу нь их УИХ -ын гишүүд дэмжихгүй дээ, Тэдэнд мөнгө л хэрэгтэй
bair unegui ugnu oo bas mashin avch ogno gol yumaa martah shahlaa gadaad erchuud ruu guigeed baigaa mongol huuhniig avgai bolgoj bogtolj ogoh huuli batlana..
Ungurcun niigmiin suns um daa.ene emegtei buteecen aav eejiinhee buhniig iluu bolgono gej mongoliin turd orj bucdiin itgeleer togoljee.uheh tsagt bucdad durcagdaj chadahgui bololtoi.caindaa l neg orshuulgiin jijuuriin ug baih Bizet.
Hun chi ovdoj zovj baihiig xusdeggui biz dee.amidrahiin tuluu eruul bolohiig hucej baival chi eruul setge .anarhi bodloocoo mongol hun calaarai.
Ажил хэрэг болбол хэрэгтэй л санаа. Батлагдвал өмч хөрөнгөгүй хэсэгтээ боломж олгож байгаа маш том ажил. Ингэж л байж жинхэнэ ядуучуудаа дэмжинэ шүү. Гэхдээ батлагдана гэж итгэх хэцүү л бна. Батлагдсаны дараа зөв хүндээ очно гэдэг том асуудал!!! Оюунхорол чи санаачлагатай, зоригтой, чадвартай гишүүдийн нэг шүү. Зөв юм хийх гэсэн нэгийгээ манайхан муухай унтраах юм. Олон түмнийг ядуурлаас гарчихна гэж айдаг хүмүүс сэтгэгдэл бичсэн шиг бна. Чамд амжилт хүсье.