УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2020 оны төсөв тойрсон асуудлыг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Уул, уурхайн салбараас 3.2 их наяд төгрөг олно гэж төсөөлсөн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 24 хувиар их. Дээрх төсөөлөл биелэх боломжтой юу?
-2020 оны төсвийг боловсруулахад гадаад талдаа дөрвөн төрлийн эрсдэл байна гэж үзсэн. Нэгдүгээрт, АНУ, БНХАУ хооронд үүссэн худалдааны дайн эдийн засагт тодорхой бус байдлыг бий болгож байгаа. Хоёрдугаарт, эрдэс баялаг, түүхий эдийн үнийн хэлбэлзэл гарах магадлалтай. Гуравдугаарт, дэлхийн эдийн засгийн өсөлт саармагжих магадлал байна. Дөрөвдүгээрт, Европын хэлэлцээрүүд мөн эрсдэл гарч болзошгүй. Мөн дотоод талдаа дөрвөн эрсдэл бий. Дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал манай экспортын гол бараа бүтээгдэхүүний, үнэд нөлөөлж магадгүй.
Мөн өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа нь хоёр дахь том эрсдэл. Түүнчлэн “Саарал жагсаалт”-ыг эрсдэл хэмээн үзэж байна. Байгалийн баялагтай холбоотойгоор төсөвт нүүрсний экспортыг 42 сая, зэсийн баяжмал 1.2 сая тонн, төмрийн хүдрийг үнэ, хэмжээний хувьд ч өсөлттэй байна гэж үзээд 8.2 сая тонн, алтны олборлолтыг хоёр орчим тонноор буурна гэж тооцож, төсөөлсөн.
-Төсөвт концессын гэрээний талаар тусгасан уу? 2019 оны хөрөнгө оруулалтын биелэлт 39 хувь байна. Ирэх онд дахиад 1.65 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан байна. Концесстойгоо нийлээд хоёр их наяд байна?
-У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг ч төгрөгийн концессын гэрээ байгуулаагүй. Байгуулах ч үгүй. Энэ Засгийн газрыг анх байгуулж байхад 6.3 их наяд төгрөгийн концессын гэрээг уламжилж авсан. Аль ч Засгийн газрын үед байгуулсан концессын гэрээг санхүүжүүлэх үүргийг одоогийн Засгийн газар хүлээсэн. Дээр нь бүх гэрээг валютаар хийсэн нь бидэнд нэлээд дарамт болж байгааг хэлэх нь зүйтэй.
-Улсын өрийг буурууллаа гэсэн мэдээллийг та хийсэн. Гэтэл Монгол Улсын өр 2016 онд 24 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 29.7 тэрбум байна. Үүнээс өр буурсан үзүүлэлт харагдахгүй байна л даа. Та улсын өр буурч байна, өрийг барагдуулж байна гэдгийг юунд үндэслэн хэлж байна вэ?
-Улсын болон Засгийн газрын өр гэж бий. Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар байна. Улсын өрөнд Монголоос хэзээ нэгэн цагт гарах төлбөрүүдийг бичдэг.
29.7 тэрбумаас 18.2 тэрбум ам.доллар нь аж ахуйн нэгж, компаниудын тавьсан өр, зээл. Тухайлбал, “Оюутолгой”, “Саунд гоби сэндс”, “Монголын алт” компани, МИАТ, Хөгжлийн банкны гадаадаас авсан зээл байгаа юм. Үүний 50 хувь буюу ес орчим тэрбум ам.доллар нь “Оюутолгой” компанийнх.
Монголын 34, гадаадын 66 хувь гэхгүйгээр бүгдийг Монгол Улсын өрөнд бичдэг. Энэ нь хөрөнгө оруулалт хэдий ч нэг өдөр буцааж төлнө гэдэг агуулгаараа Монгол Улсын өрөнд бичдэг. Хувийн хэвшлийн зээлийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг эдгээр аж ахуйн нэгжид гадаадынхны итгэх итгэл нэмэгдэж байна гэсэн үг. Гаднаас оруулж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг эргээд гарна гэдэг утгаар нь улсын өрөөр бүртгэдэг. Тиймээс Засгийн газрын, улсын өрийг хооронд нь хольсноос олон нийтэд буруу ойлголт төрүүлдэг талтай. Ингээд 29.7 тэрбумаас 18.2 тэрбум ам.доллар нь аж ахуйн нэгж, компаниудын авсан өр бол 2.2 тэрбум нь арилжааны банкуудын авсан зээл. Манай арилжааны банкууд гаднаас зээл авч, эх үүсвэр татаж санхүүжилтээ хийдэг. Мөн Монголбанкны өр хоёр тэрбум гаруй ам.доллар байгаа. Энэ бол БНХАУ-ын Ардын банктай төлбөрийн тооцоо хийдэг своп зээл. Үлдсэн нь Засгийн газрын өр долоон тэрбум ам.доллар. Үүнээс 2.9 тэрбум ам.доллар нь “Чингис”, “Самурай” зэрэг гоё нэртэй бондын өр юм. Засгийн газар 2019 оны наймдугаар сард 7.4 их наяд төгрөгийн үндсэн болон хүүгийн өр төлсөн. Ийм хэмжээний өрийг төлсөн болохоор өр төлсөн гэж хэлэлгүй яах вэ.
-Улсын төсвийн аядагдал хоёр их наяд төгрөг байна. Төсвийг алдагдалгүй хийж болоогүй юм уу?
-Төсвийн алдагдлыг хоёр их наяд төгрөг гэж тооцсон. Хоёр их наядын алдагдал бол тэнцвэржүүлсэн тэнцэл шүү. Тэнцвэржүүлсэн тэнцэл гэдэг орлогоо нийт биш тэнцвэржүүлсэн орлогоор авсан гэсэн үг. Үүнд хоёр эх үүсвэрийг оруулаагүй. Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санг оруулаагүй. Энэ хоёр сангийн орлогыг нэмчихвэл нэг их наяд гаруй төгрөг тэнд бий.
2020 төсвийн төслийг УИХ-д өргөн барьчихаад хэвлэлийн хурал хийхдээ хоёр их наяд төгрөгийн алдагдлыг нэг ч төгрөгийн гоё нэртэй бонд гаргаж, эсвэл арилжааны банкаас нэг ч төгрөгийн зээл авч санхүүжүүлэхгүй гэдгээ хэлсэн. Үүгээрээ ч явж байна.
-Иргэдийн цалин тэтгэврийг ирэх жил хэдэн сараас, хэдэн хувиар нэмнэ гэж тооцоолсон бэ. Ямар зарчим барьж нэмэгдүүлэх боломжтой гэж тооцож байгаа вэ?
-Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмнэ. Инфляцын түвшинтэй уялдуулан хоёр дахь жилдээ цалин тэтгэврийг нэмсэн. Тухайлбал, 2018 онд нэмэхдээ сүлжээнд үүссэн алдааг засч, нэмсэн. Сургууль, цэцэрлэгийн багш, сувилагчдын цалинг ахиу нэмсэн. Үүний дараа инфляцын түвшинтэйгээ уялдуулан нэмээд яваа. 30-40 хувиар нэмсэн тохиолдол бий. Гэхдээ энэ нь эргээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгддөг. Тэгэхээр цалин, хөлс нэмсэний ашиг гарахгүй байдаг учир инфляцын түвшинд нэмж байгаа. Энэ нь харин зөв.
-Царцсан барилгуудын хөрөнгө оруулалтыг үргэлжүүлнэ гэлээ. Хэчнээн барилга, байгууламжид хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх вэ?
-Царцсан барилга, байгууламжийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхдээ гурван зарчим барьсан. 23 обьектод 23 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан. 2018 онд Төсвийн тухай хуульд багтсан боловч ажлаа хийж чадахгүйн улмаас санхүүжилтээ хураалгасан 38 төслийн 34.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг буцааж олгоно.
-Монгол Улс олон улсын ФАФТ байгууллагын “Саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй талаар ярьж байгаа. Өнгөрсөн хугацаанд манай улс “Саарал жагсаалт”-д орохгүй байх асуудлаар ямар арга хэмжээ авсан бэ. Хэрвээ энэ жагсаалтад орчихвол ямар эрсдэл үүсэх вэ?
-“Саарал жагсаалт”-ын хувьд манай улс хяналтад явж байсан. Би энэ талаар өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ярьж байгаа. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрт аудит хийх шаардлагатай байна. Яагаад гэвэл, арилжааны банкууд капиталаа нэмэгдүүлэхдээ Ил тодын хуулийг ашигласан. Ил тодын хуулийг баталсан онд нь хэрэгжүүлээд дуусчихсан. Гэтэл арилжааны банкууд, сүүлд өөрийн хөрөнгөө нэмэхдээ Ил тодын хууль руу эргүүлэн оруулж ирсэн. Энэ мөнгө хуулийн дагуу байна уу, яагаад урт хугацаа орсон гэдгээс асуудал үүснэ Үүнд аудитын шалгалт хийсэн дүн гарч, дүнгээ яаж баталгаажуулах вэ, үүнтэй холбоотой ямар арга хэмжээ авах гэдгээ Монголбанк шийдэх учиртай. Түүнчлэн мөнгө угаахтай холбоот олон асуудлыг ярьдаг. Гэтэл шүүхээр шийдсэн хэрэг нэг ч байхгүй. Энэ нь Монгол Улсыг санхүүдээ хэр хяналт тавьдаг, ямар хариуцлага тооцдог гэдгийг тодорхой бус болгож байна.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
МАН-ын хулгайч нар ирэх онд юмны үнэ нэмэх нь дээ.
үнэ түрүүлж цалин хоцорсон үхсэний чинь инфляци уялдаагүй хол зөрөөтэй байхад доод цалинг сая болгохгүй бол хэцүүдлээ хахталаа идсэн луйварчаан
үнэ түрүүлж цалин хоцорсон үхсэний чинь инфляци уялдаагүй хол зөрөөтэй байхад доод цалинг сая болгохгүй бол хэцүүдлээ хахталаа идсэн луйварчаан
Монгол улс хун мондсон биш энэ хулгайчаар Сангийн сайд болгоод байхдаа яахав Дээ, энэ Хурэлбаатар гэгч чинь урьд Сангийн яаманд торийн НБ байхдаа тендерээс 10 хувийг нь хахуулд авч баяжсан гэдгийг амтай болгон нь ярьдаг юм билээ, улмаар Хотгор шанагын уурхайг ах дуусээрээ нийлж Срнонгост зарж идээ биздээ, ийм л хулгайч Монголын сан хомрогийг удирдаж сууна даа, Монголчууд Минь
Тэтгэврээ олигтойхон нэмэхгүй яачихсан төр вэ? Ядуурал руу зориуд түлхэж, өөрсдийгөө дахин гаргаж ирэх хөрөнгөө нөөцлөөд байгаа чинь сонгуульд их мөнгө хийсгэх дохио биш үү. Худал ярьж ард түмний толгойг хуурахаа боль.
Heden doloogch nar chin buyu hooson tolgoi nar chin bayarlaj bh shig bna ymnii une nemnee l gesen ug
Тэтгэвэр боддог хуулиа өөрчлөөч ээ, дандаа хүмүүсийг чирэгдүүлж байх юм. Тэтгэврийг 45 биш 75 хувиар бодож олгодог болмоор юм, тэтгэврээ авч амжилгүй маш олон хүн нас барж байгаа шүү.Нэг бол нийгмийн даатгалаа хувь хүн шууд зарцуулдаг болмоор байна. Манай энэ гаж системийг яана аа. УИХ-ын гишүүдийн бүх зээлсэн мөнгийг эргэн төлүүлж, ард түмнийг тэтгэвэртээ гарсан ч сайхан амьдрах боломж нөхцөлөөр нь хангах тал дээр илүү анхаарах хэрэгтэй байна.
тэтгэвэр нэмнэ гэж 20 хон мянган төгрөгөөр нэмж ард түмнээр тоглохоо болиоорой, олигтойхон нэмбэл дээрсэн
Инфляц өсөхөөр цалин тэтгэвэр нэмдэг хууль зөвхөн Монголд л байдаг байх даа. Уг нь ашиг, орлого нэмэгдэхээр цалин нэмдэг биз дээ. Инфляц гэдэг чинь цаад утгаараа хомсдол бий болж байна гэсэн үг биз дээ. Хүрэлбаатар аааааа
Улааны муу нохойнууд хоол идэхээс өөр ажил хийсэнүү
Tegbel doid tsalin 1.5 sayaas 2 say bolno gesen ug. Muu argaar hun munhruulahaa boli za yu
хавтгайд нь 10% нэмэхэд 300000-ийн тэтгэвэр 30000 аар нэмэгдэнэ харин сая тогрогийн тэтгэвэртэй ганц х vнийх 300000 аар нэмэгдэнэ эндээс харахад маш их зорvv байгаа биз 300000 ын тэтгэвэртэй 10 хvнд нэмэгдэх тэтгэвэрийг сая тогрогийн тэтгэвэртэй ганц хvн авч байгаа нь шударга бус нэгэнт шимтгэл толж байгаа байдлаараа тэтгэвэр тогтоодсон нь зов харин тэтгэвэр тогтоолгосноос хойш олгох нэмэгдлийг бага дээр еь их их дээр нь бага нэмэх шаардлагатай их бага тэтгэвэртэй ч гэсэн оеулаал юм хийхгvй тэтгэвэрээ нэмvvлж байгаа тул нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бvлэгрvvчиглvvлэх естой
тэтгэвэрийг хавтгайд нь10% нэмлээ гэхэд 300000 тогрогийн тэтгэвэртэй хvний нэмэгдэл 30000 тогрог харин нэг сая тогрогийн тэтгэвэртэй ганц хvний тэтгэвэр 300000 аар осно маш их зорvvбайгаа биз 300000 ын тэтгэвэртэй 10 хvний нэмэгдэл ганц хvний нэмэгдэлтэй тэнцэж байна шимтгэл их толсон хэмжээгээрээ тэтгэвэр ялгаатай тогтоогдох нь мэдээж харин адмлхан тэтгэвэр авагч болсон хойноотэтгэвэр нэмэхэд нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бvлэгрvv чиглvvлж бага дээр нь их их дээр нь бага нэмэх нь зvйтэй
Энэ шаар чинь юун ч юм бэ дээ. Хүрэлсүхээ улам доош нь хийчихлээ.
Eh oron ard tvmnee setgel sanaani edin zasgin hymralaas hurdan avrah heregtei
ЦАЛИН ТЭТГЭВЭР ОДОО 30-40 ХУВЬ НЭМЭХЭД ТА НАР АМЛАЛТАА БИЕЛҮҮЛНЭ ШҮҮ САЙДАА