Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Батзандан, М.Оюунчимэг, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан байна.
Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг Улсын Их Хурал 1996 онд баталсан байна. Хуулийг хэрэгжүүлсэн хугацаанд бий болсон улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан энэхүү хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна.
Хуулийн төсөлд:
- ШУА-ийн эрх зүйн байдлыг тодотгож, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр шинээр томьёолох;
- ШУА-ийн эрхзүйн байдлыг хэт ерөнхий, оновчтой бус тодорхойлсон хуулийн агуулгыг тэлж, ШУА нь судалгаа хөгжүүлэлтийн ажил эрхлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, үндэсний соёл, хэл, түүх, угсаатны зүйн өв уламжлалыг судлах, хамгаалах зорилго бүхий шинжлэх ухааны төрийн төв байгууллага байх;
- ШУА-ийн чиг үүрэг нэмэгдэж буйтай холбогдуулан Академийн бүтцийн нэгжийг шинэчлэх;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУА-ийн гишүүдэд академич хэргэм хүртээж буй зохицуулалтыг хуульчлах;
- Үндэсний түүх, хэл, соёл, угсаатны зүй, археологи, палеонтологийн эрдэм шинжилгээний музейг Академийн харьяанд ажиллуулж болох;
- Академийн удирдах дээд байгууллага, бүтцийн нэгжүүдийн чиг үүргийг тодотгож, удирдлагын бүрэн эрхийн хугацааг тусгах зэрэг зохицуулалтууд шинээр туссан байна.
Сэтгэгдэл0
Их сургуулиудтай нь л нэгтгэчих хэрэгтэй. Гүйцээ...
Юун академи, юун академич... Их сургуулийн хичээлийн туслах ажилтны орчим, залуу багшаас бага цалин авдаг гэж гомдоллож байхаар, эрхэм академичид их сургуульдаа багшлаад, "судлахын тулд судлах" биш, бүтээхийн тулд, хэрэгжүүлэхийн тулд судла л даа...
ШУА болон МУИС хоёрыг нэгтгээд тэр академич нараар нь хичээл заалгаад , тэр докторууд нь багшлахын зэрэгцээ судалгаан хийгээд судалгаандаа орюутан магистрантуудыг ашиглаад явах нь дээр энэ бүгд зөвхөн сургалтын төлбөрөөр санхүүжүүлэгдээд явчихаж болно доо. Эрдэм шинжилгээни йажилтны цалин гэж олон тэр бум төгрөгийг төсвөөс гөргах хэрэггүй шүү . Түүнээс гадна Их сургуулиудад эрдэм шинжилгээни йажил хийх чадваргүй доктор хамгаалаагүй хамгаалах чадваргү йбагш нар олон шүү дээ
ШУА-ийн докторууд заавал их дээд сургуульд хичээл заадаг байх хэрэгтэй. Их дээд сургуулийн докторууд заавал судалгаа хийдэг байх хэрэгтэй . Энэ хоёр байгууллагад эрдмийн зэрэггүй хүн ажиллах хэрэггүй. Хувийн их дээд сургуулуудын шалгуурыг судалгааны ажил хийж байгаа эсэхээр дүгнэх нь зөв