sonin.mn
МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VII чуулган “Тогтвортой хөгжил, тэгш оролцоо” сэдвийн хүрээнд хоёр өдөр Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. Тус холбооны дүрмэнд тэргүүнийг дөрвөн жил тутамд сонгох заалттай бөгөөд ирэх 4 жил НАМЭХ-г УИХ, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл тэргүүлэхээр болсон юм.
 
Мөн 25 жилийн түүхтэй НАМЭХ-ны ээлжит VII чуулганаараа холбооны дүрмийн өөрчлөлтийн дагуу Бага хуралтай, Бага хурлын 125 гишүүнтэй хуралдаж шийдвэр гаргаж байх болсон байна.
 
Анхдугаар Бага хурал нь өчигдөр /2019.10.18/ орой хуралдаж Удирдах Зөвлөлийн гишүүд, Дэд Ерөнхийлөгчдөө  сонгожээ. НАМЭХ-ны Удирдах Зөвлөл 39 гишүүнтэй ажиллана. Харин 9 Дэд Ерөнхийлөгчтэй байхаар дүрмэнд туссан байна. 
 
Улс төрийн бодлого, эмэгтэйчүүдийн манлайлал хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг
 
 
Нийслэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Төрийн банкны салбарын захирал  Л.Амгалан
 
 
Олон нийт төрийн бус байгууллагын түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа 
 
 
Төсөл хөтөлбөр, хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг
 
 
 
Хүний нөөц, сургалт судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сэтгэл судлалын доктор Ц.Нацагдолгор 
 
 
 
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МАН-ын стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг 
 
 
Эдийн засаг, санхүү хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МУИС-ийн санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал, профессор Ч.Ундрам 
 
 
Орон нутгийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Монгол улсын Ерөнхий аудиторын орлогч асан  С.Оюунбилэг 
 
 
Хэвлэл мэдээлэл, цахим бодлого хариуцсан дэд ерөнхийлөгчөөр МАН-ын Хэвлэл Мэдээлллийн Газрын дарга А.Энхзул
 
 
 
 
нар сонгогдлоо. Түүнчлэн  эрх баригч намын эмэгтэйчүүдийн холбоо дэргэдээ Бодлогын зөвлөлтэй ажиллахаар тогтсон байна.
 
Тус Бодлогын Зөвлөлийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тэргүүлэх бөгөөд гишүүдэд Дэд сайд Х.Булгантуяа, Л.Бямбасүрэн, Б.Батцэцэг тэргүүтэй дэд сайдууд ажиллах юм байна.
 
Бодлогын Зөвлөл нь холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдэд зөвлөх төдийгүй нийгэмд эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх асуудлуудад эрдэм оюунаа харамгүй зориулах гэнэ.
 
 
Б.Майцэцэг