ТАШКЕНТ. /TASS/. ОХУ Ялалтын 75 жилийн ойн баярт оролцох урилгыг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд илгээсэн боловч албан ёсны хариуг хараахан аваагүй байгаа тухай тус улсын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов сэтгүүлчдэд мэдээлжээ.
 
Ялалтын 75 жилийн ойн баярт оролцох урилгыг ОХУ БНАСАУ-ын удирдагчид илгээсэн гэж тус улсын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков наймдугаар сарын дундуур мэдээлж байв. Урилгыг Ким Жөн Унд дамжуулсан өгсөн гэж  Москва дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Зин Жон Хеп есдүгээр сард мэдэгдсэн байна. Умард Солонгосын удирдагч баярын арга хэмжээнд оролцох эсэх талаар одоогоор мэдээлэл байхгүй байна гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
 
Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан жагсаал 2020 оны тавдугаар сарын 9-нд Москва хотод болно. Ялалтын 75 жилийн ойн баярт оролцох урилгыг ОХУ мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагч нарт илгээсэн гэж урьд нь мэдээлсэн билээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг