ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзах АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын уриалгад БНАСАУ-ын Гадаад хэргийн яам татгалзсан хариу өгчээ.
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд асан Ким Ке Гван “KCNA” агентлагаар дамжуулан даваа гарагт мэдэгдэл хийжээ. Үүнд, хэрэв АНУ бидэнтэй хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол биднийг дайсан хэмээн үзсэн дайсагнасан бодлогоо зогсоох хэрэгтэй хэмээн тэмдэглэжээ.
Мөн БНАСАУ “өөрт ашиггүй” дээд хэмжээний уулзалтад оролцох сонирхолгүй байгааг уг мэдэгдэлд онцолсон байна. Д.Трамп өнгөрсөн ням гарагт “Twitter” хуудсандаа нийтлэхдээ, БНАСАУ-ын удирдагчийг хурдан шийдвэр гаргаж, гэрээгээ дуусгавар болгохыг уриалаад, удахгүй уулзъя гэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Монголын төр өмнөд солонгосд бгаа иргэдээ эртхэн татаж авахгүй бол 2020 сүүлээр хоёр солонгосын харилцаа эрчимтэй муудаж 1954онд гал зогсоох түр гэрээ хэлцээгээ цуцалц дайны байдалд шилжиж магадгүй болоод бгаа шүү..