Дубайн гэрээтэй холбоотой Ерөнхий сайдын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэртэй холбогдуулан өчигдөр их хурлын гишүүд болон бусад талууд байр сууриа илэрхийлж эхлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Дубайн гэрээг байгуулсан нь анхнаасаа буруу байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар анх хамтарсан засаг барьж байх үедээ энэ гэрээг байгуулсан. Дубай руу явж гэрээ хийх гэж байгааг нь засгийн газрын сайд нар нь ч мэдээгүй байсан. Сүүлд Дубайн гэрээ хууль зөрчсөн тул цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж УИХ-д өгсөн. Одоо УИХ-аас Засгийн газар луу чиглэл гаргасан тогтоол боловсруулах явц явагдаж байна” гэсэн бол Б.Баттөмөр гишүүн “Дубайн төлөвлөгөөнд олон зөрчил гарсан. Энэ төлөвлөгөө нь олон улсын гэрээ биш. Оюутолгой төслийн төлөвлөгөө ёсоор 2041 онд Монгол Улс одоо байгаа 34 хувь дээр 16 хувь нэмж худалдаж авах боломжтой болж байгаа. Энэ асуудлыг авч үзээд Д.Тэрбишдагва гишүүний ахалсан ажлын хэсгээс “Дубайн гэрээг цуцал” гэсэн саналыг гаргасан” гэсэн юм.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээтэй холбоотой дөрвөн захирамжийг бүхэлд нь хууль бус гэж үзсэн гэж ойлгож болох уу?
-Бид өнгөрсөн жилийн аравдугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой дөрвөн захирамж гаргасан байдаг. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах 27 дугаар захирамжийг 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр гаргасан. Мөн гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн 99 дүгээр захирамжийг 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд эдгээр шийдвэрүүдийг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзсэн. Улс орны хувь заяа баялгийн хуваарилалт, стратегийн орд газартай холбоотой маш чухал шийдвэрийг Ерөнхий сайд дангаараа гаргах биш Засгийн газар, УИХ-ын тогтоол гаргах ёстой гэж үзэж шүүхэд хандсан.
Дубайн гэрээтэй холбоотой шийдвэрийг Ерөнхий сайд дангаараа гаргасан ч гэсэн улс орны эрх ашигт нийцэж байсан бол нэг хэрэг. Монгол Улсад, монголчуудад ашигтай байсан бол маргахгүй. Гэвч Ерөнхий сайдын шийдвэрээр байгуулагдсан Дубайн гэрээ Монголд ашиггүй, хохироосон олон баримт байдаг. Захиргааны хэргийн шүүхээс бидний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр Дубайн гэрээтэй холбоотойгоор Ажлын хэсэг байгуулсан, гэрээнд гарын үсэг зурах хүмүүсийг томилсон нь бүгд хууль бус боллоо. Ерөнхий сайдын дөрвөн захирамж илт хууль бус байжээ гэдгийг шүүх тогтоосон.
-Шүүхийн шийдвэр Дубайн гэрээнд нөлөөлөхгүй гэсэн хуульчид ч байна лээ?
-Шүүхийн шийдвэр Дубайн буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд нөлөөлөх нь ойлгомжтой. Ерөнхий сайдын захирамжаар гэрээнд гарын үсэг зурсан “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарыг хууль бусаар томилсон болж таарч байна. Тэгэхээр гэрээний хүчин төгөлдөр эсэх эргэлзээтэй болно. Цаашлаад далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт, зээл авсан гээд гэрээтэй холбоотой олон асуудал хөндөгдөнө. Анхнаасаа бидний зорилго бол Дубайн гэрээ хийгдсэнээр монголчууд хохирсныг нотлох байсан. Олон улсын арбитрын шүүхэд хандахад хэдийгээр бид ялах ч процедур ихтэй бүрхэг.
Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн анхнаасаа хуумгай, эсвэл зорилготойгоор ганцаараа шийдсэн үйлдэл байсныг шүүхээр нотлуулснаар гэрээтэй холбоотой хэлэлцээрүүд, санхүүжилтийг засах үндэслэлтэй боллоо гэж харж байна.
-Гэрээний заалтуудыг хөндөхийн тулд арбитрын шүүхэд хандана гэсэн үг үү. Мөн та бүхний дараагийн алхам юу байх вэ?
-Монголчуудын эрх ашигт нөлөөлж байгаа ч гэрээний алдаа дутагдлыг засч сайжруулах, Монголд ашигтай болгох нь УИХ, Засгийн газар гээд төр засгийн эрх мэдэлтэй хүмүүсийн хариуцах асуудал болж үлдэж байна. Бидний тооцооллоор бол Монгол Улс Дубайн гэрээнээс дор хаяж 20 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Хэрэв энэ янзаараа үргэлжлээд явах юм бол 2050 оноос л ноогдол ашиг авах бүрхэг асуудал үүсч байна. Тэр үед улс орон болоод дэлхий дахины нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Тиймээс энэ хууль бус алдагдалтай гэрээг үргэлжлүүлэх үү, өөрчлөх үү гэдэг суурийг тавьж өглөө.
Бид Засгийн газар, Их хурлыг ажлаа хийхийг шаардана. Дубайн гэрээг Монголд ашигтайгаар өөрчлөх ёстой. Гэрээг хэрхэн хийх талаар бодит шийдэл гарц бидэнд бий. Саналуудаа эрх мэдэл бүхий хүмүүст нь хүргүүлж шаардлага тавьж дараа дараагийн алхмаа төлөвлөнө. Арван жил ажлаа хийгээгүй хүмүүс улс орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө одоо хөдлөх ёстой.
-Монгол Улс 20 тэрбум ам.доллараар хохирсон гэсэн тооцооллыг хэрхэн гаргасан бэ?
-Оюутолгойн 400 тэрбум ам.долларын асар их баялаг бий. Тэр баялаг монголчуудад хүртээлгүйгээр гадагшаа гарч байна. 2013 оны долдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл өдөр шөнөгүй Монголд ямар ч үр ашиггүйгээр урсч байна. 2013 онд Засгийн газраас Ажлын хэсэг гарч Оюутолгойг шалгаж гурван тэрбум ам.долларын зөрүү байгаа гэж дүгнэсэн байдаг. Гэтэл тэр алга болсон гурван тэрбум долларыг Дубайн гэрээнд очоод зурчихсан. Энэ мэтчилэн тооцвол хамгийн бага дүнгээр 20 тэрбум ам.доллар болж байна гэж үзэж байна. Монголын 400 тэрбум ам.долларын баялаг 2050 он хүртэл ямар ч хүртээл, үр ашиггүйгээр урсч гарч магадгүй. Ингэж хохирохгүйн тулд гэрээг зайлшгүй өөрчлөх ёстой гэж үзэж асуудлыг гаргаж тавьж үр дүнд хүрлээ.
Монголчууд арван жил Оюутолгойн гэрээ сайн, муу гэж хэрэлдсэн ч энэ удаагийнх шиг бодит алхам хийж, үр дүнд хүрсэн удаа байхгүй. Ярихаас хэтрэхгүй бол 10, 20 жилийн дараа ч энэ янзаараа л байна.
-Дубайн гэрээтэй холбоотой маргаанд Ерөнхий сайдын талаас ямар байдлаар оролцов. Та бүхний зүгээс хэр их баримт мэдээлэл гаргаж өгсөн бэ?
-Дубайн гэрээнээс болж “Дархан Монгол ногоон нэгдэл” хохирсон зүйл алга. Хоёрдугаарт, гэрээний асуудлыг сөхөх эрхзүйн чадамжгүй гэх мэтээр олон удаа шүүхээс буцаасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээж авахгүй гэдэг. Хүлээж авахаараа хэрэг үүсгэхгүй, 20 тэрбум ам.доллараар хохирсноо нотолж чадахгүй байна гэх мэтээр олон удаа давж заалдаж багагүй саад бэрхшээлийг даван туулсан. Бид нотлох баримт, хуульзүйн үндэслэлээ хангалттай гаргаж өгсөн. Шүүх хурал жил гаруйн хугацаанд арав гаруй удаа хуралдаж хойшилсон. Бараг сар бүр л хуралдсан.
Анх “Эрдэнэс Монгол” компанийн хуульчид Ерөнхий сайдыг төлөөлж байсан бол сүүлдээ Төрийн өмчийн хорооны төлөөлөл шүүх хуралдаанд оролцоод явсан. Улс орны газар нутгийг барьцаанд тавьсан зэргээр баримт нотолгоо болгож хоёр хавтаст хэрэг материал бүрдсэн байдаг. Шүүх Монгол Улсад хохиролтой гэдгийг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргасан байх.
-Хариуцагч талаас давж заалдана гэсэн үү?
-Давж заалдах эрх нь нээлттэй. Одоогоор тийм мэдээлэл ирээгүй байна. Бид шүүхийн тогтоолоо ч гар дээрээ авч амжаагүй байна.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Оцгонсон нахуй явж байгааг нь
Энэ гулзгар эх орноосоо урваад явж байхад нөгөө гадаадын хүмүүс яаж ой нь гутаж сэжиг нь хүрч байсан бол. Түй май...
Монголд ямар ч 400 тэрбум долларын үнэтэй хөрөнгө байхгүй. ОюуТолгой ордын нөөц гэдэг бол зэсийн хүдэр. Зэсийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнэлгээ нь 20-30 тэрбум доллар. Энэ хүдрийг боловсруулж зэсийн баяжмал гэх бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах аваас 300 тэрбум долларын үнэ хүрэх боломжтой. Хэрвээ зэсийн баяжмалаа цааш боловсруулан катодын зэс гэх бүтээгдэхүүн үйлдвэрлэн боловсруулж чадвал 600 тэрбум доллар болох боломж бас бий. Эцсийэ бүтээгдэхүүний үнэ цэнийг барьж аваад монголын хөрөнгө гэж ярих нь тэнэг хэрэг.
Хөрөнгө гэхгүй юу гэх юм бэ хоосон шороо ухаад байгаа юмуу новшоо
Зах зээлийн үнэлгээ нь 20н тэрбум юм бол одоо 9н тэрбум доллор зарцуулан байж хийх тэнэг компани бас байнаа хар ацааа
Тэр бас үнэн. Хэрвээ хэт манай хөрөнгө гээд байвал хүчирхэг гүрнүүд цэргийн хүчээр булаан эзлэн авахыг үгүйсгэхгүй. Тийм болохоор хамаагүй хурдан ухаж идэх гэх биш, удаан өртөг багатай аргаар үнэ шингээсэн үйлдвэрлэл болгох нь гол болно.
Жишээлбэл тариачин хүн үр тариагаа гурилын үйлдвэрт худалдан борлуулана. Гурилын үйлдвэр нь тариачдаас худалдаж авсан үр тариаг шигшиж ангилж ялгаж хог хаягдлийг цэвэрлэн тээрэмдэж гурил үйлдвэрлэнэ. Гурилын үнэ тогтоохдоо түүхий эдийн орц, ажилчдын цалин хөлс, хэрэглэсэн тог цахилгаан, агуулах сав, тээвэрлэлт гээд бүх урсгал болон тогтмол зардлуудыг тооцно. Түүнчлэн татвар, зээлийн хүү төлбөр, үйлдвэрийн ашиг гэх мэт зүйлсийг тооцно. Тэгэхлээр эцсийн бүтээгдэхүүний үнэ цэн нь түүхий эдийн үнэ цэнээс эрс ялгаатай. Хэрвээ тариачин хүн үр тариагаа гурилын үйлдвэрт нийлүүлэхдээ гуриlын үнээр тооцож үнэ хөлсөө авна гэвэл юу болохов? Уул уурхайн бүтээгдэхүүн үүнтэй яг адилхан. Дэлхийн зах зээлд борлогдож буй зэсийн. үнэ бол газрын доорхи түүхий эдийн үнэ огт биш. Бирж дээрхи зэсийн үнэ ханш бол эцсийн бүтээгдэхүүний үнэ ханш. Эцсийн бүтээгдэхүүн маш олон дамжлагатай. Дамжлага бүр дээр асар их өртөг зардал гарна. Үйлдвэр нь гэхэд л маш өндөр үнэтэй.
ОюуТолгой үйлдвэр бол зэсийн баяжмал үйлдвэрлэх үйлдвэр. Зэсийн баяжмал гэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд монгол улсаас түүхий эдээ худалдаж авна. Сүүний үйлдвэр саалийн фермээс түүхий сүү худалдаж авдаг эсвэл ноолуурын үйлдвэр малчдаас түүхий ноолуур худалдаж авахтай яг адилхан. ОюуТолгой үйлдвэр жил бүр монгол улсаас 60 сая доллараар үйлдвэрийн түүхий эд болох зэсийн хүдэр худалдан авдаг. Энэ 60 сая доллараар худалдан авсан зэсийн хүдрээ боловсруулж зэсийн баяжмал гэх бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулаад жилд 120 сая долларын ашиг олдог. Энэ бол нэмүү өртөг шингээсэн, ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн, үйлдвэрийн ашиг юм шүү дээ. Монгол улстай ямар ч хамаагүй. Жишээлбэл талхны ашиг бол талхны үйлдвэрийн хичээл зүтгэлийн үр дүн болохоос гурилын үйлдвэртэй ямар ч хамаагүй. Гурилын үйлдвэрээс зөвхөн гурилаа худалдаж авна. Гурилын үйлдвэрийн ашиг бол зөвхөн гурилын үйлдвэрийн хичээл зүтгэлийн үр дүн болохоос тариачинтай ямар ч хамаагүй. Тариачнаас зөвхөн үр тариа худалдаж авна.
Дэлхий дахин 1945 оноос хойш (колончиллын систем нуран унаснаас хойш) ашигт малтмалын ордыг бусдад ашиглуулахдаа "Хөрөнгө оруулалтын гэрээ" гэдэг дээрэмийн гэрээ хийхээ болиод, харин "Роялти+Орлогын татвар+Ашгийн татвар", эсхүл "Бүтээгдэхүүн хуваах гэрээ" гэдэг хоёрхон төрлийн гэрээ хийдэг болсон. Үүнийг манай усан тэнэг улс төрчид огт мэддэггүй, эсхүл мэдсэн ч өөрийн утсан чинээ улаан амиа бодоод хүнд хэлэхээс ичдэг, тэмцэхээс ичдэг. Монголчууд бид сүүлийн 30 жилд ийм л ичгэвтэр хүмүүс болцгоососн.
Гадаадын эдийн засгийн алуурчид Оюутолгойг цөлмөөд бараг дуусах гэж байна. шүү дээ. Бүх гэрээг цуцалбал Монголчууд жаахан ч гэсэн алт зэстэйгээ үлдэнэ. Эс тэгвээс алт зэсийг нь юу ч үлдээлгүй дээрэмдээд,, дээр нь Монголыг нэмж өрөнд оруулаад алга болно шүү дээ.
Монголын улс төрчидөд авилгал өгсөн хэргээр Оюутолгойн оруулсан хөрөнгийг (энэ хөрөнгөөр барьсан баяжуулах фабрик, хүдрийн ил далд уурхайг) экспроприаци хийх замаар (шууд хурааж Монгол улсын 100 хувийн төрийн өмчлөлд авах) улсад хурааж авдаг олон улсын жишиг бий шүү. Энэ талаар гарсан НҮБ-ын тогтоолууд ч байдаг.
Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.
Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.
Орсын ЗГ- тай гэрээ баыгуулна гэнэ үү. Арай сэрүүдэх байхоо.
Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.
Ц.Элбэгдорж, С.Баяр, Ч.Сайханбилэг, Баярцогт нар бол Монголчуудыг 100 жил тэжээх Оюутолгойн алт-зэсийн ордыг гадаадын эдийн засгийн алуурчдад (Рио Тинтод) зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн, цаашид 60 жил тэжээх Эрдэнэтийн зэс-молибдены ордыг дотоодын эдийн засгийн алуурчдад (Зэс корпорацид) зарсан гэм нүгэл нь 9 үеэр арилшгүй нүгэлтнүүд юм. Төр засаг, хууль цааз тэднийг шийтгэхгүй гэхэд бурхан тэднийг 9 үеэр нь гэсгээх болтугай!!!
Дэлхий дахин 1945 оноос хойш (колончиллын систем нуран унаснаас хойш) ашигт малтмалын ордыг бусдад ашиглуулахдаа "Хөрөнгө оруулалтын гэрээ" гэдэг дээрэмийн гэрээ хийхээ болиод, харин "Роялти+Орлогын татвар+Ашгийн татвар", эсхүл "Бүтээгдэхүүн хуваах гэрээ" гэдэг хоёрхон төрлийн гэрээ хийдэг болсон. Үүнийг манай усан тэнэг улс төрчид огт мэддэггүй, эсхүл мэдсэн ч өөрийн утсан чинээ улаан амиа бодоод хүнд хэлэхээс ичдэг, тэмцэхээс ичдэг. Монголчууд бид сүүлийн 30 жилд ийм л ичгэвтэр хүмүүс болцгоососн.
Гадаадын эдийн засгийн алуурчид Оюутолгойг цөлмөөд бараг дуусах гэж байна. шүү дээ. Бүх гэрээг цуцалбал Монголчууд жаахан ч гэсэн алт зэстэйгээ үлдэнэ. Эс тэгвээс алт зэсийг нь юу ч үлдээлгүй дээрэмдээд,, дээр нь Монголыг нэмж өрөнд оруулаад алга болно шүү дээ.
ОюуТолгой ордын нэг тонн зэсийн хүдрийн металлын дундаж агууламж нь 0.5 хувь байгаа. 2018 оны тайлан харж байхад металлын агууламж нь 0.3 хувь болтлоо унасан тохиолдол бас байна. Эрдэнэтийн ордын хүдрийн агууламж нь 0.8 хувь. Хэрвээ хүдрийн металлын агууламж 0.5 хувь болох аваас Эрдэнэт үйлдвэр ийм бага агууламжтай зэсийн. хүдрийг боловсруулж чадахгүй, шууд үйлдвэрийн хаягдал болно. Харин ОюуТолгой үйлдвэр нь 0.3 хувийн агууламжтай хүдрийг ч боловсруулах чадвартай дэлхийн хамгийн шилдэг технологи юм.
ОюуТолгой үйлдвэр ашиглалтанд ороод 7 жил өнгөрч байна. Жилийн дундаж борлуулалт 1.2 тэрбум доллар. 7 жилийн. нийт борлуулалт нь 8 тэрбум доллар. Монгол улсын татвар нь борлуулалтын орлогын 30 хувьтай тэнцэж байгаа. 8 тэрбум долларын 30 хувийн татвар нь 2,4 тэрбум доллар болно. Нийт 15 төрлийн татвар төлж байгаа. Оюутолгой үйлдвэрийн ашиг нь борлуулалтын орлогын 12 хувьтай тэнцэнэ. Энэ нь ойролцоогоор 800 сая доллар болно. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд ОюуТолгой үйлдвэрийн монгол улсад төлсөн 2,4 Тэрбум долларын татвар нь үйлдвэрийн нийт олсон 800 сая долларын ашгаас 3 дахин өндөр байна. Энэ хугацаанд монгол улсаас нийлүүлсэн зэсийн хүдрийн өртөг нь 400 сая доллар байна. Өөрөөр хэлбэл монгол улсад төлсөн 2.4 Тэрбум долларын татварын 400 сая доллар нь газрын хөрсөн доорхи түүхий эдийн үнэ цэнэ. Үлдсэн 2 тэрбум доллар нь орлогын татвар, нөат, ндш гэхчилэн 15 төрлийн татвар байна. Эдгээр татварууд нь газрын хөрсөн доорхи түүхий эдтэй ямар ч хамаагүй. Цэвэр бизнесийн татвар.
Оюутолгой үйлдвэрийн нэг жилийн борлуулалт нь 1,2 тэрбум доллар. Үүний 800 сая доллар нь зэс, 400 сая доллар нь алт, 20 сая доллар нь мөнгө болно. ОюуТолгой ордын зэсийн хүдрийн агууламж 0.5 хувь. Харин энэ хүдрийг боловсруулаад баяжуулаад 2 тонноор жижиглэж савлаад гаргаж буй зэсийн баяжмалын металлын агууламж нь 18 хувь байгаа. Энэ бүх мэдээллүүд ОюуТолгой компанин сайт дээр тодорхой байгаа. Харин Эрдэнэт үйлдвэрийн иймэрхүү мэдээлэл ил тод биш. болохоор зэрэгцүүлсэн харьцуулалт хийж болохгүй байна.
Эрдэнэт үйлдвэртэй жишихийн аргагүй. Тэнд бүхэл бүтэн хот дэд бүтэцтэйгээ хамт боссон. Монголчуудын бүхэл бүтэн үеийг тэжээж байна Эрдэнэт.
Uurhain nootsiig hench onood togtooj chaddaggui taaj togtoodog ym
Хуульч, эдийн засагч бол мэргэжил биш. Учир нь энэ дэлхийд байгалийн шинжлэх ухаан, техникийн шинлэх ухаан гэж л байдаг болохоос хууль зүйн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан гэж байхгүй, Хууль зүйн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан гэж нэрлээд байгаа тэр зүйл нь яг л уран зохиол, үлгэр шиг юм байдаг гэдгийг дэлхийн Нобелийн шагналт агуу эрдэмтэд нэгэнтээ тогтоожээ. Тэгэхээр Нямдорж бол ямар ч мэргэжилгүй, зүгээр л хоосон чалчигч нэгэн.
Дэлхийн буурай хөгжилтэй орнууд 1945 оноос өмнө колончиллын системын үед ашигт малтмалын орд ашиглуулахдаа "Хөрөнгө оруулалтын гэрээ" гэдэг дээрэмийн гэрээ байгуулдаг байжээ. Харин 1945 оноос хойш колончиллын систем нуран унасаны дараа ашигт малтмалын ордоо ашиглуулахдаа "Роялти+Орлогын татвар+Ашгийн татвар", "Бүтээгдэхүүн хуваах гэрээ" хоёрын аль нэгийг байгуулда болжээ. Харин Монгол улс ХXI зуунд колончиллын үеийн "Хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулжээ. Монгол улс аргагүй л дэлхийн хөгжлөөс 100-200 жил хоцорсон улс юм даа. Нямдорж ч хоцорчээ!!!
Mongoliin hugjliin tvlhvvr bolj baigaa Oyutol goig bulaatsaldsan dotoodiin oligarhuudiin temtsel dund ork ard tvmnii ni tolgoi ergeed, gants saaliin vneegee alj idehiig ni l vzeh viltei tolgoi baijdee bi.
Mangar uls ch hetsvv yumaa !!!