Авто зам ашигласны төлбөрийг нэмэхийг эсэргүүцсэн жагсагчдын төлөөлөл болох Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүсийг Хотын захирагч С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд жагсагчид авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.
Хотын захирагч С.Амарсайхан “Монгол Улсын Ерөнхий сайд, миний дээд шатны удирдлагаас надад өгсөн чиглэл, зөвлөмжийн асуудалд хүндэтгэлтэй хандаж, хууль журмын хүрээнд авто зам ашигласны төлбөртэй холбоотой асуудлыг бид дотооддоо эргэн нягталж, тоо баримтаа задлан харж байна. Үүний дараа нэгтгэж НИТХ-аар оруулж дахин хэлэлцүүлнэ. Хэрвээ үнэхээр иргэд үүнийг хүсэхгүй, замаа засаж шинэчлээд яах вэ, шинээр замын өргөтгөл шинэчлэл хийгээд яах вэ гэвэл би одоохон бүгдийг нь өөрчлөөд хуучнаар нь болгоод НИТХ-д оруулах шиг амархан зүйл алга, гэхдээ бид аль төслийг нь яаж цааш нь явуулах вэ гэдэг дээрээ ярилцах, шийдэлд хүрэх шаардлагатай болно.
Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд “авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн асуудлаа хэдэн хувиар бууруулахаа мэдэгдэх”-ийг Хотын даргаас шаардахад С.Амарсайхан дарга “өнөөдөр энд ямарч судалгаа тооцоогүйгээр, сэтгэл хөөрлөөр ингэж тэгж бууруулна гэж асуудалд хандах нь боломжгүй” гэдгийг илэрхийлээд хуулийн хүрээнд судалж НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барихаа мэдэгдлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Замын шинэчлэлийн мөнгөө хот татвараар бүрдүүлэхийг чинь бид ойлгож байна. Татвраа ажил хийж олж авна ш дээ. Толгойгоо ажиллуулаа,Зүгээр суугаад нийт иргэдийн хармаанд гараа дүрж хүчирхийлж болохгүй.
1 мөсөн хотод машин унахыг хориглоё оо
Замын шинэчлэлийн мөнгөө хот татвараар бүрдүүлэхийг чинь бид ойлгож байна. Татвараа ажил хийж олж авна ш дээ. Толгойгоо ажиллуулаа,Зүгээр суугаад нийт иргэдийн хармаанд гараа дүрж хүчирхийлж болохгүй.
Замын шинэчлэлийн мөнгөө хот татвараар бүрдүүлэхийг чинь бид ойлгож байна. Татвараа ажил хийж олж авна ш дээ. Толгойгоо ажиллуулаа,Зүгээр суугаад нийт иргэдийн хармаанд гараа дүрж хүчирхийлж болохгүй.Дизель хөдөлгүүртэй машин, том хөдөлгүүртэй машин, ачааны том машин ,,, агаарын бохирдол, шалгалт хийж хураамж авах, торгох,,, зөндөө л санааг эрхэм танд зөвлөе толгой чинь хүрэхгүй байвал,
3500-аас дээш моторын багтаамжтай жийп унадаг хүмүүсийн татварыг эрс нэмээ. Хотод жийп унаж яах нь вэ. Иргэд ч таатай бна ш дээ. Тэд 250.000 төлөхөд алзахгүй. Дандаа сул мөнгө олж бга хүмүүс. Жагсах ч үгүй.
Шийдвэрийн гол агуулга нь замбараагүй хуучин машиныг хориглох. Үүнийг гааль, татвараар л хязгаарлана. Ойлгуулах.
Дэлхийн хөгжисөн орнуудад замын татвар өндөр байснаараа зам сайн байдаг. Ашигласан бол төлдөг зарчимтай. Toll төлдөг зам гэж бий.Мөнгөндөө гаоийлж буй бол төлбөргүй зам ашиглалдаа. Юм хийх гэх дээр л гоншигнож дуусахгүй юмаа. Өндөр настай машинууд тэтгэврээ бараадаж хотоос зайлах хэрэгтэй. Түгжирэл өөрөөр арилахгүй ээ.