Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа ОХУ-ын “Интер РАО-Экспорт” компанийн Ерөнхий захирал М.И.Сергеевийг өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэх, “ДЦС-3” хүчин чадлыг нэмэх төслийг монголын талтай хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар “Интер РАО-Экспорт” компанийн Ерөнхий захирал М.И.Сергеев уулзалтын үеэр танилцуулав.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлах үед “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын гэрээ”-г байгуулсан. Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д айлчлах үед “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хэлэлцээр” байгуулсан юм. Тиймээс эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой хэмээн Элчин сайд Д.Даваа хэллээ.
Сэтгэгдэл0
ТЕГ-ын тусгай хэлтсийн алба хаагчид өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө ОХУ-ын нэгэн иргэнийг зохион байгуулалттайгаар дээрэмдсэн гэх мэдээлэл бүртгэгджээ. Тус хэргийг шалгахад гадны иргэнийг дээрэмдсэн этгээдүүд нь Тагнуулын ерөнхий газрын тусгай хэлтсийнхэн байсан гэх мэдээлэл ирлээ. Тэд дээрэм хийх үедээ 4-үүлээ байсан бөгөөд бүлгийн даргынхаа хамт байжээ. Мөн тэд байлдааны буу ашигласан болох нь тогтоогдсон байна. Тухайн тусгайгийн ажилтнуудыг одоогоор саатуулж, байлдааны галт зэвсгийг нь хурааж авч Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тусгай хэлтсийн бүлгийн дарга Д гэгч нь өөрийн доор нэг бүлэгт хамт ажилладаг М нарын 4 ажилтантайгаа хамтран уг хэргийг үйлдсэн байна. Тухайн гадаадын иргэн нь биедээ бэлнээр 200-гаад сая төгрөг 50-иад мянган ам.доллартай явсан ба хэргийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн шалгаж байна.