sonin.mn
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргалаа.
 
 
 
Зарлигт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэжээ.
 
 
 
 
 
 
Ө.Шижир нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын шадар туслахуудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд Монголын Хөл Бөмбөгийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан аж.