“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд, Цогтцэций сумын Монгол Ардын намын хорооны дарга Ц.Ууганцэцэг, дэд дарга Д.Түвшинжаргал, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оролмаа нарын бүрэлдэхүүнтэй баг Цогтцэций суманд энэ сарын 16-нд ажиллав.
Өмнөговийн зарим нутгаар шөнөдөө бороошиж хоножээ. Таана, хөмүүл ногоорч, байгаль дэлхий зуны өнгөө дэлгэж эхэллээ.
Өглөөний агаарт борооны үнэр хамар цоргин, салхины аясаар үе үе шинэ ногооны үнэр сэнхийнэ.
Монгол Ардын намын ахмад гишүүн улсын аварга адуучин А.Сэдваанчиг гуайнх Цогтцэций сумын Билгэх багт зусаж байна.
Говьчууд бороо орохоор тэнгэрийн хишиг хэмээн сүсэглэн баярладаг аж.
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр А.Сэдваанчиг гуайд хүндэтгэл үзүүлэхээр очиход “Бороо орохгүй, гандуу зусаж байлаа. Хэцүүдэхийн даваан дээр бороо орлоо” хэмээн баярын мишээл дүүрэн угтан авч, хөөрөлдөв.
Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Ө.Золбаяр:
-Та сайхан зуншиж байна уу?
Монгол Улсын аварга адуучин А.Сэдваанчиг:
-Сайхаан. Бороо их орлоо. Та бүхэн сайн явцгааж байна уу?
-Сайн явцгааж байна. Малчдын амьдрал ямар байна вэ?
-Малчдын аж ахуй дажгүй сайхан байна. Сумын төвд цахилгаан тасрахад нийтээрээ тоггүй болно.
Малчид тог тасарна гэж айхгүй. Гаднаасаа цахилгаантай.
-Та телевизээр мэдээлэл үзнэ биз?
-Телевиз үзнэ ээ. Монгол Ардын намын дарга Н.Учрал гээд сайхан залуу байна. Шинэ, залуу хүн сайхан л байна.
-Та намын үйл ажиллааг хэрхэн харж байна вэ?
-Монгол Ардын намд элсээд 50 гаруй жил болж байна. Би намаар хүмүүжсэн хүн. Намын буянаар бишгүй сайхан амьдарч байна. Нам, засгийн хайр, гавьяа сайхан юм хэмээн төрийн сүлдэндээ залбиран сууна.
Лхагва - 06 сарын 17,
2026
Сэтгэгдэл4
Ардын Нам Монголын 100 мянга гаран иргэнийг хоморголон алж их геноцид үйлдсэн . Одоогийн МАН-ын дарга нар бол манж хятадын хунхуузууд бөгөөд Хятадаас даалгавар авч ажилладаг. МАНыг магтаад байгаа улс бол Хүрээнд байсан 500 мянган хятадын үр хойчис юм
Үхссн ацаараа сайхан гэж. Ухрааж гацаасан зусыг удахгүй өөрсдийн ман чинь огцруулна
МАНынхны бөгсийг долоосон ийм өмхий төгцгүүдэд арга хэмжээ авах хэрэгтэй
Дагуур угсааны цуст алуурчны нэрээр нэрлэгдсэн Дорнод аймгийн төвийн нэрийг өөрчлөх хэрэгтэй. Бас манжийн хайсу овогт Сүхбаатарын нэрээр нэрлэгдсэн Сэлэнгэ Сүхбаатар аймгуудын нэрийг өөрчлөх. Бас Төв талбайд байгаа манж , их дэлгүүрийн урд байгаа хятад хүний хөшөөнүүдийг нурааж хаях хэрэгтэй.