АҮЭБ-ын сайд Г.Дамдинням хэсэг иргэд Оюутолгойн баяжмал зөөх замыг хаасантай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тодруулбал тэрээр: "Бидний царцуулж нийт зардлын хамгийн багадаа 10 %-ийг энэ төсөл хариуцаж байгаа гэсэн үг. Оюутолгойтой олон асуудал бий. Энэ асуудлыг гэрээ хэлэлцээрийн шугамаар ширээний ард сууж хууль дүрмийн дагуу шийдэх ёстой болохоос хуульгүй дүрэмгүй улсад амьдарч байгаа юм шиг ийм зэрлэг балмад хандаж болохгүй. Өнөөдрийн энэ зам хааж байгаа нь хэд хэдэн хуулийн асуудал байгаа.
Нэгдүгээрт, Монгол улсын эдийн засгийн байдлын эсрэг гэмт хэрэг болж таарна. Өдөрт багадаа 4.3-5 тэрбум төгрөгийн орлого тасалдаж таарна. Энэ орлого хүүхдийн мөнгө, тэтгэвэр, нийгмийн даатгалд орлого болж орж байдаг. Энэ орлогыг тасалдуулна гэдэг нь Монголын нийтийн эрх ашигт нөлөөлнө.
Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буй гэмт үйлдэл. Хоёрдугаарт, улсын болон орон нутгийн чанартай замыг хууль бусаар хаах нь өөрөө хуулийн хариуцлагатай зүйл.
Хууль хяналтын байгуулдагт ийм үед авах арга хэмжээний бүрэн эрх байгаа. Үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хууль зүйн сайд болон ЦЕГ-ын даргад Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг даалгавар өгсөн байгаа, хуулиа хэрэгжүүлэх ажил тэнд явагдах ёстой.
ЦЕГ-ын даргын мэдээлснээр бол Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст энэ мэдээллийн өгөөд замыг нээх ажил шуурхай явагдаж байгаа. Өдөртөө 5тэрбум төгрөгийн орлог оруулж байгаа тээвэр шүү дээ. Үүнийг зогсоовол Монгол Улс өдөрт 5 тэрбум төгрөгийн орлогоо алдаж байна гэсэн үг. Энэ нь өөрөө Монголын иргэдэд учрах хохирол гэсэн үг. Үүнийг нэхэмжлэх ёстой." гэв.
Н.Отгончимэг
Лхагва - 06 сарын 17,
2026
Сэтгэгдэл10
Шоронд хий
Оюу толгойгоос барууны хөрөнгө оруулагчийг хөөж гаргах ажиллагааг оросууд монголын хүний адаг шаарнуудыг хөлслөн хийлгэж байгаагийн нэг жишээ нь энэ!!!
Хаанаас санхүүжсэнийг шалгаад эх орноосоо урвасан хэргээр ял өг
Монгол улсад хохиролтой Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, Харбины гэрээг хийсэн урвагчид, Их наядын хулгайчуудад хариуцлага тооц гэж Учрал хэлсэн бил үү? Гэтэл эрх ашигийнхаа төлөө тэмцэж буй иргэдэд яасан эр бар байх юм бэ ??? Иргэдийнхээ эсрэг тэмцдэг ийм төр засаг хэрэгтэй юу? ЗГ- г огцруулах АН- н шаардлага зөв юм байна.
МАН ыг зайлуулах нь зөв. Харин ОТ н экспортыг зогсоож болохгүй
Өдөрт 20 тэрбумын талбөр Риотинтогоос аваад баяжмалыг нэвтрүүлж болно. Тэгвэл бид 15 тэрбум төгрөгөө өрөндөө өгч, ахиад 5 тэрбум төгрөг ашиг хийж чадна.Дамдинням гэж эргүү сайдыг шоронд хий. Ийм амархан бизнесийг ард түмэн хийхээс өөр яахав.
Монгол улс өдөрт 15 тэрбумыг Оюутолгойд зүгээр бэлэглэж байгаа.энэ 15 тэрбүмаас МАН-ын хулгайчууд тэр дундаа энэ жавьжилсан хулгайч Дамдинням ашиг хувьдаа хүртээд сууж байгаа. Энэ шударга явдал уу?
Дамдиннямыг гудамжинд чирч гаргаад жалганд хаях ёстой юм байна.
Архангайн манж хятадын эфү удамт жавьж Дамдиннямд роялти татварыг 3 хувь болгон бууруулсны шан болгож Оюутолгойгоос Хүрэлсүх ,Учрал, болон Номтобаяр нарт ямар шан харамж амласан бол?
мантуу гамин Хүрэлсүхийн бөлдгийг базсан Ж.Мөнхбат гэдэг Архангайн айхтар дархлагдсан эфү хулгайч байсан. Одоо энэ жавьж хулгайч Дамдинням