Тайванийн статус нь олон улсын улс төрийн хамгийн маргаантай асуудлуудын нэг боловч олон улсын хамтын нийгэмлэгийн өнөөгийн байр суурийг авч үзвэл Тайванийг бүрэн эрхт тусгаар улс гэж үзэхэд хүндрэлтэй байдаг. Учир нь дэлхийн ихэнх улс орон “Нэг Хятад”-ын бодлогыг хүлээн зөвшөөрч, Тайванийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэг хэсэг гэж үздэг. Учир нь
Нэгдүгээрт, Тайвань нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн биш. Олон улсын тавцанд тусгаар улс гэж бүрэн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд НҮБ болон бусад олон улсын байгууллагад өргөн хүрээтэй хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагатай. Гэтэл өнөөдөр Тайваньтай албан ёсны дипломат харилцаа тогтоосон улсын тоо харьцангуй цөөн, бараг л байхгүй.
Хоёрдугаарт, дэлхийн ихэнх улс орон Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар гэж хүлээн зөвшөөрдөг. Үүний үр дүнд Тайванийг бие даасан улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. АНУ болон Европын олон орон Тайваньтай эдийн засаг, соёлын харилцаатай боловч дипломат түвшинд тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөггүй.
Гуравдугаарт, Тайванийн асуудал нь Хятадын дотоод асуудал гэж үзэх байр суурийг олон улс дэмждэг. Бээжингийн Засгийн газрын үзэж байгаагаар Тайвань бол эх газрын Хятадаас түр хугацаанд салсан муж бөгөөд ирээдүйд дахин нэгдэх ёстой газар нутаг юм.
Мэдээж Тайвань өөрийн засаг захиргаа, эдийн засаг, батлан хамгаалах тогтолцоотой. Гэвч эдгээр шинж чанар нь дангаараа олон улсын эрх зүйн хувьд тусгаар улс болохыг бүрэн батлахгүй. Улс орны статусыг тодорхойлоход олон улсын хүлээн зөвшөөрөх байдал маш чухал үүрэгтэй байдаг.
Иймээс олон улсын өнөөгийн дипломат бодлого, НҮБ дахь байр суурь болон ихэнх улсын албан ёсны хандлагыг харгалзан үзвэл Тайванийг бүрэн эрхт тусгаар улс биш гэж үзэх үндэслэлтэй юм.
Э.Солонго
Лхагва - 06 сарын 17,
2026
Сэтгэгдэл3
Биш
Тайвань Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй тул бидний хувь тусгаар улс биш бөлгөө
Коммунист, ардчилсан 2 систем нэгэн улсын харьяанд байх боломжгүй.... аль нэг системээ устгаж байж нэгдэх боломжтой....