sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. Коронавирусний халдвар тархсантай холбогдуулан ОХУ АНУ-д эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий онгоц илгээсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгдсэн байна. 
"Манай улс олон оронтой маш сайн харилцаатай. Хятад улс бидэнд зарим төрлийн тусламж явуулсан. ОХУ-аас манай улсад эмнэлгийн тоног төхөөрөмж ачсан маш том онгоц илгээсэн. Энэ бол үнэхээр сайхан хэрэг" хэмээн Трамп мэдэгджээ. Тэрбээр ОХУ-ын зүгээс үзүүлсэн тусламжтай холбоотой өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна. "Бусад улс орноос ч бидэнд тусламж илгээсэн. Би үнэхээр гайхсан" гэж Цагаан ордны тэргүүн нэмж хэлжээ.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 160 мянга давж, 2900 гаруй хүн нас барсан байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг