НЬЮ-ЙОРК. /TASS/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун эсэн мэнд байгаа гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн дипломат болон үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай зөвлөх Мүн Жо Ин Америкийн “CNN” телевизээр ням гарагт мэдэгджээ.
“Манай Засгийн газар энэ талаар хатуу байр суурьтай байгаа” гэж тэрбээр хэлсэн байна. “Ким Жөн Ун амьд мэнд, эрүүл энх байгаа. Тэрбээр дөрөвдүгээр сарын 13-наас хойш Вонсан дүүрэгт байгаа бөгөөд ямар нэгэн сэжигтэй хөдөлгөөн ажиглагдаагүй” гэж Мүн Жон Ин нэмж дурджээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун зүрхний мэс засал хийлгэсний дараа бие нь муудсан гэх тагнуулын мэдээг Вашингтон шалгаж байна гэж “CNN” телевиз өмнө нь Америкийн засаг захиргаан дахь эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилсан билээ. Харин дараа нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ мэдээллийг үгүйсгэсэн юм. БНСУ-ын эрх баригчид ч мөн Ким Жөн Ун өвдсөн талаар мэдээлэл байхгүй гэж мэдэгдсэн бол БНХАУ-ын Гадаад хэргийн яам “CNN”-ий эх сурвалжид эргэлзэж буйгаа мэдэгдсэн. Эдгээр мэдээллийг Пёньян дахь мэдээллийн эх сурвалжууд мөн нотлоогүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Орлон тоглогч гаргаж ирээд амьд гээд гүйцээ
за юу ч болж байсан цаг хугцаанаас өмнө үхэж болохгүй цөөн хэдэн хүн байдаг тэдний нэг нь хойд солонгосын ерөнхийлөгч .
Аль хэзээний чад хийчжээ гээд гадаад мэдээгээр яваад байна. Оны суулээр еех соруулах мэс засал хийлгэж байгаад тэрнээсээ хундрээд зурхний судас нь беглереед он гарснаас хойш зурхний бас тархины мэс засалууд хийлгээд ч бутээгуй тархи нь ухжиж байж байгаад хэд хоногын емне чад хийснийг нуугаад байгаа гэнэ.
Чи дэргэд нь харж байгаад хамт нухалцсан юм биш биз.
Аль хэзээний чад хийчжээ гээд гадаад мэдээгээр яваад байна. Оны суулээр еех соруулах мэс засал хийлгэж байгаад тэрнээсээ хундрээд зурхний судас нь беглереед он гарснаас хойш зурхний бас тархины мэс засалууд хийлгээд ч бутээгуй тархи нь ухжиж байж байгаад хэд хоногын емне чад хийснийг нуугаад байгаа гэнэ.
чамайг солонгосын нууц албадынхан хайж байгаа гэсэнв