АНУ-ын Прокурорын ерөнхий газраас Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан, генерал Майкл Флиннийг эрүүгийн хэрэгт татах шийдвэр гаргасан нь Ерөнхийлөгчийн засаг Захиргаа улс төрийн өрсөлдөгчдийг ялан дийлж байгаагаас гадна "Оросын хуйвалдааныг мөрдөн байцаалтын ажиллагаа" бүхэлдээ хуурамч болохыг харууллаа. АНУ-ын Ардчилсан нам ба русофобск сэтгэлгээтэй хэсгийн үзэж байгаагаар Флинн Д.Трампын баг болон ОХУ-ын эрх баригчдыг холбох гүүр байсан (генерал буруутай гэдгээ хоёр ч удаа хүлээн зөвшөөрсөн) аж.
 
Харин цар тахлын улмаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дагуул сэдэв болох Оросын эсрэг ярианы эрч бүдгэрч байсан юм. Гэхдээ үүнээс ч илүү чухал зүйл бол АНУ-ын хүчний байгууллагуудын шинэ удирдпага өмнөх хүмүүсийн архивыг ил болгож, хэд хэдэн таагүй дүгнэлт гаргажээ. Нэгдүгээрт, Холбооны мөрдөх товчоо, үнэн хэрэгтээ "Оросын хуйвалдааныг" мөрдөн байцаалтын ажиллагаа зохиомол гэдгийг мэдэж, зөвхөн Д.Трампын засаг захиргааны эсрэг мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэх гэж оролдож байсныг тодорхой болгосон. Хоёрдугаарт, Барак Обама, Жо Байден мөн Ерөнхийлөгчийн засаг захиргааны бусад төлөөлөгч энэ схемийн талаар мэдэж байсан. Тэд Трампыг хууль ёсоор сонгогдохоос сэргийлж зохиомол мөрдөн байцаалт явуулахад дэмжлэг үзүүлсэн нь илт байна.
 
 
 
"Оросын хуйвалдаан"-ыг мөрдөн байцаалтын ажиллагаа нь Жо Байденыг Ерөнхийлөгчиин сонгуульд нэр дэвшүүлэх шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл "Кремлийн төлөөлөгч" -ийг Цагаан ордонд нэвтрүүлэхгүй гэсэн шалтгаанаар хийсэн төрийн эргэлт (зохион байгуулагчид түүнийг агент биш гэдгээ мэдэж байсан) хийхийг оролдсон бөгөөд аюулгүй байдлын дээд албан тушаалтнуудын анхаарлыг татсаар байна.
 
 
 
Британийн "The Times" сонинд "Энэ хэрэг нь АНУ-ын Ерөнхийлөгч аюулгүй байдлын албадаа хянадаггүйн тод нотолгоо юм. Одоо "Обамагийн аюулгүй байдлын хүчнийхэн"-тэй хийсэн дуулиан, дагалдах мөрдөн байцаалтыг олон нийтэд ил болгох, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлыг яг цагтаа хийх шаардлагатай. Ерөнхийлөгч Трамп "Барак Обама ба түүний үед дэд Ерөнхийлөгч байсан Жо Байден нар "Оросын мөрдөн байцаалтад шинэ хуудас нээлээ. Тэд хуйвалдаанд оролцсон" гэж жиргэсэн. Дональд Трамп мөн Хууль зүйн яамны мөрдөн байцаалтын үеэр түүний үндэсний аюулгүй байдлын анхны зөвлөх Майкл Флиннийг ямар ч хууль ёсны мөрдөн байцаалтын үндэслэлгүйгээр дарамталсан гэж мэдэгдэж байв. Флиннийг Холбооны мөрдөх товчооны байранд байцаасан" гэж бичжээ.
 
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, тусгай албаны улс төрийн хараат бус байдалд итгэдэг хүмүүсийн үүднээс авч үзвэл АНУ-ын Ерөнхий Прокурор Баррын (Д.Трампын үнэнч хүн) илчилсэн баримтууд "маш зэрлэг" харагдаж байгаа. Америкийн тэргүүлэх хэвлэлүүдийн нэг "Уолл-стрит журнал" сонинд "Ноён Флинн Орос улстай холбоо тогтоосныг нотлох албан ёсны баримт байхгүй гэж Холбооны мөрдөх товчоо 2016 онд мэдэгдсэн” гэжээ. Зарим эх сурвалж Холбооны мөрдөх товчооны удирдлага санаатайгаар генерал Флиннийг баривчилж, Ерөнхийлөгчийг гүтгэхийг шаардсаныг онцолж байна. "Уолл-стрит  журнал"-д "Тусгай прокурор Мюллер генералын гэр бүлийг санхүүгийн сүйрэлд оруулахаар заналхийлж шүүх дээр Тагнуулын төв газрыг хамгаалахыг тушаажээ. Мюллер тусгай прокурор болоод удалгүй Флиннийг эрүүгийн хэрэгт үргэлжлүүлэн буруутгаж, гэм буруугаа хүлээх хүртэл нь сүрдүүлсэн. Генерал үнэндээ хүүгээ аврахын тулд өөрийгөө буруутгаж байсан боловч Ерөнхийлөгчийг гүтгэхээс татгалзсан юм. "Оросын хуйвалдаан” гэх хэрэг нь АНУ-ын тусгай хүчнийхэн Д.Трампыг ОХУ-тай хамтран журнал"-д "Тусгай прокурор Мюллер генералын гэр бүлийг санхүүгийн сүйрэлд оруулахаар заналхийлж шүүх дээр Тагнуулын төв газрыг хамгаалахыг тущаажээ. Мюллер тусгай прокурор болоод удалгүй эрүүгийн хэрэгт үргэлжлүүлэн буруутгаж, гэм буруугаа хүлээх хүртэл нь сүрдүүлсэн. Генерал үнэндээ хүүгээ аврахын тулд өөрийгөө буруутгаж байсан боловч Ерөнхийлөгчийг гүтгэхээс татгалзсан юм. "Оросын хуйвалдаан” гэх хэрэг нь АНУ-ын тусгай хүчнийхэн Д.Трампыг ОХУ-тай хамтран ажилладаг тул албан тушаалаас нь огцруулах гэсэн оролдлого байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөд эдгээр баримт хангалттай. Ерөнхийлөгч асан Барак Обама уг хуйвалдаанд биечлэн оролцож байсан бөгөөд энэ нь төрийн эргэлт хийхийг оролдсон гэж үзэж болно. Түүний хувийн сонирхол, үйл ажиллагааны талаарх нотлох баримт байгаа" гэжээ. Харин "Фокс Ньюс" агентлаг "Ерөнхийлөгч асан Обама Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флинн, ОХУ-ын Элчин сайд Сергей Кисляк нар 2016 оны арван хоёрдугаар сард болсон гэх утасны дуудлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мэдэж байсан. Энэ нь Ерөнхий прокурорын орлогч Салли Йейтсийг гайхашруулсан бололтой. Тиймээс прокурорын шийдвэрээр генерал Флинний хэргийг хаах шийдвэр гаргасан" гэж мэдээллээ.
 
 
 
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама авлига аваагүй бол энэ хэргийн хамсаатан, улс төрийн өрсөлдөгчдийн хууль бус хяналт, штабын тухай төлөвлөгөөг боловсруулахад оролцсон байх магадлалтай. Д.Трамп тухайн үед Б.Обамагийн засаг захиргаа сонгуулийн кампанит ажилд нь хяналт тавьж, аюулгүй байдлын хүч хэрэглэсэн гэж буруутгаж байсан юм.
 
 
 
Энэхүү дуулианы хэтийн төлөв нь тодорхой байна. Хэрвээ улс төрийн нөхцөл байдал шаардлагатай бол Б.Обама, Жо Байден болон АНУ-ын хууль сахиулах байгууллагын удирдлагууд төрийн эргэлт хийхийг баталсан тохиолдолд шүүх дээр мэдүүлэг өгнө. Мөн энэ сэдэв 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол дуулиан болно. Ардчилсан нам энэхүү дуулианаас болж сонгуульд ялагдаж магадгүй. Тэр ч байтугай америкчуудын хуулийн шударга итгэл ерөнхийдөө бүдгэрэх шинжтэй байна. Харамсалтай нь энэ хэрэг ОХУ, АНУ-ын харилцааг сайжруулахад төдийлөн ач холбогдол өгөхгүй гэж шинжээчид дүгнэлээ. Ялангуяа ОХУ-ын эсрэг хоригийг сулруулах шалтгаан болохгүй юм байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин