sonin.mn

АН-ын ҮБХ-ны ээлжит XV хуралдаан энэ сарын 16-нд болох тов гарчээ.

Тус хуралдаанаар хэд, хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд АН-аас 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна. Сонгуулийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 10-16-ны хооронд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчидээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой.

 

Энэ дагуу АН-ын ҮБХ-ны хурлаар АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах юм.