Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилд их өөрчлөгдлөө. Шинэ Монгол Улс, шинэ монгол хүн бий болж байна. Үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн арав гаруй дахин өслөө, хүн амын тоо 1,2 сая хүнээр буюу тавь гаруй хувиар нэмэгдлээ. Иргэдийн амьдралын хэв маяг, хэрэглээний шаардлага өөрчлөгдөж байна. Дэлхий дахин биднийг мэддэг, бид ч дэлхийн улс орнуудын амьдралыг сургаар биш мэддэг болж байна. Гэвч энэ урт хугацаанд хүн амынхаа 30 шахам хувь нь ядуу байгааг арилгах хамгийн чухал асуудлаа шийдэж чадсангүй.
Иргэдийн гуравны нэгийг ядуу амьдруулж буйн хариуцлагыг Монголын төр, энэ хугацаанд засаг төрийн эрхийг барьж байсан улс төрийн нам хариуцах ёстой. Бүр тодорхой хэлбэл өнгөрсөн гучин жилийн ихэнх хугацаанд засгийн эрх барьж байсан, байгаа одоогийн Монгол Ардын Нам хариуцлагаа хүлээж, цаашид засгийн эрх барьж байх эрхтэй эсэхээ, улсынхаа эдийн засгийг бэхжүүлж, иргэдээ ядуурлаас гаргаж чадах эсэхээ амлалтаар биш бодит ажлаар харуулах цаг хэдийнээ болсон.
Би одоогийн МАН-д 1954 онд 21 настай байхдаа элсэж, 66 жилийн ухамсарт амьдралаа энэ намтай холбосон, энэ намын үйл ажлын ололтыг дэмжиж, алдаа дутагдлыг хэлж, ард олонд итгэгдсэн, бусад улс төрийн намуудад үлгэр жишээ болж чадсан улс төрийн нам байгаасай гэсэн хүслээр амьдарч ирсэн хүн. Саяхан бичсэн нийтлэлдээ би манай улс төрийн намууд ард иргэдийн итгэл хүндэтгэлийг алдаж байгаа бодит байдлыг бичсэн. Иргэдийнхээ итгэл хүндлэлийг алдаж байгаа улс төрийн намын нэг нь харамсалтай нь Монгол Ардын Нам болоод байна. Гучин жилийн дийлэнхи хугацаанд сонгогч иргэдийн итгэлийг хүлээж засгийн эрхийг барихдаа ард түмнийхээ цөөнгүй хэсэг ядуу амьдарч байгааг мэдсээр байж багасгаж чадаагүй нь итгэл алдрахын шалтгаан. МАН-д итгэхээ байж байгаа учраас улс төрийн олон жижиг намууд бий боллоо, аргаа олж ядсан олон хүн УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшүүлцгээж байна. Дүгнэлт хийхгүй бол болохоо байлаа. Намыг, юуны өмнө МАН, түүний удирдлага өөрийгөө засахгүй бол засгийн хямрал нүүрлэж магад болж байна. Энэ оны сонгуулийн үр дүнд олон улс төрийн намын төлөөлөл, бие дааж нэрээ дэвшүүлж сонгогдсон олон гишүүдтэй УИХ, Засгийн газар бүрдвэл ямар бодлого үйлдлээр улс орны амьдралыг авч явах бол?
Би одоо улс төрийн намуудад гэсэн ерөнхий нэрээр биш Монгол Ардын Намд, түүний удирдлагад хандаж зарим санал бодлоо хэлэе. Бусад нам, нэр дэвшигчдэд ч санаа авах юм байх болов уу.
Монгол Улсыг алсыг харсан ухаалаг бодлогоор хөгжүүлдэг болгох ажилд хариуцлагатай хандаач гэж хэлэе. Сүүлийн хорин жилд "Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэрэг бичиг баримт гаргасан боловч тэр нь чанаргүй боловсрогдсон, хэрэгжүүлэх бодит ажил хийгдээгүй учраас нэг хүнд оногдох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 15 мянга, 17 мянган ам долларт хүргэж ядуурлыг арилгана гэж иргэдэд худлаа амлалт өгч байсан ноцтой алдаагаа битгий давтаач. Одоо боловсруулсан гэж байгаа “Алсын хараа 2050“ нэртэй хөгжлийн үзэл баримтлал гэдэг чинь мөн л чанаргүй боловсрогдсон, бусад улс төрийн намуудтай зөвшилцөөгүй учраас Монгол төрийн бодлого болж чадахааргүй, хэрэгжүулэх ажлыг орхигдуулж байгаа алдаагаа засаач.
МАН-ын УИХ-ын энэ оны сонгуульд зориулан хэлэлцүүлж байгаа Мөрийн хөтөлбөрт чинь “Алсын хараа” үзэл баримтлалд бичигдсэн 2025, 2030 оны зорилтууд, тухайлбал Нийт бүтээгдэхүүний хэмжээ, Экспортын хэмжээ, уг Ажиллагсадын тоо, Дундаж цалин зэрэг эдийн засаг, нийгмийн хөгжлийг тодорхойлох зорилтууд тусгагдаагүй, олон тооны томхон төслүүдийн нэр байгаа боловч тэдгээрийн эдийн засгийн үр ашиг ямар байх талаар дурьдсангүй. Ийм учраас улс ядуурлыг бууруулна гэсэн амлалт нь хэрэгжих юм байна гэсэн итгэл төрөхөөргүй байгаа.
-МАН-ын нэрээр нэр гол дэвшүүлж байгаа нөхдийн сонгуулийн сурталчилгааг ажиглаж байхад нэр дэвшиж байгаа тойргийнхоо сонгогчдод таалагдах юм олж ядаж амлах нь их, харин эдийн засаг нийгмийн хөгжлийн гол ямар асуудлыг яаж шийдэх, хөгжлийн бодлогын талаар ярьж байгаа юм ажиглагдахгүй байна. Би зарим нэр дэвшигчийг сонгогдоосой гэж дэмжиж байгаа. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн Х.Булгантуяаг дэмжинэ. Учир нь тэр эмэгтэй өнгөрсөн дөрвөн жилд Сангийн дэд сайдаар ажилласан, улсын төсвийн нөөц хүрэхгүйн зовлонг мэдэрсэн, үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлж төсвийн орлогын эх үүсвэр, экспортын орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг ухаарсан. Тийм учраас зөвхөн сонгогдсон тойрогт төдийгүй улсын эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийг ядуурлаас гаргах асуудлыг анхаарч ажиллах байх гэж итгэж байгаа.
-МАН-ын дарга эрхэм нөхөр У.Хүрэлсүхдээ хандаж бас хэлэх юм байна. Улсын эдийн засаг, санхүүгийн нөөцийг өсгөсөн нөхцөлд ядуурлыг арилгаж, улсыг өрийн дарамтаас гаргаж болно. Тийм учраас ямар төсөл арга хэмжээг хэрэгжүүлбэл улс баяжиж, иргэдийн амьдралд тус болохыг өөрөө тооцоолдог, бусдын хийсэн санал тооцоог шалгаж бурууг засаж чаддаг байх нь маш чухал. Улаанбаатар хотын утааг багасгаж, цэвэрлэх байгууламжийг шинэчилж байгаа нь сайн хэрэг боловч улс нийгмийн хөгжлийн том асуудлын шийдэлд ямар байр эзлэхийг бодолц. Нефть боловсруулах үйлдвэр хэрэгтэй нь хэрэгтэй. Гэвч Халх гол орчим Хятад улсын компанийн олборлож байгаа газрын тосны 80 орчим хувийг дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авах учраас импорт олигтой хэмнэгдэхгүйг, хэзээ Монголын үндэсний компани газрын тос олборлодог болох, Халх гол орчмоос газрын тосыг Сайншанд орчимд яаж тээвэрлэж хүргэх болон түүний хөрөнгө оруулалтын болон ашиглалтын өртөг ямар байх, эдгээрийг бодолцвол Газрын тос боловсруулах үйлдвэрийн эдийн засгийн үр ашиг хэд байхыг тооцож үз.
-МАН нэр хүндтэй, УИХ, Засгийн газарт олонх байж улс нийгмийн хөгжлийн асуудлыг шийдэж байх чадвартай байх эсэхэд намын доторх эв нэгдэл, санаа сэтгэлийн ариун бөгөөд хамтач байдал шийдвэрлэх ач холбогдолтой. Энэ удаагийн сонгуульд МАН олонх байх эсэх нь бүх нэр дэвшигчид чинь санал авч чадах эсэхээс хамаарна. Ардчилал, хүний эрх эрх чөлөө гэх үзэл туйлширч, сахилга дэг журам үгүйлэгдэж байгаа учраас таны сахилга хариуцлагатай байх талаар хэлдэг шаардлагыг хүмүүс үнэлдэг.
-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол улсад төрийн ба хувийн хэвшлийн аж ахуй хөгжиж байх ёстой. Эдийн засагт ихэнх хувийг хувийн хэвшил эзэлдэг болсон гэдэг. Дэлхийн өндөр хөгжилтэй улсад ийм байгаа байх. Гэтэл манайд сүүлийн үед хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, үүний дотор өндөр үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлж, баялаг бүтээж, улс орон нутгийн төсвийн орлого, экспортын нөөцийг өсгөхөд дорвитой хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих биш, харин ч атаархаж ад үзэх, ажил үйлст нь саад хийх явдал газар авч байна. “Гучин гэр бүл” гэсэн үзэн ядалтын уур амьсгалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиас эхлэн өдөөж эхэлснийг та мэднэ. Ийм үзэн ядалтад эн тэргүүн өртөж байгаа аж ахуйн нэгжийн нэг нь “Монголын Алт” Компани. “МАК” бол үр ашигтай үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлж, улсын төсвийн орлого, экспортын нөөц өсгөж байгаа, олон мянган хүнийг ажилтай орлоготой болгож буй цөөхөн компанийн нэг гэдгийг та сайн мэдэх учиртай. Энэ компанийн үйл ажиллагаа, түүний ач холбогдлыг мэддэггүй буюу мэдэх, урам өгөхийг хүсдэггүй зарим хүмүүс бий. МАК-ийн эзэн Нямтайширын хүү Номтойбаярыг та УИХ-ын чуулган дээр “чи бол гучин гэр бүлийн нэг" гэж цоллож байхыг би хараад харамсаж байсан.
Энэ оны сонгуулийн үр дүнд төр, засаг хэрхэн цогцлох, ажил амьдралд ямар өөрчлөлт гарахыг таамаглахад бэрх л байна.
Ерөнхий сайд асан Думаагийн Содном
2020.06.12
Сэтгэгдэл0
МАШ ЗӨВ ЗҮЙТЭЙ САНАА ХЭЛЖЭЭ ХЭЛЭХ ҮГЭЭ БОДОЖ ЯРЬМААР
Таны эрх ашиг МАК -тай нилээн гүнзгий холбоотой гэсээн.
Энэ жилийн сонгуулиар МАНАН ялагдаж ард түмэн ялна.
Мөн ч голыг нь олж хэлсэн байна даа. Бүх хүн санаа авах хэрэгтэй.
Сайн байна. Содном гуай. Зангарагтай л хэлж. Сонгуулийн дараа эдийн засаг нам унана шүү. Эвгүйцээд эхэлчихсэн. Хүчээр л бариад байна л даа. Хүрэлбаатарын худалчийг, гайг ард түмэн биеэрээ, яс махаараа мэдэрнэ дээ
явж явж мак-д өрөө хаасийм биддээ.
Монголын баялагийг хулгайлж - МАК-аар тэжээгдэж яваа нууц ноёнтон - БНМАУ -ын ерөнхий сайд Думаагийн Содном ТА амархан сайн уу ... Толгойгоо өндийлгөх цаг яах аргагүй \ 21 оных шиг " хувьсгалын тохироо бүрдэж үү ..? \ болж уу , аль эсвэл " шахаан доогуур мөлхөж явна уу" ... ямарч гэсэн "зарлаагүй дайн " эхэлж дээ ...
Үнэн зүйл хэлсэн байна. Хүрэлсүхэд хэлэх цаг нь болсон. Хувийн өш хонзонгоо дэндүү дээгүүр тавиад байгаа нь анзаарагддаг. Одоо хийх гэж хичээж байгаа шинэчлэл өөрчлөлт, хойшид хийнэ гээд амлахыг нь дэмжээд байгааг ухаарах хэрэгтэй дээ. Түүнээс биш муу муухайгаа дуудалцаж, идсэн ууснаа уудлалцвал Хүрэлсүх энхийн цагаан тагтаа биш бохир завааны туйл гэдэг нь мэдээж. Тархиа ажиллуул. Насаараа ерөнхий сайд хийнэ гэж байхгүй.
Жишээлбэл Английн ядуурлын түвшинг аваад үз. Англи бол өндөр хөгжилтэй баян орон. Тэгвэл английн хүн амын 30 хувь нь ядуу гэсэн ангилалд багтаж байх жишээтэй.
Английн ядуу хүн чинь монголын дундаж цалинтай дээд боловсролтой эмч багшаас илүү орлогтой .Тэмээ гэхлээр ямаа яридаг хаанаас гарч ирсэн зомби вэээээ
Та МАК -аас хоол олж идэж байгаа хүн. Та бас энхийн цагаан тагтаа биш шүү. Бас л буруу талд орон тоглож байгаа хүн. Хоолны төлөө ингэж ярьж болохгүй шүү.... Өдий нас наслахдаа та ухаан суусангүй дандаа циркийн амьтан шиг байхаа боль. Өлсөж үхэх гээд байна уу? Жамаараа өтлөх сайхан шүү......
Та МАК -аас хоол олж идэж байгаа хүн. Та бас энхийн цагаан тагтаа биш шүү. Бас л буруу талд орон тоглож байгаа хүн. Хоолны төлөө ингэж ярьж болохгүй шүү.... Өдий нас наслахдаа та ухаан суусангүй дандаа циркийн амьтан шиг байхаа боль. Өлсөж үхэх гээд байна уу? Жамаараа өтлөх сайхан шүү......
Танай нам чинь хоорондоо хэмлэлдээд одоо бүүр их хурлын гишүүнээ чарлуулаад ачиж бна хууль ёс төр гэж байхгүй болгож бндаа одоо дахиад ялвал намын даргын өөдөөс муухай харлаа гээл шоронд хийхээр болж байх шиг бна тэгэхлээр энэ сонгуулиар ард түмэн танай энхрий хайрт нам бас тэрний явалддаг хүүхэн ардчилсан нам хоёрын ясийг барьж хойдохийг нь унших цаг нь болжээ ум сайн амгалан болтугай МАнАн
Содном гуай минь дээ!!!........ Урт наслаарай. Өөр юу ч хэлмээргүй байна
MAK-n hun sh dee
ODOO BOLNOO .MONGOL UNDESTEN CHINI TOSOLOSON AGUU IIG KHUSEJI ,KHEJI BUTEESEN ,BUTEEKHER ZAM D AAN GARSAN
Төрийн аж ахуйг хувийн хэвшлийнхэн гартаа атгасныг Та анзаараагүй гэж үү? Яах гэж Үнлсэн хуулийг зөрчиж том бизнестэй хүмүүсийг төрийн үйлчилгээ рүү түлхэж бантан хутгаад байдаг вэ?
Ene xyn Erenhii said baixdaa Mongol ulsiin ediin zasgiin goliig tasalj byx yildverlel yilchilgee dampuuran zogsoj delgyyriin languun deer davs goimontoi yldej irged kartiin baraagaar goloo zogooj baisniig martaagyi biz dee.Ingej gai tarisan xyn Gaviat e/zasagch bas boloogyi Chinges xaanii odongoor shagnagdsan.MCS,Enerji resusiin ediin zasgiin zyvlyx geed tednii erx ashgiin ymnyys duugardag baican chini bas MAK-iin erx ashgiin tylyy dyygardag boljee.Ene xynii myn chanar ch amarxan tanigdax nygyy talaar xyamdxan ch yum daa.