sonin.mn

Хөдөлмөрийн Үндэсний Нам, МСДН, Зүй Ёс намуудын "Зөв Хүн Электорат" эвслээс УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдтэйгээ холбоотой мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХҮН-ын дарга Б.Найдалаа : "УИХ-д бид нэг гишүүнтэй ч 10, 20 гишүүнтэй мэт бүх зүйлийг мөрдөж ажиллах болно. Амласан амлалт бүрийг тооцоо судалгаатайгаар шалгаж, биелүүлэхийг шаардана. Энэ бол улс төрийн сөрөг хүчний хийх ажил. 1990 оноос хойш Монголд улс төрийн гуравдагч хүчин жинхнээсээ төрлөө" хэмээв.

 

 

Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.