Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“УИХ-ын эрхэм гишүүд ээ!
Найм дахь удаагийн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогчдын итгэлийг авч сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүсье.
Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж байгаа, цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй ажиллах, зөвхөн зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай цаг үед Та бүхэн хууль тогтоогч боллоо. Төрийн дээд эрх мэдэл Та бүхэнд шилжлээ. Та бүхэн нэгэнт ард олны итгэлийг авсан тул хариуцлагатай, ёс зүйтэйгээр олны итгэлийг дааж, иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстойг хатуу сануулъя.
Учир нь өмнөх УИХ-ын гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан их хэмжээгээр, олноороо авсан увайгүй хэрэг гарсан. Мөн хүний амь хөнөөсөн, хүчин хийсэн, улсын сангийн мөнгийг, газрын баялагтай лицензийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон гэмт хэрэг, ёс зүйгүй үйлдэлд УИХ-ын гишүүд удаа дараа нэр холбогдож, хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг унагах, ард иргэдийн итгэлийг алдах явдал удаа дараа гарч байлаа. Хуульд УИХ-ын гишүүд гэмт хэрэг үйлдэж байх үед үйлдэл дээрээ, газар дээрээ баригдсан үед л хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг өөгшүүлсэн заалт гэж ойлгогдохоор болоод байгаа юм. Үйлдэл дээр нь барих, илрүүлэх гээд сахиад явах боломж байхгүй нь ойлгомжтой тул үүнийг өөрчлөх цаг болсон байна. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотныхондоо давуу байдал олгосон шийдвэрээ өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулсан баримт нь байхад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.
Өнгөрсөн хугацаанд УИХ-ын 27 гишүүн, түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдүүдээр дамжуулан нийтдээ 1170 тендерийг авсан нь тогтоогдсон. 2004, 2008, 2012, 2016 оны Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн нарийвчилсан тоо баримтыг харвал 42 гишүүн нэг буюу түүнээс дээш тусгай зөвшөөрлийг өөрсдийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан эзэмшдэг болон эзэмшиж байгаад бусдад шилжүүлжээ. Өмнөх парламентад гэхэд хамгийн олон буюу 18 гишүүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байсан байна. Улсын Их хуралд хоёр ч бүлэг байгуулчих хэмжээний тоо юм. Гишүүдэд хамаарах тусгай зөвшөөрлийн тоо нь 230. Дунджаар нэг гишүүнд 5.3 тусгай зөвшөөрөл ногдож байгаа нь аж ахуйн нэгжид ногдох улсын дунджаас 3.5 дахин их байна гэсэн үг.
Ийм зарчимгүй, ёс зүйгүй явдал Та бүхнээс гарах ёсгүй шүү. Та бүхэн бол ард түмнийг төлөөлж, тэдэнд үйлчлэх ёстой хүмүүс болохоос тэдний итгэлээр далимдуулан өөртөө эрх олгогч, өөрсдийнхөө хөрөнгө орлогыг тэрбум тэрбумаар өсгөгч нар биш юм.
УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний дундаас 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл Сонгуулийн Ерөнхий хороо хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн босго, шүүлтүүр байх үүргээ биелүүлэлгүй тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, сонгогчдод эргэлзээ, төөрөгдөл үүсгэх ажлыг бас хийлээ. Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь Сонгуулийн Ерөнхий хороо байх ёстой юм. Гэтэл үүргээ умартсан. Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвших эрхээ авчихсан 6 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад, шүүхийн шийдвэрээр тусгаарлагдан хоригдлоо.
Сонгуулийн Ерөнхий хороо үүнд ямар ч тайлбар, үйлдэл хийсэнгүй. Тэдний эс үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 “…Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”, 35.2.1 “…эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно” гэж заасан нь зөрчигдсөн мэт ойлголтыг олон нийт, сонгогчдод бас төрүүллээ. Энэ бол Сонгуулийн Ерөнхий хорооны ноцтой алдаа.
Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн сурталчилгааны туршид олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мөн биелүүлсэнгүй. Маргаантай асуудлуудад тайлбар өгсөнгүй, таг суусаар олон нийтэд асар их эргэлзээ төрүүлсээр сонгуулийг дуусгалаа. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар хэрхэвч ажиллаж болохгүйг сонгуулийн энэ удаагийн явц харууллаа.
Сонгуулийн сурталчилгааны явцад гарсан маргаан, зөрчлүүдэд шүүх, Сонгуулийн Ерөнхий хороо тайлбар хийхгүй, шийдэхгүй байсаар өндөрлүүлдэг хэвшил тогтсон нь сонгууль шударга болж байгаа эсэхэд сонгогчид, ард иргэд эргэлзэх сэдлийг мөн өгөөд байна. Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг анхнаас нь булингартуулж, эргэлзээ үүсгэдэг энэ байдлыг таслан зогсоохоос өөр арга алга. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна.
УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авч олонхыг бүрдүүлж байгаа МАН-аас сонгогдсон гишүүд өнгөрсөн 4 жил, ирэх дөрвөн жил нийтдээ 8 жил засаглаж, асар их хариуцлага, үүрэг хүлээж байгааг зориуд Та бүхэнд сануулъя. Та бүхэнд одоо шалтаг тоочих, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй боллоо. Бүх зүйл Та бүхний хариуцлага, үүрэг боллоо. Асуудлаас тойрох, шийдлээс бултах ямар ч арга байхгүй. Олонх болсондоо эрдэлгүй, хүчээр түрэлгүй цөөнхийнхөө саналыг хүндэтгэж, хамгийн гол нь дэлхий дахинд болон улс орны өмнө нүүрлэн ирсэн эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг доройтуулалгүй, ажлын байрыг нь хадгалж үлдэх оновчтой шийдлүүд, шийдвэрийг гаргахыг Та бүхнээс сонгогчид хүсэж, итгэлээ хүлээлгэснийг битгий мартаарай.
Сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэх даалгаврыг сонгогчдоосоо авсан Ардчилсан намын бүлэг парламентын хяналтыг хариуцлагатай явуулж, сөргөлдөх талцахаасаа илүүтэйгээр ойлголцох, хамтрах чиглэлийг эрхэм болгож ажиллахыг Та бүхнээс хүсэж байна. Яагаад гэвэл цар тахлын улмаас Монгол улсад экспортын орлогын хомсдол нүүрлэж, төсөв алдагдал хүлээж, эдийн засаг эрс дордох төлөв тодорхой харагдаж байна. Монголын 900 мянга орчим өрхийн амьдралыг доройтуулахгүй байлгах, ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг хамгаалахад Та бүхэн олонхын бүлэгтэй үндэсний эв нэгдэл, ард түмний эрх ашгийн төлөө ойлголцож ажиллах цаг үе иржээ.

Өмнөх парламентуудад хэвшил болсон талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга бат хариуцлагатайгаар, бүлгээрээ нэгдмэл ажиллахыг Та бүхэн хичээх ёстой. Үүнийг өнгөрсөн сонгуулиудад Та бүхний сонгогчдоос авсан дэмжлэгийн бууралт хатуу сануулж байна.
2008 оны сонгуулиар Ардчилсан нам сонгогчдын 40.4%
2012 онд 35.3%
2016 онд 33.6%
2020 онд 24.5 хувийн дэмжлэг хүлээжээ.
Энэ бол иргэдээс Ардчилсан намд өгч байгаа бодит үнэлэмж, мөн сануулга юм. Намаа шинэчилсэн шиг шинэчлэхгүй, бүлэглэлийн эрхшээлд байсаар байвал улс төрийн тавцангаас арчигдахын тэмдэг юм. Цаашид ардчилсан үзэл баримжаатай намууд эвсэж ажиллах, хүчээ тарамддаг арга барилаасаа салах шаардлага тулгарч байгааг ч үйл ажиллагаандаа анхаарах, тусгах ёстой болж байна. Энэ сонгуулийн үр дүнгээр сонгогчдын 54 хувийн дэмжлэгийг хүлээсэн нам, эвслүүдийн оролцоо гээгдэж байгаа нь сонгуулийн тогтолцооны гажуудал, сөрөг хүчин олигтой ажиллаагүйн харгай гэж үзэхээс өөр арга алга. Ардчилсан нам хамгийн гол сөрөг хүчний хувьд улс төрийн нөхцөл байдлыг зөв үнэлж, таарах стратеги тактикийг боловсруулж, бусад нам эвсэл, бие даагч нарыг өөрийн эвсэлдээ урьж оруулан, энэхүү сонгуульд оролцсон бол дор хаяж нийт сонгогчдын саналын 54 хувийг нэгтгэж, өнөөдөр УИХ-д олонх болох боломж байсан юм.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дүн бидэнд асар үнэтэй сургамж үлдээж байгааг нийт гишүүд анхаарч, холбогдох хуульд тусгах ёстой болж байна.
Юуны өмнө сонгуулийн систем, аргачлалаа солих шаардлага тулгарч байна. Монгол Ардын нам хоёр сонгууль дараалан сонгогчдын 44 орчим хувийн дэмжлэг хүлээсэн хэрнээ парламентад үнэмлэхүй олонхын суудлыг эзэлж байна. Энэ бол системийн гажуудал юм. Сонгуулийн гажуу системийн ачаар олонх биш олонхын засаглалыг үүсгэж байгаа нь шийдвэр гаргалтад гажуудал үүсгэх, иргэдийн бухимдал эргэлзээг төрүүлэх үндсэн нөхцөл болж байгааг анхаарах ёстой. Сонгогчдын санал, дэмжлэг парламентад тусгалаа олдог тийм шударга, зөв сонгуулийн систем, тогтолцоог хэрэгжүүлэхгүй бол ардчилал хөгжихгүй, мухардах, гажуудах байдалд аваачих эрсдэл мөн бидний өмнө тулгараад байна.
Хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшигчдийн шалгуур, босгыг өндөрсгөхгүй бол УИХ нь өөрөө хууль зөрчигчдийн, уул уурхайн их хэмжээний мөнгөөр сонгогдогчдын саналыг худалдан авагчид, цагаан захтай гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр болох эрсдэл байна. Нэр дэвшигчдийн боловсрол, түүх намтар гэхээсээ хууль сахидаг, ёс зүйтэй байдалд илүү өндөр шалгуур тавьдаг болох хэрэгтэй.
УИХ-ын гишүүд хууль санаачлах, гүйцэтгэх засаглалд парламентын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтээ илүү төвлөрөх нөхцөлийг хангах чиглэлээр холбогдох хуулиудаа өөрчлөх шаардлага мөн тулгарч байна. Өмнөх парламентын гишүүд төсөв мөнгөний асуудалд гүнзгий хутгалдаж, элдэв сангийн мөнгийг өөрсдөдөө хуваарилж байсан гажуудлыг арилгах, гишүүдийг төсөв, мөнгөнөөс хол байлгахад чиглэсэн хуулийн хязгаарлалтуудыг Та бүхэн хийх ёстой.
Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын өмнө тулж ирсэн эдийн засгийн хямралыг даван туулахад Та бүхэн бүх хүчээ тавих, анхаарлаа чиглүүлж ажиллахыг сонгогчид даалгаж, итгэж найдаж байгаа шүү. Одоо экспортын орлогыг нэмэгдүүлэх, гарцыг тэлэхэд бүхнийг зориулах хэрэгтэй байна. Орлого, өөр юу ч биш маш их хэмжээний экспортын орлого л эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар туулахад бидэнд тусална.
Уул уурхайн эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр зам, дэд бүтцүүдээ шуурхай барьж дуусгах, уул уурхайн экспортыг хөнгөвчлөх, нэмэгдүүлэхэд шаардагдах хууль, дүрэм журмыг батлан гаргах, баялгаас олох орлогыг хүртээмжтэй хуваарилах гээд маш олон хариуцлагатай ажил Та бүхний өмнө хүлээгдэж байна. Өнгөрсөн хугацаанд хэдий оройтсон ч Засгийн газартай ойлголцож, нягт хамтран ажилласны үр дүнд Гашуунсухайт – Тавантолгой, Тавантолгой – Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Цаашид Алтанширээт – Баруун-урт, Баруун-урт – Хөөт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүрэг УИХ, Засгийн газарт ногдож байгаа юм. Эдгээр төмөр замын маршрутын дагууд Тавантолгой, Оюутолгой, Хармагтай, Цагаан суварга, Манлай, Хараат уул, Төхөм, Төмөрт зэрэг томоохон ашигт малтмалын 36 орд газар байрлаж байгаа нь уул уурхайн экспортод үлэмж түлхэц өгөх юм. Дараагийн алхам бол уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажил болно. Үүнийг та бид хамтдаа хийх үүрэгтэй. Төмөр замын дэд бүтцийг дагуулан говийн бүсийг усжуулах, цөлжилтийн эсрэг системийг яаралтай бүтээн байгуулах замаар гүний цэвэр усыг уул уурхайд ашиглахыг нэн даруй зогсоох шаардлагатай байна.
Та бүхэн эдийн засагт асар их нөлөөтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн түүхий эдийг боловсруулах, экспортод гаргах төслүүдийг мөрийн хөтөлбөрт тусгасныхаа дагуу амлалтаа биелүүлэхийг бүх боломжоороо дэмжиж өнөөдрөөс эхлэн ажиллах хэрэгтэй байна. Нөхөгддөг баялаг болох мал аж ахуйн орлогыг эрс нэмэгдүүлэхэд арьс шир, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү дэмжих нэн шаардлагатай байна. Гучин жил ярьсны эцэст эхлүүлсэн Дарханд босгож байгаа Арьс шир, ноос, ноолуур боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэр технологийн паркийг Та бүхэн бодлогоор дэмжиж хурдан шуурхай ажиллаасай гэж хүсэж байна. Жилд 10 – 15 сая ширхэг арьс боловсруулах тус цогцолбор нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд борлуулснаар экспортын орлогыг үлэмж өсгөхөөс гадна Дархан хотод 8000 гаруй байнгын ажлын байр бий болгож, 180 орчим мянган малчин өрхийн тогтвортой орлогын баталгаа болох юм. Арьс шир боловсруулах 13 үйлдвэр, жилд 10 мянган тонн ноос боловсруулах ноос, ноолуур угаах самнах үйлдвэр, түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжууд баригдаж байгаа. Үүнийг яаралтай үргэлжлүүлж, яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна.
Эрхэм гишүүд ээ,
Та бүхний өмнө улс орны эдийг засгийг өөд татах, иргэдийн амьжиргааг дордуулахгүйгээр хямралаас авч гарах түүхэн үүрэг тулгарч байна. Хүнд цаг үе бүхэнд ард түмэн өөрсдийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй хүмүүсийг сонгож дэвшүүлж, шийдвэр гаргах эрхийг олгодог. Та бүхэн иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, иргэдийнхээ өмнүүр орж өөрсдөдөө боломж эрэлхийлэлгүй үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна.
Асар их ажил, хүнд зорилтууд, зоригтой шийдлүүд Та бүхнийг хүлээж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс, Монголын ард түмэн хөгжин цэцэглэж, дэвжин дээшлэх болтугай” гэлээ.
Сэтгэгдэл0
unen
МАН-ыг сонгогчдын 54% дэмжээгүй. СЕХ огцорч ажлын хэсэг байгуулан шалгаж, сонгуулийн хууль системыг өөрчлөхгүй бол сонгууль улам утгаа алдаж байна. Ийм заваан мөнгөний, царцааны сонгууль, Төрийн алба нь эрх барьж байгаа намдаа үйлчилдэг сонгууль хийсээр Монгол улс эцэстээ мөхөлд хүрнэ.
Баттулга ерөнхийлөгч аргагүй л ард түмний хүү юм Эх орны рх ашгийг нэгд тавьж ханаж цөдсан юм үзсэн хүн гэдгээ харууллаа Танд дахин 6 жил ерөнхийлөгч болох дардан зам давхар нээгдлээ Путин ерөнхийлөгч шиг байна шүү. мжилт хүсье Та бүлэглэлээс ангид байгаа нь ард түмний хайро хүндэтгэлийг хүлээж байна Баярлала . МАН бас ерөнхийлөгчийн захиа даалгаврыг анхааралтай сонсож үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой
АН-аа МАН-тай нийлж унагаад бах чинь ханав уу
АН-аа МАН-тай нийлж унагаад бах чинь ханав уу
АН-аа МАН-тай нийлж унагаад бах чинь ханав уу
АН-аа МАН-тай нийлж унагаад бах чинь ханав уу
SHINE LUIBARCHDIIN NYDEND DOLLAR XARAGDAAD X. BATTULGA CHI BITGII CAAD BOLOOD OLON DOLOON YUM DONGODOOD BAI XUUCHI IX XURLIIN GISHYYN AX NAR XELEX DEE DOLLARIIG XUCAAD BAI XULGAILAAD BAI BYGDIIN XUUCAARAI GEJ ZAXICAN X.BATTULGAA Z. ELBEGDORJ CHAMD XELCEN BAIX YOCTOI
...... Женко,чи өөрөө эдэнд ингэж сургах ариухан гэгээнтэн мөн билүү ? Эсвэл Ерөнхийлөгч болоод төрөл арилжиж ариун бурхны дүрийг олоо юу? Ард түмэн чамайг албин чөтгөр байсныг мартаагүй шүү,хар футболка,хар нүдний шил зүүцэн хотын шүүхийн өмнө юу яриад явлаа,You tube дээр байж л байгаа. Тэрнээс урдахь булайнууд чинь ард түмний ой тойноос арчигдаагүй,17 чингэлэг спирт,шантаж,рекэт,овоолсон шороо,хамуудаа гадаад руу зугтаалгасан..... Олон юм бий ш дээ..... Чи энэ балайнуудтай адилхан л ЖДҮ чин шүү дээ. Жил болгон л үрийн тариа,талх үйлдвэрлэхэд ёс юм шиг дутдаг 100 тн сайн чанарын улаан буудайг оросоос авах тендэрт ямар компани хамгийн түрүүнд явдаг билээ? "Тээрэм" нэртэй СО биш билүү ? Бүдүүн Бурмаагаас ч өмнө эхэлсэн бишүү ? Тариалан сангаас авсан ЖДҮ 5 тэрбумаас буудаггүйг чи мэднэ дээ,хэн болоод хэний дүү болоод ингэж жаалдаг этгээд вэ,энэ СО- гийн эзэн ???? Яривал их юм бий,харамсалтай нь монголын ХМХ,монголын шүүх,прокурор цагдаа юу ч дуугардаггүй,таг чиг.... Чамаас айдаг нь ч юу л бол,чамаас олон атамануудаас айлгүй дээлийг нь нөмөргөж,хананд цааш нь харуулж пад хийлгэж байсан,зоригтой ард түмэн,чи ч энэ хувь заяаг тойрохгүй,дайрна,удахгүй .....
МАН монголын олон мянган хүний амь насыг хөнөөж цуст яргалал үйлдчихээд монгол гэж ярих эрхгүй. МАН-ын дарга Ми овогт хятадын эрлийз данжаад манай нам Монгол улсын хувьд гавьяа байгуулсан гэж ярзайтал инээж тавлаад байсан.. Цуст яргачид,алуурчдын залгамж халаа болсон МАН-ынхан Бээжин Москва руугаа тонилцгоовол таарна.Та нарт монгол дээл өмсөж монгол гэж ярих эрх байхгүй шүү.Зайлаарай..
Сонгосон ард түмэнтэй нь чи зайлуулах уу эсвэл мангар мал чи ил гарч ирээд хуцвал яасийн
МАН алтан ургийн голдуу 25 мянган хүнийг сорчилж цаазалсан.Ийм намд монгол гэж эрх үнэхээр байхгүй.
МАН яргалж цаазалсан улсынхаа ар гэр бүрт дор хаяж 1 тэрбум төгрөг олгож геноцид яргалал хядлага үйлдсэнийхээ нүглийг наманчлах естой.Тэгэхээс нааш энэ намтай яриа байхгүй.
Buu hutsaa chi ene hun ahiad songogdono
Кино амьдрал хоёрыг ялгадаггүй Оросын хүргэн ямар ч дүр эсгээд одоо Монголчуудыг онхолдуулахгүй л дээ.Хужаа танкны үлгэр ярьж ТТ-ГС төмөр замд 280 сая доллар хийж булаад 12 жил саатуулсан. Одоо зардлаа 30 жил ажиллаад ч нөхөхгүй ТТ-ЗБ төмөр замыг хоцрогдсон Орос стандартаар бариулж Монголын төмөр замыг дахиад зуун жилдээ Оросын гарт л байлгах гэж нохойтож байгаа юм.Уул нь бариад 70 жил болж байгаа УБТЗ одоо олон улсын жишгээр зүгээр Монголынх болох хугацаа болж байгаа. Их өр гэгч Энхбаярын шоу,Эрдэнэтийн луйврыг л санагдуулаад байгаа юм даа.Хоёулаа Оросуудтай холбоотой,Монголд зүгээр ирэх хугацаа нь болчихсон байсан юмнууд.Их өрийг гэхэд Олон улсын ямар ч санхүү зээлийн байгуулагууд баталгаажуулаагүй Монгол төлөхөөс татгалзах бүрэн эрхтэй байсан юм. Эрдэнэтэд бол Оросууд их хурал тарсан үед Монголд ганц сар өгч нохойтож байгаа юм.Зүгээр Монголд ирэх хугацаа нь болчихсон Эрдэнэтийг хүртэл ингээд Женкогийн төрөл Азийн дайсан Оросууд ах гэж алиагаа алддаг Монголдоо зардаг байхгүй юу.
МОНГОЛЫН УЛС ТӨРД НАМ ОДОО ХЭРЭГГҮЙ ЯМАР Ч СОНГУУЛЬД АНГИ БҮРДҮҮЛЭХЭЭР ДУРТАЙ НЬ НЭРЭЭ ДЭВШИГ АРД ТҮМЭН СОНГООД ТЭД АНГИ БҮРДСЭН ХОЙНОО АНГИЙН ДАРГАА СОНГООД САЛААНД ХУВААГДААД НИЙТ МОНГОЛ ГЭДЭГ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭГ
ХАЙРАН Ч МӨНГӨ БӨӨН ХОГ БОЛООД ХЭВЛЭЛИЙН КОМПАНИ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ХОГ ГАРГАЖ АШИГ ОЛООД Л ДУУСЛАА ДАА
СОНГУУЛИЙН ХОРОО НТР ГЭСЭН МӨНГӨНИЙ ЛАЙГААР Ч ЯАДГИЙН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛ СОНГУУЛИЙН ДҮНГЭЭ НЭГТГЭЭД ТАРДАГ БАЙНА БИЗ
Олонхи нь дэмжээгүй намаар засаг бариулж хэзээ ч болохгүй энэ бол сонгууль биш гэдгийг харуулж байгаа үйл ажиллагаа үүнийг бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч анхаарах ёстой. Энэ УИХ-ыг нэн даруй тараа бид гэмт хэрэгтнүүд толгой дээрээ залдаг мангар улсаар дэлхийд үнэлэгдэж байна
Сонгуулийн Ерөнхий Хороог нэн даруй огцоруулж баривчлан саатуулж эрүү үүсгэ. Төрийн эрхийг хууль бусаар авах үйл ажлыг зохион байгуулсан гэмт хэрэгтэнүүдтэй эвлэрч болохгүй. Ер нь Сонгуулийн Ерөнхий Хороог Сонгууль болохоос 1 жилийн өмнө байгуулж Сонгууль явагдаж дууссаны дараа хөндлөнгийн аудит оруулж шалгаад татан буулгаж байя тэгэхгүй бол наад новшнууд хэнээр ямар ажиллагаа хийлгэхээ төлөвлөдөг боллоо жил ажилуулаад татан буулгадаг болбол хэн дараагийн сонгуулийг удирдах нь тодорхойгүй амар шүү дээ. Хэрвээ будлиантуулбал хүнд ял оноож байя
Мөрөөдчихсөн архичин уу чи
Монгол ялна Баттулга ялна
Баттулга ерөнхийлөгч аргагүй л ард түмний хүү юм Эх орны эрх ашгийг нэгд тавьж ханаж цөдсан юм үзсэн хүн гэдгээ харууллаа Танд дахин 6 жил ерөнхийлөгч болох дардан зам давхар нээгдлээ Путин ерөнхийлөгч шиг байна шүү. мжилт хүсье Та бүлэглэлээс ангид байгаа нь ард түмний хайро хүндэтгэлийг хүлээж байна Баярлала . МАН бас ерөнхийлөгчийн захиа даалгаврыг анхааралтай сонсож үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой
Еронхийлогч ярих естой асуудлуудыг ярьжээ Нийт гишууд хууль зорчихгуй сайн ажилламаар байна Элдэв лиценз тендерийг улам бур ил тод болгох хэрэгтэй Сэтгуулчид их уурэгтэй Хун амьтны гутал жувцас оолж байхаар аль нэг аж ахуйн нэгж булэглэлийн хууль бус эрх ашгийг хамгаалж хууль зорчуулэхгуйн тулд урьдчилан хэлж ярьж баймаар Тэгэхгуй бол урьдынх шиг баахан хулгай луйврын тухай л яярих болно шуу Онгоцхон ажихад л эгэ их хуралд оффшорчид ч байж байна Хятад Овор Монголын нуурсний машины кампаний лоббийг зутгуулж болзошгуй хун байж л байна Олон нийт хяналтандаа авбал алдаа хийхгуй биз Давхар иргэншилтэй хэдэн хун байгааг судлаад гаргачих хэоэгтэй Гэр булийн гишууд нь байж болно бас Уул уурхайн орд хятадуудад худалдаж гадаадад шалгуулж байгаа байж болзошгуй хун сонгогдоод гарчихсан л байна
Хята Шинээр сонгогдсон МАН-нхан дотор хятадын нууц тагнуулууд байж мэдэхээр олон хүн байна.
Яалаа гэж энэ хугацаанд 1992-2012 оны хугацаанд ардчилсан хүчнүүдийн бүх булайг илчилэхэд хамаг анхаарал хүч хөрөнгөө зарцуулж шившиглэн ард түмэндээ ардчилал гэсэн үг хэлэхгүй болтол нь жигшээ харин 2020-2024 онд одоо амаласан амлалтаа хэрэгжүүлж эхэл
Euk mash hatuu,chanartai,tsag ueee medersen, euk hun l heleh ug hellee.Gentiin tesreltgui ,setgel hudlulgui, gent sagasan, halisan, zaginasan sulidaa uggui, sn blaa.Saihan ug gehgui sain guvlee. Ovoo shuu. Dandaa inge. Tsag ue hetsuu b.Hansh 3000 davna shuu. Nodnin Sangiin Said 2021 onoos tuluh uruu l yariaad bsn bolhoos bish tusuviin maani ten hagastai tentseh SWAP-g nuugaad yarihgui,chimeegui unguruuh geed bsn shuu.Huuk medeegui bsn bh.Irgen bi uuniig ni tasar ilchilsen ch geh um uu il tod yaridag bolgoson shuu.Euk uu,sangiin said,tuunii bureldehuuniih ni tomilgoog saitar anhaaraarai. Asar hund jiluud aisui.Mongolchuudiin offshore-iin mungu delhiin hiamralaas uudej ezen ni geh mongol usan teneguuded maani hussen ch irkui "huniih" bolchih,luivarduulchih shine magadlal duuldaad b. Mongoliin territory-g zarj b geed l oird shuugih bolov.Iimerhuu mayagiin egzegtei, mongoliig zarchih asuudluudaa gartaa changa atgaad av,garaa tavij bolkui shoo.Jir irgen bi commentooroo chadlaaraa l medee ugnu.
Trump USA-d mash hund b. AN nam ni Impeachment No.2 gedeg horoo yag ehluuleh gj baital Corona garch tuuniig ballaj suhruulj b.Suuliin ueiin boslogo, 100-aad hushuu dursgaliig ustgah,turiin suld duulalaa uurchluh,tsagdaagui boloh,tsagdaag sanhuujuulkui boloh,Woodrow Wilson geh met olon olon neremjit gazruudiin neriig tsutslah,...geh met horlon suitgeliig 11- r sard boloh songuuliin umnu AN ni tasraltgui, tsuvuulan zohiooj Trump ni bi bolidog ch um uu gesen baidald orj b.Daisanuud ni ene ugiig ni ashiglaj SUNGAAGAA urgeljluuleh bitgii hel NER DEVSHILTEE tsutsla geh bolloo.Olon hun alagdaj b.
Harin 2 honogiin umnu AN ni hagarch 2 huvaagdaj bui ni medregden Trumpd amisgaa avah bolomj ugch bn geh.Progressives,Moderates gj huvaagdan ehniih ni uursduunh ni shugamaar yavj bui primaries-d yalj nuguu,manai oilgoltoor MANAN-daa tsohilt uguud ehelj."Marxists,Leftists, Socialists"" naraas Progressives ni burddeg um shdee.Tolgoilogch ni AOC gedeg zaluuhan, gunzgii teneg populist huuhen. Hahaha. Jenko ta ene bulegiin talaar uy gj bodoj b? Moderates ni "deep swamp" buyu "wealthy dirty career politicians"- aas golduu burdene.Unendee Trump ni Roosevelt Reagan Truman 3-iin zovlong hagas-niiluulsen tiim disaster-g amsch,deer ni haaya mangarlaj bgaa. Daisanii tal ni asar huchtei baigaa ch AN dotroo AOC-iin ogtsom "ergesen" bodlogo ni Trumpd nemer bolj,tamirdsan tereer uuniig ashiglaj chadah ESTOI ch todorhoigui b.Ednii um uddaggui,hurdtai,dynamic bdg uchir Margaashnaas um duuldah l bh.AOC-n gent uurchlugdsun bodlogo gedeg ni ard tumenii durguitseld dulduidan uuriin namaas zoh.baiguulsan boslogo,Horlon suitgel,temtseliig shuumjilj PRIMARIES-daa unemlehui yaldag bn sh dee.Bi yaagaad uuniig delgerengui bichiv.Olon untsuguus dugnelt hiimoi !!!
Урд нүүрс авдаг дэлхийн хамгийн том худалдан авагч нь байхад даялуулаад зүүн тийш нь төмөр зам тавиад байх юм. гэтэд оросууд холбогдож болох бүх замаар, гүүр гарц бариад нүүрсээ хятдад зараад байдаг....
Nali nali gehgui ovoo duugarch
Монголын ард түмэн согогч олон МАН-д итгэл хүлээлгэснийг юугаарч баллурдах хэрэггүй.Нэг өнцгөөс нь харахад ийм үр дүн харагдаж байгаач яг тойрог тус бүрээр үзэхэд МАН-д 35-аас доош санал авсан нэгч хүн байгаагүй.Энэ бол сонголт,олон нэр дэвшигчид нэр дэвшсэн нь Ардчлалын зарчим мөнөөс мөн.Гэхдээ олон байх тусам санал тарамдаж өнгөцхөн дүгнэхэд ийм байдалд хүргэж байгаа хэрэг. Яах аргагүй сонгогчид шилж өөр өөрсдийнхөө дүгнэлтийг тойрог тус бүрдээ өгсөн учир зөвхөн тоо харж дүгнээд санал гээгдэж байна гэж үзэх үндэсгүй юм.Олонхийн санал авсан бол альч нам,бие даагчид гарч ирж л байгаа шүү дээ.Дэлхий дээрх сонгуулийн 3 тогтолцоог Монгол улс аль алиныг туршиж үзсэн,аль алинд нь эерэг сөрөг тал гарч ирж байсан.Иймээс хамгийн оновчтой хувилбарыг судлаж байгаад өөрийн орондоо нэвтрүүлэх хэрэглэх,шаардлага байгаа нь ойлгомжтой.Одоо Ерөнхийлөгчийн хэлсэн өгсөн үүрэг даалгавар чиглэлийг хэрэгжүүлэх л үлдлээ.Энэ талаар одоо сөхөж ярих хэрэггүй,зөвхөн урагшаа харж зоригтой алхаарай гэж хүсье.
ӨӨ яалаа гэж өмнө тавьсан гамшгийг ард түмний сонголтоор барьцаалж болохгүй л дээ
Еөк өөрөө хэдэн лицензтэй вэ? Тэрийгээ бүгдийг нь улсдаа өгчихөөч
Өөрөө сонгууль болохоор мафия царайлж, хор найруулна, бусдыг болохоор шударга бай хариуцлага тооцно л гэх юм. Угаасаа төрөлхийн шударга хүн бизнест амжилт олдоггүй, Бизнесмен бол мөнгө ашиг л бодож амьдардаг ашигаа тооцоолж юм хийхээс хэзээ ч бусдын сайн сайхны төлөө юм шүү гэж бодож хийдэггүй, орлогоо нэмж, хүмүүсийг татахын тулд та нарын сайн сайханы төлөө та нартаа зориулж гэж дараа нь бурхан болж чичэрнэ. Тиймээс би ерөнхийлэгч Баттулгад итгэдэггүй. Улсын ерөнхийлэгч гэдэг бол хар залуугаасаа бэлтгэгдсэн бүх талаараа ард түмэний төлөө амиа өргөхөд бэлэн түүгээрээ дуусаж чадах хүн байх ёстой. Тийм байваас түмэн олонд хүндлэгдсэн ард түмний эцэг байж чадна.
СЕХ-оог нэн даруй огцоруулж, бүрэлдүүнээ бүх нам,эвслийн төлөөлөлөөр дахин томилох шаардлага зүй ёсоор гарч байна.Эс тэгвээс сонгууль хэзээ ч шударгаар явагдахгүй.
Bitgii block hiigeed baigaach,tahian tolgoinuud aa.Ichij bai.Iim buduuleg hargis bj bolkui.Nohoinuud aa.
Trump 10 say ajliin bair bii bolgoj har aristan negruud ch hamragdaj bsn.odoo CORONA -s bolj 22 say hun ajilgui boljee.Manai deed 3 tolgoi gart barigdahuits hediig bii bolgoson be.Amaaraa bish shuu.
Hayagdsan,hunii toonoos hasagdsan 100 garui eejuudiig huuhedtei ni,ah duustei ni hamt hun- tuvtei gadaad orond,luivargui orchind ajiltai amidraltai bolgoj chadsan shoo
12 оос16 онд эрх байсан нөхдүүд гээд ярих байх даа МАНгарууд
Deer bichsen AOC gedeg ni gishuun emegtein tovchilson ner : Alexandria ocasio-Cortez,Latino girl with average IQ of a little above 70.American Mainstream Media claims she got "third world developing country culture".
Харин тийм шүү. Буруугаа бусад руу чихдэг, шалтаг тоочдог, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихдэг бузар зуршил бол АН-ынх шүү. Хэрэв АН гарсан бол буруугаа МАН руу худлаа чихэж байгаад цаагуур нь өөрсдөө төсвийг хоослох байсан. Ашгүй МАН хэзээ ч ийм муухай араншин гаргадаггүй нь талархууштай.
Баттулга хулгайч зангаа жинхэнэ гаргаж байна даа Тэр хэдэн шоронд хийсэн хэдийг еерийнх нь шуух хийгээ биздээ Одоо бусад руу чихээд МАНгаруудаар уйлдэл хийлгэх гэж хатгалаадаа МАН ухас хийгээд хийвэл онигоо болнодоо Урьд нь санаагаараа хедлегдег байсан шуу Хурэлсухийг
СЕХороо шудрага ажиллаж уймээн самуун хатгагчидыг хэлэх уггуй болгосон биш уу МАН уунд баярлах хэрэгтэй Хиншуугийн хатгаасанд автаад СЕХороо руу дайрвал МАНын ялалт ноотой болж таарна биздээ Албаар хулгайч зангаа л гаргаж яахнуугэж байна Хурэлсухийг
Чиний овоолсон шороо яагаад төмөр зам болж болоогүй юм бээ. Нэг л их нам ярьсан дураак. Улсын билгэ тэмдгээ ч хат даа
Tiimee unen
8 jil gedeg ikhiig buteeh tsag hugatsaa bile.
би л хувьдаа МАН-д итгэхгүй байгаа нөгөө луйварчингууд бүгд байна лаа
Сэтгэгдлүүдээс харж байхад хүмүүс МАН руу сүрхий дайрцгаах юм. Бодвол АН-ын нөхөд, сөрөг хүчин гэж өөртөө нэр өгсөн этгээдүүд л ингэдэг байх. МАН нэгэнт олон түмний итгэл хүлээж эрх бааригч болсны хувьд үүнтэй тууштай тэмцэж нэрэээ цэвэр авч явах хэрэгтэй байна. Төр төмөр нүүртэй гэдэг биздээ. МАН засгийн эрх үнэмлэхүй авлаа гэдэг чинь түүний диктатурыг ард олноороо зөвшөөрлөө гэсэн үг. Төр гэдэг чинь ялсан ангийн диктатур гэдэг биздээ. Чангахан байж улс орноо хохироож хөгжлийг олон арав, зуун жилээр хойш татаж, өрваж шарважж улс орноо худалдаж байгаа ээтгээдүүдийг хийсний нь хирээр хатуу шийтгэхийг сонгогч олон шаардаж, та нарт итгэл үзүүлсэн юм шүү. БатҮүл, Баярцогт, халзан Ганболд, Бямбасайхан, Н.Батбаяр. Эрлэнэ, халзан Эрдэнэбат мэтийг дахин гаргаж хулгай хийлгэхийг, төрөөрөө тоглуулахыг хүсээгүй юм.
Ардчилсан нам вол хүрдан далдрах нам заил аа.новшнүүд аа
Mongoliin zaya ih yumdaa ene hun mie ovogtiig yalaagui baisan bol hamag bayalagaa gadna dotnii luivarchidad aldaad duusah bailaa
Songuuliin Erubhii horoog uurchilj UURIINHEE HVMVVSIIG ORUULJ 21 oni songuulid uuruu yalah nuhtsuliig bvrdvvleh gej baigaa hvn bna.
Бееренхийлсээр байгаад дахиад л негее 60 тэрбум ,оффшор ,олигарх ,жду нарыг гаргуулчихлаа !!Монголыг биш МАНАН мафиййг л ялуулаад бна шдээ наад нэг юм чинь !Мафийн эсрэг дуугарсан Батзандан нар байхгуй байгаа биз дээ
Алуурчин коммунистуудын залгамж халаа МАНгарууд удахгүй сөнөх болтугай
Фаак юу