Америкийн рэппер Канье Уэст улсынхаа төрийн дээд албан тушаалд өрсөлдөх хүсэлтэйгээ твиттертээ бичжээ. Тэрбээр "Би АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх болно" гэж бичсэн бөгөөд аль намыг төлөөлөхөө дурдаагүй байна.
 
Түүний жиргээг Америкийн бизнес эрхлэгч "Tesla” болон “SрасеХ” компанийг үндэслэгч Элон Маск дэмжиж "Би танд саналаа өгнө" гэжээ. Канье Уэст Цагаан ордны тэргүүн болох мөрөөдлөө нэг бус хэлж байсан. Тиймээс 2024 оны сонгуульд өрсөлдөх бодолтой байгаа аж. “Форбс” сэтгүүл түүний хөрөнгийг 1.3 тэрбум ам.доллараар үнэлжээ.
 
Тэрбээр АНУ-ын хамгийн алдартай рэппер бөгөөд “Грэмми” наадмын 20 шагналтай. Канье Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх нь тодорхойгүй байгаа ч “Vision2020” ашиглажээ. Уламжлал ёсоор АНУ-ын улс төрийн тэргүүлэгч хүн болох Бүгд найрамдах, Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулдаг. Энэ жил Бүгд найрамдах намаас Дональд Трамп, Ардчилсан намаас Жо Байден нар нэр дэвшсэн. Харин гуравдагч этгээд буюу бие даагчдаас 1992 оны сонгуульд нэр дэвшсэн бизнесмен Росс Перот 19 хувийн санал авч дээд амжилт тогтоожээ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин