sonin.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь иргэдийн дансанд олгох чиглэл өгөөд буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлэхдээ: "Өнөөдөр иргэдийн амьдрал ядуу байгаа нь үнэн. Манай Эдийн засгийн сайд солиорсон байна билээ. "Монгол Улс өндөр хөгжилтэй, гайгүй түвшинтэй орон болчихлоо" гээд ярьж байна.



Гэтэл хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү байгаа учраас мөнгөө авъя гэх санал гаргаж байна шүү дээ. Авъя гэх хууль байхгүй. Тэр мөнгийг тараая гэж ярьж байгаа юм бол тараах зохицуулалттай хууль санаачлах гэж байгаа юм байлгүй.



Ерөнхий Сайд Н.Учрал өөрөө л тэтгэвэр нэмчихсэн юм шиг яриад яваа. Энэ бол Засгийн газраас оруулж ирсэн саналыг УИХ дэмжсэн шийдвэр. Тэр мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Түүнээс ямар нэгэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын мөнгө шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгэн гарч ирээд Санта клаус шиг тараах нь буруу шүү.


"Ирээдүй өв" сан гэж байлаа. Одоо мөнгө нь хуримтлагдаад, их болчихсон байх байсан. Тэгтэл хүүхдийн мөнгийг тэндээс олгоно гэх шийдвэр гаргаж үгүй болгосон" гэсэн юм.


М.Чой