ЖЕНЕВ. /TASS/.  Коронавирусний цар тахал оргил үедээ хараахан хүрээгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
 
Түүний хэлснээр, “цар тахлын эхэн үед 12 долоо хоногийн дотор дэлхий даяар халдварын 400 мянган тохиолдол илэрч байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд ердөө хоёрхон хоногийн дотор 400 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ. "Халдвар хурдацтай тархаж байна. Бид цар тахлын оргил үед хараахан хүрээгүй байна” гэж ДЭМБ-ын тэргүүн хэлсэн байна. 
 
"Одоогийн байдлаар дэлхий даяар 11.4 сая хүн коронавирусний халдвар авч, 535 мянга гаруй хүн нас бараад байна. Дэлхийн хэмжээнд нас баралтын түвшин буурч, зарим оронд коронавирусний улмаас нас баралтын тоог бууруулахад мэдэгдэхүйц ахиц гарч байгаа хэдий ч зарим оронд нас баралт нэмэгдсээр байна"  гэж Тедрос Аданом Гебрейесус нэмж дурджээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг