Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Доктор Сергей Диордица нарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр Монгол Улсын Шадар сайдаар томилогдсоны даруйд уулзаж, танилцаж байгаадаа талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр НҮБ, ДЭМБ-ын зүгээс Улсын Онцгой комисст КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг дэмжлэг болгон хандивласан юм.
Монгол Улсын Шадар сайд энэ үеэр “Манай улсад нийт өвчилсөн хүний тоо 227 хүрсэн нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд байсан бөгөөд үүнээс 195 хүн эдгэрсэн нь биднийг нэг талаасаа баярлуулж байгаа боловч, нөгөөтэйгүүр сонор сэрэмжээ алдахгүй байхыг дахин дахин сануулж байна.
Зарим орнуудад цар тахлын хоёрдугаар давалгаа болж байна гэж дүгнэж болохоор нөхцөл байдал үүсч байгаа нь бид бүгдийг бэлтгэл, бэлэн байдлаа улам чангатгаж ажиллахыг шаардаж байна.
Аюулт халдварын цар тахалтай тэмцэхэд Монгол Улсын Засгийн газар бүх нөөц, боломжоо дайчлан ажиллаж байна.
Аюулт сорилттой тэмцэж буй энэ цагт НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ болон НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагуудаас эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувийн хамгаалах хувцас, хэрэглэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг хандивлаж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.
Ташрамд дурдахад, НҮБ болон ДЭМБ-аас КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжсээр ирсэн юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Архичин, ногоон Энхтүвшингээс арай дээр ажиллана гэдэгт найдаж байна.
яг цаад архичин ногоонтой чинь адилхан .
Бизнес будаа боллоо лалруудаа! Хамаг vйлчилгээ хааж сvр бадруулхаас цаашгvй хулгайчууд юм бна!!!
Юун бизнес вээ дэлхий нийтээрээ будаа болж байхад аядуу зөөлөн хэт нэрвэгдчихэлгүй өөрийгөө шатаачихалгүй амьдар хөө
Бизнес будаа боллоо лалруудаа! Хамаг vйлчилгээ хааж сvр бадруулхаас цаашгvй хулгайчууд юм бна!!!
Содбаатар та удахгуй Шуухээр ЖДУ гийн хэргээр яллагдах учир наад ажлаа 3 сар л хий
Содбаатар та удахгуй Шуухээр ЖДУ гийн хэргээр яллагдах учир наад ажлаа 3 сар л хий
Муу ЖДҮ чин чамаас ял асуух өдөр удахгүй ирнэ
Энэ нөхөр Ө.Энхтүвшингийн дайтай ажил удирдан зохион байгуулж чадах юм болов уу даа???
хоёр хулгайчийг адилтгаад яахав энхтүвшин маш муу ажилсан ард иргэдээ гадаадаас аль хэдийнээ татаад авчих байсан .бүх боломжийг мөнгө болгох гэж зүтгэсээр ард иргэд хохирсоор байна .
гутамаар пийнүүдтэй яаж ажилдаг юм бэ ?эд нар вирусын тархалтыг зогсоодог гэж юу байсын харанхуй хар ламын боолууд чинь уур хүргээд байхын
Ard olondoo changarch ajillshguieee...jdu guai ard olnoos absan mungunduu hariu tus hurgej ajillaval buyan bolno shuu
https://www.youtube.com/watch?v=GGoODFGQJkU СОДБААТАР !!!
Muu hulgaich
Yugaa changalna geed b.gaa nuhur ve. JDU ger changal chamd hergtei. Ard olnoo hariin nutagaas avchir
НЭГДҮГЭЭРТ, АРД ТҮМНЭЭС ХУЛГАЙЛЖ ХУМСАЛСАН ЛУЙВРЫН ЖИРИЙН АРД ИРГЭДЭД ОЛДДОГГҮЙ ЖИЛИЙН НЭГ ХУВИЙН ХҮҮГ САРЫН 7-8% БОЛГОЖ ХҮҮЛЖ МӨНГӨ ӨСГӨСӨН БАЛМАД ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ӨГӨӨДӨХ МУУ ХҮРЭЛСҮХ ЯНГУУГ ЖДҮЧДИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ҮҮНИЙГ ШАДАР БИШ ХОРИХ ЁСТОЙ
Я Содоо найдваргүй хулгар ш дээ Төрийг самарч мэдэх л хулгар