sonin.mn
Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Монголын ард иргэдэд дэвшүүлж байна.
 
Стратегийн түнш, Гуравдагч хөршийн хувьд Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улс нь нийтлэг ашиг сонирхол, хамтын ардчилсан үнэт зүйлсээр нэгдэж, хүний эрх болон хуульт ёсыг эрхэмлэсэн бат бэх түншлэлтэй билээ.
 
Үндэсний баяр наадмаараа сайхан наадахыг Монголын ард түмэнд хүсэн ерөөе!
 
 
АНУ-ын ТНБД Майкл Р.Помпео
2020 оны 7 дугаар сарын 08