Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаатай олон улсын байгууллагууд болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан нэгдсэн мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Шадар сайдад танилцуулсан юм.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар 1684 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 69,7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 173,4 тэрбум төгрөг зарцуулаад байна.
Мөн УОК-ын Шуурхай штаб болон Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай танилцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Шинэ ЗГ маань мэргэжлийн гишүүдээр багаа бүрдүүлж чаджээ. Багийн ахмад хэр байхаас улбаалж багийн амжилт харагдана. Иймдээ ч Ерөнхий сайд маань ёстой л мэргэн ухаанаар сонголт хийсэн нь илхэн. Өмнөх онуудын дутуу үлдээсэн ажлын цоорхойг шинэ ЗГ маань нөхөх том үүрэгтэй үлдсэн. Үүндээ ч шадар сайдаар Я. Содбаатар-г томилсон нь гарцаагүй. Энэ хүн богино хугацаанд өөрчлөлт шинэчлэл хийж чаддаг чадварлаг улс төрч тиймдээ ч улс эх орныхоо өмнө үүрэг хүлээн зогсоо биз
Цаг алдалгүй ажилдаа шуурхай орж эхэлжээ. Улс төрд 15 жил яг л ийм түргэн шуурхай ажиллаж ирсэн мундаг хүн дээ. Ажилд нь амжилт
Шадар сайд ажлаа авсан дариудаа хурдтай сайн ажиллаж байна. Мөн УОК-ыхан маш сайн ажиллаж байгааг ард түмэн бид харж байгаа билээ. Энэ цар тахал арилтал улам хичээж ажиллана гэдэгт итгэж байна. Мөн шинэ Шадар сайддаа ажлын амжилт хүсье.
Yun turuund gadaadad ydarch baigaa irgedee hurdan tataarai. Odoogiin tataj baigaa baidalaar bol buten jil togloh yum bish uuu
Шадар сайддаа ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ цаг үеийн хүнд байдал оновчтой зөв шийдвэр гаргаж ажиллахыг хүсэж байна.
Шадар сайд маань ажлаа авсан даруйдаа шуурхай ажиллаж банйа шүү.Амжилт хүсье
Хориогоо тавиачээ!
Хориогоо тавиачээ!
Хориогоо тавиачээ!
Ерөнхий сайд, Шадар сайд хоёр маань үнэхээр төрд удаан ажилласан туршлагатай чадвартай гэдгээ харуулж байна даа. Томилогдсон өдрөөсөө эхлээд л ард иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж зохицуулж байна. Өндөржүүлсэн бэлэн байдалдаа байсан нь дээр ээ. Харин одоо гадаадад байгаа иргэдээ татах ажлыг яаралтай зохион байгуулаарай шадар сайд минь. Ажилд нь амжилт хүсье
Ккк Жидучин сайд....
Содбаатарын ЖДҮ-гийн асуудал өөрт хамааралгүй гээд ЦЕГ шийдвэр гарчихсан. тэгсэн ч ёс зүйн хариуцлага хүлээгээд сайдын ажлаа өгсөн, сонгуульд ч нэр дэвшээгүй бусаддаа үлгэр дууриал болсон хүн. Одоо төрд ямар ч өр байхгүй. хариуцсан ажлыг нь хийлгэх л үлдлээ.
65 55 гэж нэг юм магтах үүргээ сайн бтелүүж байна.Одоо согууль өнгөрч хүссэнээ авлаа одоо болно.ккк