МОСКВА. /TASS/. Шинэ коронавирусний вакциныг сайн дурынханд хийх эмнэлзүйн туршилт дууссан бөгөөд вакцин үр дүнтэй болохыг судалгааны үр дүн баталлаа гэж ОХУ-ын Сеченовын их сургуулийн судлаач Елена Смолярчук мэдээлжээ.
 
“Судалгаа дуусаж, вакциныг аюулгүй болохыг баталсан. Вакцин хийлгэсэн хүмүүс долоодугаар сарын 15, 20-нд эмнэлгээс гарна” гэж Сеченовын их сургуулийн Эмнэлзүйн судалгааны төвийн дарга Е.Смолярчук мэдээлжээ. Түүний хэлснээр, сайн дурынхан эмнэлгээс гарсныхаа дараа ч эмнэлгийн хяналтад байх ажээ. 
 
Сеченовын их сургуульд явуулсан вакцины туршилтын эхний үе шат зургаадугаар сарын 18-нд эхэлж, сайн дурын 18 хүнийг вакцинжуулсан бөгөөд хоёр дахь бүлгийн 20 хүнд зургаадугаар сарын 23-нд вакцин хийсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг