sonin.mn
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гадаад Харилцааны Яамны Төрийн Нарийн Бичгийн даргаар Н.Анхбаярыг томилжээ.
 
 
 
Н.Анхбаяр нь хуульч мэргэжилтэй. 2007-2012 онд Гадаад хэргийн яамны Гэрээ эрх зүйн газар мэргэжилтэн, атташе, дэд захирлаар, 2012-2014 онд АНУ-ын Сан-Франциско хотод Ерөнхий консулаар, 2014-2016 онд Гадаад харилцааны яамны Хуулийн хэлтсийн дарга, Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирлаар, 2016 оноос ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.
 
 
 
Н.Анхбаяр нь УИХ-ын гишүүн асан, өдгөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж буй Ц.Нямдоржийн төрсөн хүү юм.
 
 
 
Э.Мягмар