ХАНОЙ. /Nhan Dan/. БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай Спратли арлууд орчимд Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц, цэргийн нисэх хүчнийг оролцуулсан сургууль явуулахыг Вьетнам эрс эсэргүүцэж байна хэмээн Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн албаны дарга Ле Ти Ту Ханг мэдэгджээ.
Спратли арлууд орчимд БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд, цэргийн нисэх хүчнийг оролцуулсан цэргийн сургууль 8 дугаар сарын 2 болон 4-нд болсон тухай мэдээлэлд БНСВУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч тайлбар өгөхдөө, Хятадын хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч боломгүй гэжээ.
“Вьетнам эдгээр сургуулийг эрс эсэргүүцэж байна. Иймэрхүү үйлдэл нь Өмнөд Хятадын тэнгис дэх энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг хангахад тус болохгүй” хэмээн тэрбээр мэдэгджээ. Спратли арлууд болон түүнтэй зэргэлдээ орших Параселийн арлууд нь Вьетнамын салшгүй хэсэг гэдгийг тэрбээр мөн сануулан дурдсан байна.
Спратли арлууд болон Параселийн арлууд нь Өмнөд Хятадын тэнгист хурцадмал байдал үүсэх шалтгаан болсоор олон жилийн нүүрийг үзжээ. Эдгээр нутаг дэвсгэрийн харьяаллын талаарх маргаанд гол оролцогчид нь Вьетнам болон БНХАУ юм. Тэднээс гадна Бруней, Малайз, Тайвань, Филиппин улс маргаанд оролцдог байна. Арлуудын үнэт зүйлс нь Энэтхэгийн болон Номхон далайн тэнгисийн маршрутын уулзвар дээрх стратегийн байрлалаас гадна газрын тос, эрдэс түүхий эдийн ихээхэн нөөц төвлөрсөн байдгаараа тодорхойлогддог байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хятад улс олон улс оронтой газар нутгийн маргаан үүсгээд байдаг болохоор дэлхийн улс орнууд хятадад дургүйцэх нь аргаггүй юм. Монгол улс ганцаараа хятадын улийг долоож явна биз. бусад улс бол өөр шүү.
Өвөрмонгол Шинжаан бол Монголын нутаг гэж дуугарчих зоригтон МАН-ын дарга нар дотор үнэхээр алга даа.Хувиа бодсон өмхий нохойнууд...
Зүйтэй, Вьетнамчуудын зөв, Тайвань Хонг Конг, Шинжаан Уйгур, Түвдчүүдийн зөв, ӨвөрМонгол маань одоо бол өнгөрсөн л дөө, Хятадууд уусгаад Хятаджуулаад бараг дуусч байна, ямар сайндаа л Монгол хэл бичгээр дунд сургуульд хичээл заахыг нь хориглох вэ дээ, хүүхдүүд нь бүгд Хятадаар хэлд орно
Uher mongol duusahgui yum shig baigaliin baylagiin zugeer ogood orond otei nogo hortoi huns huvtsas avdag oroniig uher mongol
Саранд нохой хуцав гэдэг шиг одоо Хятадын өмнөөс Вьетнам байтугай Япон гөлөг царайлж байхад. Манайхан бол бүр дуугай байсан нь өлзийтэй байхаа, 200хан км зам тавьчих чадваргүй хэвтэцгээж байж, бас улс төр өдөр шөнөгүй хуцацгаана