sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүнээс гадна төрийн тэргүүний таван зөвлөх албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгджээ.
 
 
 
Огцрох тухай өргөдлөө өгөхөөр шийдсэн ерөнхийлөгчийн 5 зөвлөхийн дунд төрийн болон иргэний бодлого хариуцсан зөвлөх, олон нийтийн харилцааны асуудал эрхэлсэн зөвлөх, боловсон хүчний бодлого эрхэлсэн болон иргэний нийгмийн асуудал хариуцсан зөвлөхүүд багтжээ.
 
 
 
Эдгээр өндөр дээд албан тушаалтнууд хариуцлага хүлээхэд бэлэн байгаатай холбоотой нөхцөл байдлыг цогцоор нь авч хэлэлцсэний дүнд ийм шийдвэрийг гаргасан тухай “Yonhap” агентлаг мэдээлсэн байна. Ингэхдээ тэднийг ямар үйлдэл хийсний төлөө хариуцлага хүлээж байгаа талаар дурдаагүй байна.
Ерөнхийлөгчийн засаг захиргааны гишүүдийг огцруулах тухай шийдвэрийг эцсийн байдлаар гаргах эрх төрийн тэргүүнд байгааг агентлаг цохон дурджээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг