УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний нэгдсэн хуралдаанаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.
“Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” уг тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон юм.
Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах талаар 2020 оны хоёрдугаар сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж зарим “Рио Тинто” компанитай хэлэлцээр хийх төлөвлөгөөг баталсан.
Ингэхдээ өмнөх татваруудын зөрүүг нэхэмжилж гаргуулах, ногдол ашгийг нийгмийн хариуцлагын хэлбэрээр наашлуулж олгох, зардлыг дахин өсгөхийг хориглох, үндсэн гэрээний хэрэгжилтийг зөвлөх үйлчилгээний компаниар дүгнүүлэх, Дубайн гэрээг өөрчлөх зэрэг шаардлагыг тавихаар болсон байдаг.
Энэ дагуу өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тавьсан дээрх шаардлагуудад “Рио Тинто” компани эсрэг байр суурьтай байж ирсэн. Улмаар олон улсын арбитрын шүүхэд зарга мэдүүлсэн.
Тэд дэлхийд нэр хүндтэй томоохон хуулийн фирмийг хөлслөн манай улсын Засгийн газрын эсрэг ажиллуулсан. Засгийн газар ч хариу арга хэмжээ авч, арбитрын шүүхэд Монгол Улсыг төлөөлөн ажиллах түншийг сонгон ажиллуулсан байдаг.
Тухайн үед Засгийн газрын нэр бүхий сайд нар “Рио Тинто”-гийн эрх ашигт үйлчилж, ажлын хэсгийн үйл ажиллагааг тасалдуулах оролдлого хийж байсан талаар “Зууны мэдээ” өнгөрсөн хавар мэдээлж байлаа.
Тэгвэл Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч болох “Рио Тинто” компанийн гүйцэтгэх удирдлагууд 2020 оны есдүгээр сарын 11-ний өдөр албан тушаалаасаа огцорчээ. Энэ талаар “Ройтерс” зэрэг томоохон агентлаг мэдээлсэн байна.
Тодруулбал, “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак албан тушаалаасаа огцорсон байна.
Мөн тус компанийн асуудал эрхэлсэн захирал Симон Нивен, төмрийн хүдрийн группийн захирал Крис Салбури нар нь Баруун Авсралийн Пилбури бүс дэх “Рио Тинто”-гийн төмрийн хүдрийн уурхайг өргөтгөх явцад нутгийн уугуул иргэдийн соёлын өв болох 46 мянган жилийн түүхтэй агуйг дэлбэлсэн асуудалд хариуцлага хүлээн огцрох болсон байна. “Рио Тинто” компани нь 2020 оны тавдугаар сарын 2-нд Жуукан Горж нэртэй 46 мянган жилийн өмнөөс хүн амьдарч байсан, соёлын өв болсон агуйг дэлбэлсэн нь Австралид болон барууны олон оронд шүүмжлэл, эсэргүүцлийн тэмцлийг өрнүүлсэн. Тухайн үед “Рио Тинто”-гийн Төлөөлөн удирдах зөвлөл энэхүү асуудалтай холбогдуулж дээр дурдсан нэр бүхий гүйцэтгэх удирдлагын гишүүдэд хариуцлага тооцож, бонус авах эрхийг нь хасах шийдвэр гаргаад байсан ч тус компанийн Австрали, Англи, АНУ дахь хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид энэхүү шийдвэр нь хангалтгүй гэсэн байр суурийг илэрхийлж байжээ.
Түүнчлэн энэхүү 46 мянган жилийн түүхтэй соёлын өвийг сүйтгэсэн асуудалтай холбогдуулж Австрали улсын холбооны Парламент нь хянан шалгах үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Түүнээс болж “Рио Тинто” компанийн нэр хүнд Австрали төдийгүй барууны улсуудад унаж, компанийн дотоод соёл, хариуцлагын тогтолцоо хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн шүүмжлэлийг дагуулж эхэлсэн юм.
Үүнээс гадна “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак нь албан тушаал хаших явцдаа жижиг хувьцаа эзэмшигчдийн гомдол маргааныг шийдвэрлэж чадаагүй. Олон улсын арбитрын шүүх дээрх маргаанууд дээр хугацаа алдаж “Рио Тинто”-д алдагдал үүсгэсэн гэж Төлөөлөн удирдах зөвлөл нь үзжээ. Тиймээс арбитртай холбоотой зардлаас татгалзаж манай улс зэргийн татварыг төлөөд явах нь зөв гэж шийдсэн байна. Харин “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак дараагийн гүйцэтгэх захирлыг томилох хүртэл буюу 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэх юм байна.
Харин манай улсын Засгийн газрын тухайд гаргасан шийдвэрийнхээ хүрээнд, голлоод зардал өссөн асуудал болон Австралийн асуудлаар жижиг хувьцаа эзэмшигчидтэй хамтарч гомдол гаргахаар болжээ.
Тиймээс “Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг Оюутолгойн гэрээний хэлэлцээрт ахиц гарч, “Рио Тинто” Монголын талд буулт хийж эхэллээ хэмээн дүгнэж болохоор байгаа юм.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Odoo dotoodiin urvagch Bagabandi Ebi terguutei khulgaichuudiig zailuulj shalgakh kheregtei...
Tuhain uyeiin sonin medeeleleer bas bus humuus Bagabandiig Tagnuulyn Tov Gazryn darga Baatar Sanjaasuren nar gadaadyn tagnuultai holboj serdej bsan gedeg yaria hooroo bdag shu!!! Er ni gadaad tagnuulyn taktik ni toryn hamgyn ondor tushaaltantai oir baih holboo togtooh yavdal ium genelee. Mon humuus olon niit il dald Bagabandiig zorigiin heregtei holboj hardaj tsuurdag.
odoo tedniig hamgaalah hvch mongoliin zasgiin gazart baga hamgaalah bolomjgvi bolson tsaashid shvvhed bvh talaar yalagdah ni todorhoi bolson
Худлаа худлаа
Мөрөөдчихсөн юм. Өв соёлыг нь устгасан болохоор Австраличууд хариуцлага тооцсон болохоос дов жалгандаа гийнасан Монголчуудын гомдлыг тооцоогүй байхоо
Яаг үнэн.монголын хэдэн шуналын дэвнүүд шүүхэд хандаж эх орныхоо төлөө сэтгэл гаргалаа юу.
Mongolchuudad uv soyol bas bui
Манай тэнэг төрийн түшээдийн үгээр явна гэж юу байдгийн Олон улсын том компани олон улсын худалдаа гэрээний дагуу ажлаа хийдэг болохоос Монголын дуйварчин дарга нарт буулт хийнэ гэж мөрөөдөөд хэрэггүй Үүний оронд ОТ монголул сад тогтвортой татвараа төлөөд явах нөхцөлийг бүрдүүлэх ёстой
эхлээд дотоодын урвагчидад хатуу хариуцлага тооцож,хоронгииг хураан,хохиролыг нохон толуулж,дэлхии ниитэд цацах хэрэгтэй!!!! сбаяр нар авилгын хэргээр ял аваагуй л байгаашдээ!!!
одоо ма улс арбитрын шүүхэд гомдол гаргах алтан боломж шү
одо арбитрт гомдло гарга
Худлаа сургаар бичих юм. Ямар ч ойлголтгүй
Оюутолгойд хэрэглэж байгаа гүний цэвэр усны асуудлыг яаралтай шийдэхгүй бол Манай орон элсэн цөл болно шүү.
Мөдхөн САР болноо. Харж л байгаарай, хариуцлага гэдгийг одоо л тооцвол ЦӨЛ болох магадгүй.ккк
Оюун толгойн хувьд Монголын асуудалыг одоогын засагын газарын үед шийдэхгүй яагаад гэвэл одоогын засаг цэвэр монголын засаг биш ард нь балмад шашин ноёлож байгаа цагт оюун толгойн асуудалыг шийдэх боломжгүй .Мөн 90 оноос хойшх төр толгойлсон хулгайчуудын үргэлжилэл юу ч хийж чадахгүй байгаагаа нууж өөрсдөө хийгээд байгаа юм шиг ойлголтыг нийгэмд өгөөд асар их юм хийж яваа хүний хөдөлмөрийг үнэлэхгүйгээр оюу толгойг шийдэх боломжгүй ээ .вирус 19 ийг монголын засаг барьж тогтоогоод байгаа мэтээр л донгосож байгаа Хүрэлсүх Баттулга Занданшатар нарыг даадаг хар лам халтар бөө нар ичээрэй .
Хууль бус 76, ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хуралын даргатай монголын төр шиг юмтай оюун толгойн гэрээний тухай юу ч ярихгүй .чаддаг юм бол хар ламаа дагуулаад рио тинтойтоо ярь л даа .тэд мөн монголын балмадуудтай ярих байхдаа .монголын балмадуудыг ашиглаж ашиг олдог юм чинь хуц л гэнэ биз дээ .
зүүдээ бичжээ. ямар ч үндэслэлгүйй нийтлэл байна.
Hanbogd tsul bolhonch boloh baih 7n tom hudag tvvnees salaalsan hudaguud
Монгол улсын хийгүй ерөнхийлэгч тэнд улсаа төлөөлөн ажиллаж байгаа гаагуй байхаа.
БАС НЭГ БАЯР. БАЯРЦОГТ ууд гарч ирээд ахиад л дансанд хийсэн сая сая $$$$$ оо мартах биз
Бууж өглөө ч гэх шиг хүний дургүй зэвүүцлийг хүргэсэн юм бичихээ боль. Яриа хэлцлийн эцсийн үр дүн гараагүй байна яагаа ч билээ
Монголчуудын гомдол нтр ёстой падгүй байлгүй. Нээрээ горьдохнээ!
Монголчууд рио тинтогийн газар дээр олборлолт хийгээгүй биз дээ. анхнаасаа үндэстэн дамнасан корпорацид худалдагдаж хууль бус хуулийн аргаар Монгол оронд гамшиг учруулж байгаа иймэрхүү мөлжигчидтэй хатуу тэмцмээр байна. бусад оронд 1 агуйны төлөө ингэтэлээ тэмцэж байхад Монгол орны бүхэл бүтэн экологийг сүйтгэж гүний усыг юүлж амьтаны аймгийг хомроглон устгаж байхад Төр засагт байгаа хүмүүс юу бодож байна вэ. хойч ирээдүйд одоогын төр засагт байгаа хүмүүсийг буруутган ямар ял шийтгэл оноохыг төсөөлөхөд бэрх санагдаж байна
yag unen demjij bna
Iim l kompani baij, odoo hurdan zailuul, holhon bai!!!
Zailuulchihaad chi ajilluulah yum uu. Oros hyatadyn nuluulnd orj bur ashig tusgui yum bolno. Mongold ulam l ashiggui, aldagdaltai bolohoor ni hene hariutslaga huleeh yum bee. Yuu ch hiigeegui humuus oilgolt medeelelgui, zuvhun avah talaa l bodno. Ter ni hezee ch butehgui baidal ni ulam dordono. Edgeer humuus l Ork gedeg ni mun bizdee. Hulgaich, hulhi, pop erh barigchidyg songon shutej ulam yaduurch, uudtei ovsgootoi hediig ni shorond helmegduulj hiiheed taashaal avna.
Ene hiin deer n tongordog gazar!
Оюутолгойн гэрээ хийсэн хүмүүс орлогынхоо эх үүсвэрийг баталж чадаагүй учир хахууль авсан болох нь үндэслэлтэй гэсэн үг Тиймээс Оюунтолгойн гэрээг эргэж харах харэгтэй. Арбитрын шүүхэд хандах үндэслэлтэй гэсэн үг.
Эрхэм гишүүд нэр томъёогоо тов тодорхой болгоод яаралтай хуульчлан байтал. -Гадаадын хөрөнгө оруулалт -Баялгийг менежментээр ашиглах - Зээл жуулчлах хамтран ашиглах - ...гэх мэт . нэр томьёо тодорхой болгоод заагаад хуульчлан батал
Эрхэм Монгол улсын их хурлын гишүүд нэр томъёогоо тодорхой болгож яаралтай байтал. 1.Гадаадын хөрөнгө оруулалт 2. Монголын баялагийг барьцаалан хамтран хариуцлага хүлээж хамтран ажиллах/хорших/ 3. Баялагаа менежментээр тодорхой нөхцөлтэй гэрээгээр ашиглуулах....гэх мэт нэр томьёоны асуудлаа яаралтай их хурлаар оруулж байтал. урвагчид үнэнг хэлэхэд эх орноо үнэгүй банканд барьцаанд тавьсан бололтой
Ус дууслаа говь минь ширэглээ