sonin.mn
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өндөрлөж, 13:20 цагт нутаг буцлаа.
 
Тэрбээр Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийж, Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхсан.
 
Айлчлалын үр дүнгийн талаар ГХЯ-наас маргааш дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
 
БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үйл явцад оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана.