Юун этгээд гарчиг вэ гээд хүмүүс шогшрог. Юугаа балайраад байгаа юм гээд харааг. Тэгж гарчиглахгүй болоод л би тэгж хэргээр төр-засгийн, шийдвэр гаргагчдын, олон түмний сонорт хүргэх гэж байгаа юм.
Нэгэн учир. Цэл залуухан цагдаагийн офицер цагдаагийн сургууль төгсгөөд Замын цагдаад очлоо. Дэслэгч цолтой. Ажилд орсон өдрөөсөө л Улаанбаатарын авто замын түгжрэлтэй тэмцэнэ, ярина, амны уншлага нь “амьд гэрлэн дохио” болоод өвөл зунгүй зогсож байгаа тухай, мань дэслэгч 25 жил ажиллаад хурандаа цолтой, олон одон тэмдэгтэй тэтгэвэрт гарна, амны уншлага нь яг хэвээрээ, “амьд гэрлэн дохио” болоод Улаанбаатарын авто замын түгжрэлтэй тэмцэх тухай дараагийн залуустаа мэргэн захиасаа үлдээнэ. Дурсамж нь нуль замын түгжрэлтэй тэмцсэн яруу алдрын их түүх.
Ийм болчихвол яах вэ гэдгийг төр-засгийн шийдвэр гаргагчдаас ам асууж байна. Яг ийм болчихоод байна шүү!
“Ардчилал”, “Хүний эрх”, “Эрх чөлөө” гэдгээ авчраад авто зам дээрээ сийлчихсэний гай. Лав ойрын арав хорин жилд арилахгүйгээр энэ нийгэмд асар том дарамт, асар их мөнгөн гарлага, хайран сайхан амь нас, асар их алтан цаг хугацааг чинь түгжрэл гэх энэ нэг гай тамгална. Мөдхөн сүйрэл болно, тэр гарцаагүй!
Ардчилалтай яах гэж холбосон юм гэхлээр өмчтэй байх иргэний их хүсэл зоригийг ардчилал хангаж өгснийг би хэлж байгаа юм. Үнэндээ энд АРДЧИЛАЛ-д ямар ч буруу байхгүй ч би хэргээр “АРДЧИЛАЛ” гэсэн пайзыг нь замын “ТҮГЖРЭЛ” рүү авчирч нааж байна, аргаа бараад шүү дээ! Монголчууд “АРДЧИЛАЛ”–ыг хэргээр буруу, муухай, тэнэг ашиглаад байгаад нь бүp цөхрөөд шүү дээ!
(7).jpg)
Хувийн унаа машинтай болно гэж социализмын үед давахгүй даваа, онцгой дархан эрхтэй, маш том арын хаалгатай, бусдын атаархал таттал баяжсан ганц нэгхэн хүн хийдэг оролддог ажил байжээ. Хувийн өмчтэй байлгахгүй гэсэн социалист үзэл суртал, хууль тогтоомж хувийн машиныг ёстой нэг “гөлөг болгож” байжээ. Миний мэдэхийн хувийн машинтай ганц нэг хүн ад шоо үзэгдсэн байдалтай, нийгмийн цөөнхийн цөөнхи, тэрүүхэндээ булганасан, бараг нүүрээ нууж, нэр төр муутай явсан юм шиг. Анх эмгэн бенз хоёр нөхөр Германаас оруулаад ирээдэхсэн чинь Улаанбаатарт нүд хужирлах гэгч болж, тэр хоёрыг хотын гудамжаар явуулахгүй, учир нь саваагүйтээд цагдаа заавал шүгэлдэж зогсоодог, машиных нь хамрыг сөхүүлдэг, эргэж тойрч нэгд нэгэнгүй үзэж сонирхдог байж гэнэ. Машины эзэн надад тэгж ярьж байсан шүү, 1988 онд болов уу.
Ардчилсан хувьсгалын эхний гол зорилтууд дотор хувийн өмчийг хуульчлах гээд явж байсан ба түүнийгээ ч давуулж хийчихсний нэг бодит жишээ нь далай шиг бялхам энэ их машин байна. Хувьдаа ер юу юутай (өмч) байхыг хуу зөвшөөрчихсөн. Ард түмэндээ эрх чөлөөг нь ардчилал олгочихсон. Эрх чөлөөгөө эдлээд жаргалаа босгогтун. Ариун уриа нь!
Тэрхүү эрх чөлөөний тод томруун илрэл нь хувийн машин болов оо. Гайхуулцгаая гэвэл тэр л байна. Харин нөгөөх нь аз жаргал биш, ГАЙ ЗОВЛОН аваад иржээ. Хөл дүүжлэх унаа, чөдрийн ганц морины сэтгэхүйтэй монголчууд жингийн тухайг хэтэртэл, шийдэл байхгүй болтол, нийгмээ сөнөж нураатал хувийн машинтай болсон, болж ч байна. “Машины түгжрэл гэдэг ойлголт монголчуудад XXI зуунд ирээд наалдчихжээ. Хар даа. 1980-аад оны III хорооллын энэ төв зам” гээд хов хоосон зам, замд ганц нэг автобус явж буй дээрхи зургийг face-д постлоод тавьчихсан чинь олны сэтгэлд хүрчихэж. Like тоймоо алдлаа, гомдол санал ч олноороо ярайж харагдана.
Шийдэл огт байхгүй болчихсон учраас ЗАМЫН ТҮГЖРЭЛ гэх сэдэв хаданд гарчихсан. Хувь хувьсгалын элдэв автомашинаар (ихэнхи нь хуучин) эх орноо дараад овоолоод, 3 сая хүндээ ахдахаар нэг сая хол давсан машинтай болоод авлаа. Хэрэв энэ зам өгүүлэл тавьж гомддог бол нулимс нь аль эрт ширгэчихсэн байх байлаа.
Хөөрхий, Төр-Засаг, нийслэлийн Засаг дарга нар (би тэднийг хөөрхийлж байна!) аргаа бартал ажиллаж байгааг бид харж байна. Гуйж гувших, ятгах, эх оронч уриалга, бага зэрэг торгууль, дугаарын солбисон хязгаарлалт, зам өргөтгөх, шинэ зам тавих, эрээн модтой цагдаа, сайн дурынхныг дайчлах гэх мэт хийсэн бүтээсэн зөндөө ажил байвч нөгөө ТҮГЖРЭЛ нь зөрүүд хүүхэд шиг улам адарна, бүр цаана нь гарах гэнэ, тэгэхээс тэгэх гэж, ерөөсөө яадаг юм гэж үзэж таарна.
Хичнээн зам тавиад, 50 салаа зам тавьсан ч машин үерийн ус шиг сад тавин цутган урсахад тэр нь багадна. Нийтийн тээвэрт суулгах гэж баахан ятгана. Ёстой гонж гэсэн шиг хувийн тэрэгтнүүд машинуудаа алаг алгаар нь хөлөглөөд давхина. Хобби нь юм чинь!
Бат-Үүлийн үед Метроны төсөл эхэлсэн, одоо таг болсон. Өдийд нийслэлчүүд газар доогуур метродоод давхиж явах ёстойсон. Дүүжин зам, гүүрэн зам гэж ярина. Бас л сааталтай. Мөнгөндөө шалтгаан нь байгаа мэтээр ярьдаг ч үнэндээ хичнээн их доллар, төгрөг зарцуулаад түгжрээ огт арилахгүй. Яагаад?
Би хэлж байсан, хэлсээр ч байна. Юу гэвэл монгол хүн хувьдаа авсан машинаа л унана. Дугаараар хязгаарлаад эхэлмэгц хоёр дугаар авчихна. Гурвыг ч авсан чадна. Метро байгуулчлаа гэж бодъё. Нэг хэсэг монголчууд сониучирхаад орно, сууна, үзнэ. Бусдаар хов хоосон давхих болно. Нийтийн тээвэр хөгжүүллээ гэсэн чинь хотоор нэг хоосон автобуснууд давхилдана. Одоо шүү дээ. Ажил цуглах тарах цагаар л автобус дүүрдэг, бусдаар Та нар хараарай, тав аравхан хүнтэй автобус л төв замаар уралдаж явдаг.
Юу үнэн бэ? Монголчуудын машины туйлшрал хэтрээд зам нь ачааллаа хэзээ ч даахаа байгаад түгжрэл нь өвөл зунгүй, жилийн дөрвөн улирлын турш нийслэлийг, нийслэлчүүдийг дарамталлаа. Тээврийн цагдаагийн алба нөгөө талд нь ёстой нэг шалчийтлаа хүчгүйтлээ. Тээврийн цагдаагийн удирдлагыг мянга солиод нэмэргүй, мянган цагдаа нэмж өгөөд ч нэмэргүй. Зохицуулж хүчрэхгүй асар том машины далайд энэ хот живлээ. Энэ улс чинь “ТЭГ ЗОГСОЛТ” хэзээ мөдгүй хийх дээрээ тулсан уу, хийгээд байна уу, би лав ойлгохоо байсан.
Юу үнэн бэ? Ардчилсан тогтолцоо нь хувийн өмчтэй (хувийн машинтай) байж болно гэчихсэн. Нэгэнт улс төрийн зөвшөөрөлтэй, хуультай тул монголчууд гандан буурдаггүй. Монголчуудын машины шуналын ДЭВ, ДОН, САГСУУРАЛ зогсдоггүй. Машин нэмж аваад байдаг, аваад байдаг. Авсаар ч байх болно. Монгол хүний ГЕН-д байгаа машины ДОН, ШУНАЛ-ыг ор тас арилгахгүй бол нийтийн ямар ч тээвэр хөгжүүлээд нэмэргүй. Зам ба машинтай нь биш, ТАРХИ-тай нь л ажиллах хэрэгтэй. Хувь заяанд нь захируулж сурмаар байна. Мөнгөгүй, машин унах тэнхээгүй хүмүүс баячуудтай мөчөөрхөж машин бариулдагийг ТАРХИ-наас нь яаж гаргаж хаях вэ?
ТҮГЖРЭЛ-ийг эх оронч уриа ухуулгаар шийдэхгүй. Ердөө хуулиар л хийчих. Эдийн засаг буюу төлбөрөөр шийдье. Үнэхээр өдөр бүр машин унах шаардлагатай бол өндөр татвар төлөөд унаг. Олигархиуд энэ шалгуурт тэнц. Татвараа төлөөд цаг наргүй давхиг. Машин унах чадвартай, шаардлагатай нь төв рүү орог, унаг, бусдаар бол нийтийн тээвэрт сууна. Энэ бол дэлхийн аль ч улсад хаа ч батлагдсан зүйл. Эрх чөлөөг нь боймлож буй биш.
Ардчилaл ТҮГЖРЭЛ-д ямар ч буруугүй, хуулиар зохицуулж чадаагүй төр буруутай. Гол нь монголчуудын ШУНАЛЫН ДЭВ, САГСУУРАЛ буруутай. Иймд бид өөрсдөө буруутай.
(9).jpg)
Одоо төр хүчтэй оролцож зохицуулахгүй бол болохоо байсан. Яаж? Хуулиар:
1) Машины дугаар олгох ажлыг бүтэн жилээр түдгэлзүүлчих.
2) Жолооны курсуудыг бүтэн жилээр хаачих.
3) Машины импортыг бүтэн жилээр зогсоочих.
4) Давхиж яваа машинуудынхаа насжилтыг тогтоогоод хориод үз.
5) Давхиж яваа машинуудынхаа өнгө үзэмж, чанар чансаанд шалгуур тавиад ихэнхийг нь нийслэлийн төв гудамжаар (баруун 4 замаас зүүн 4 зам гэхчлэн) явуулахгүй гээд чангалаад үз.
6) Ажлын цагаар хувийн дугаартай машин хязгаартай зорчуулах шийдвэр гаргачих.
7) Зогсоолуудыг чангал, ил задгай тавьсныг шууд ач (барагдахгүй байх даа?)
8) Нийслэлийн гудамжинд явах машины овор, том жижгээр ялгалт хийгээд үз.
9) Монголд орж ирж буй машины рэ-экспортыг Төрийн бодлогоор дэмжчих.
10) Хотод унуулах, хөдөө унуулах машиныг ялгаж сортлоод хуульчил, хувь заагаад өг.
Ийм олон хувилбар (лав 10) байна. Мэргэн уншигчид Та бүхэн илүү олон хувилбар дэвшүүлэгтүн!
Хувийн тэргээрээ бахархах, мөчөөрхөх, моодлох чинь лав нийслэлд моодноос гарлаа. Жолооч, жолоо мушгиж яваа бүх хүн стресстэй, зам дээр хүн ард нь хамаг алтан цагаа барлаа. Машин дотроо амьдрах–хооллох, амрах, хүүхэд хичээл давтах, зурагт үзэх, ажлаа явуулах, нөхөн үржих тэр цөвүүн цаг (жаргалтай цаг ч юм бил үү?) тун айсуй. Ийм дээрээ тулчих юм бол олон сайхан хаус, өргөөгөөр ч яадаг юм. Аж төрөх жорлон баннтай томхон машин захиалчихсан нь дээр.
Миний баттай тааварлаж байгаагаар ЗАМЫН ТҮГЖРЭЛ-ээр эрдмийн зэрэг хамгаалах эрдэмтэд тоогоо алдана. Төрийн шагналтан ч төрж мэднэ. ЗАМЫН ТҮГЖРЭЛ-тэй гайхамшигтай тэмцсэн цагдаа нарт гавьяат хуульч ойрхон байгаа. Шагнаж л таарна.
Утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй, бухимдалгүй хотын төлөө МАН орон нутгийн сонгуульд орж байна билээ. Бусад намууд ч хотын түгжрэл, утаа, ажилгүйдэл, архидалтыг шийднэ, тэмцэнэ, арилгана гэх уриатай нийслэлд үзэж таарах нь байна.
Яаж бий болгох гэдэгт ганц нэг хариултыг (хүний эрх рүү нь халдаж байж!) дээр санал болголоо. ТҮГЖРЭЛ-ийг АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ-ээс бүрмөсөн салгая!
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд 2 сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн "Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна" гэх хуурамч линк (http://8020bb10da9f.ngrok.io) илгээж найзуудын маань фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү!
(1)(1).jpg)
Сэтгэгдэл0
МАН-ын мангуу авлигачин дарга нарын хийсэн лайг ард түмэн үүрэх болж байна уу.Дорсгой өмхий хужаа Баярхүү чи битгий хуцаад бай зайл..
Зөнөгрөл илэрч бна.зөнөх нь мэдэгддэггү.н Зөнөсөн зохиолч улам сайн бичдэг тохиолдол бг гэдэг.энэ өвөө тиймэрхүү болж
Зовж зовж ганц муу хөл дүүжлэх юмтай болсон чинь түгжрээд явган явж байснаасаа долоо дордоод бухимдахдаа үйлээ үзэж, үсээ зулгааж байгаа юм зайлуул. Уг санаа нь Баярхүү ганцаараа машинтай бусад нь явган явж байвал таарна гэх гээд л эргүүлж тойруулаад л олон юм хуцаад байгаа юмаа. Хэн энийг заавал хотод амьдар гээд байгаа юм. Хөдөө гарч түгжрэлгүй сайхан жолоо барихыг нь хориглоогүй биз дээ. Би ганцаараа машинаараа явмаар байна, та нар больцгоо л гэх гээд байна даа. Ийм л хятад хүний далд санаа цаана нь байгаа юм.
Судалгаагаар:өөрөө хятадын эрлийз, эсвэл луухааны орхидос учраас насан туршдаа шоовдорлогдож, гадуурхагдаж, хавчигдаж явсаар сэтгэцийн комплекстой болчихсон ядруу этгээд л бусдыг "эрлийз, хужаа" г.м.-ээр хараан зүхэж цээжин дэх хорслоо тайлдаг болох нь тогтоогдсон шүү дээ!!!
Ардчилалын буянаар нэг машинтай болж үзсэн юмсан, буцаагаад Ардчилалынхаа гайгаар салах нээдээ. Хүний эрхийг ингэж боох юм бол буцаад Коммунист намаа байгуул байгуул
balai monguunuud mongogvi mongotoi baisan ch ogohgvi hoid nasandaa eswel zvvdendee tani sanaa heregjine vnen shv
Жолооны хүрд нь буруу талдаа автомашины импортыг 2022 оны 1-р сараас зогсооноо гээд ӨНӨӨДӨР зарлах хэрэгтэй.
ТҮГЖРЭЛ-ийг АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ-ээс бүрмөсөн салгая!
хуучин социализмдаа буцаж орж хувийн машинтай байхыг хориглоё. бүгдээрээ автобусандаа чихэлдээд л, товч дэгээгээ тасдуулаад л кондуктортойгоо хэрэлдээд мөнгөө төлөхгүй. бүх машинуудыг нийгэмчилж буцаагаад автобаазуудыг байгуулъя.
Ардчилал гэдэг бол ард түмэн л бүхнийг сонгож шийдэж байгаа гэдэг хий хоосон зэрэглээг хүмүүст төрүүлж байдаг юм.
Өрөнд унасан эсвэл мөнгөний гачигдал дутагдлын байнгын дарамтан дор явдаг ядуу хүмүүсийн сэтгэх бодох чадвар 13 IQ пунктээр буурсан байдаг байна. Өр зээлийн дарамт, гачигдал ядуурал нь хүний оюун санааны сэтгэх бодох чадварын ихээхэн хүч чадлыг байнга идэж байдаг учраас өр зээлэнд унасан, гачигдал ядууралд орсон хүмүүст амьдрал аж байдлаа сайжруулах чадвар сэтгэн бодох чадварууд үлдэггүй юм. Ийм учраас тийм хүмүүс дандаа бодлогогүй шийдвэрүүд гаргаж эргээд тэр хөнгөн алхамуудынх нь үр дагаварууд нь тэдэнд энэхүү гачигдал ядууралтайгаа байнга тэмцэж байх чөтгөрийн эргүүлгийг тас татан хаях боломж олгодоггүй аж. Ард түмний олонх нь өөрсдийгөө хойч үе залуучуудаа мөн улс эх орноо мөнгөний өрийн дөнгөнд хийсээр байгаа. Энэ нь эргээд манай улс үндэстний сэтгэн бодох оюун ухааны чадавхийг мохоосоор байх болно.
Зөв сэдэв хөндсөн байна.Төр засаг гэж байдаг бол улсын хилээр хуучин машин оруулж ирүүлдэгийг болиулах хэрэгтэй төмрийн сэгээр эх орон чинь дүүрлээ
Хүзүүгүйн бууны нохой дүр эсгэсэн лалар, хонгилын яс горьдогч Луухан баярхүүг бид мэднэээ !!
Ардчилалаас болж түгжрэл болоод байна гэж ойлголоо. Сайхан ..сайхан...
Үнэнийг л хэлж дээ! Энэ Баярхүү монголоо гэсэн чин сэтгэлтэй хүн, би бүр хар залуугаас нь мэднэ...
Zuv sanal devhuuljee Bank,TBSB-d lizengeer mashin olgoddogiig boliulah heregtei
төрийн албаны машины дугаарыг хуучин социализмын үеийнх шиг хар фонн дээр цагаан болгож ялгах хэрэгтэй байна.Төр-/төрийн 3 өндөрлөг орно шүү!/-ийн бүх албан хаагчид ажилдаа өөрсдийнхөө унаагаар ирж очиж харьж байг. Яагаад төрийн 3 өндөрлөг гэж бичсэн бэ гэвэл тэд ард түмнийхээ дунд орж үзэг.Өөрсдөө биеэр үлгэрлэ.Шведийн Ерөнхий сайд агсан Улоф Пальме өөрийн биеэр үлгэрлэж байсан.Нийслэлийн А, В бүсүүдийн замыг өндөр төлбөртэй болгох санааг хоёр гараа өргөөд дэмжиж байна.Төрийн өндөр болон удирдах албан тушаалын албан хаагчид ажлын цагаар зөвхөн дуудлагын унаагаар явж байг. Амралтын болон баярын өдрүүдэд төрийн албаны унааг унахыг хориглох хэрэгтэй.Хятадад тийм байхыг би харсан.Нийтийн тээврээ шинэчлэхийн тулд орон гэргүй золбин хүмүүсийг хотоос албадан гарга.Тийм муусайн бохир заваан үнэртэй юмнуудын үнэгүй суусан автобусанд зорчих эгэл жирийн хүмүүс дургүйцнэ.Яагаад гэвэл мөнгөө төлөөд зорчиж байгаа хэн ч гэсэн тав тухтай орчинд зорчихыг хүсэж шаардах болно.Халтуурчдыг сайн торгох хэ
Баярхүү энэ удаад үнэнийг хэллээ.Түгжрэлийг хуулиар зохицуулна.
Монголд машин хэрэглэхийг бүрмөсөн хоригловол түгжрэл арилна гэвэл яаж байна найз нараа?
Тор засагийн зугээс ямарч бодлого вжил хийхгуй зонд нь хаячихсан оорсдийнхон идэж уух ажилд саад болохгуй бол болоо гэж бодсон байдаг
tugjrel, tugjrel bas dachin tugjrel !!!, mon yduu ,yduu,bas dachin yduu!!!, Mongol uls yaandaa ,yanaa!!!. Ta ich zov sedev chondoj bichdeg, daanch tor zasag yaandaa yaana !!!, Tand amjlit chuusei
ЭНЭ ӨМХИЙ Х..ЖАА БАЯРХҮҮ ИХ ГУЦХИМА
Tailand shig Zam deeguur yvdag Metro bariad l boloo shuu dee. Surtei hudlaa surjigneed demii balai hudlaa yum bicheed baih shaardlagagui
Хөдөөгийнхөнд л машин хэрэгтэй. Айл бүр суудлын ачааны гэсэн 2 машинтай чирэхчингэлэгтэй болж. Хотын төвийнхөнд машин шиг хэрэггүй юм бхгүй.
Маш зөв бүгдийг хий!!!!!!
Сонгуулас сонгуулын хооронд ардтүмэндээ хайртай хүмүүс болж шоудсаар байгаад юү ч хийдэггүй засаг төр ийм болгосон
Түгжрэлийг арилгая гэвэл хүмүүс машинаас л аль болох татгалзах хэрэгтэй. Алба амины ажлаар ойр зуур явах, дэлгүүр хоршоо орох, ах дүү, хүүхдүүдийндээ зочлохдоо заавал машин хөлөглөж ямбалахаа л больчих. Бүр гарцаагүй хол явах бол машин унаж бай: Өнөөдөр хотын гудамжаар шал дэмий сэлгүүцэж байгаа машинууд ихэнх хувийг эзэлж байна.Жоохон жоохон охид хөвгүүд аав ээжийнхээ мөнгөөр машинтай болчихсон юу ч хийж бүтээхгүй мөртлөө нэг их машин унасан мундаг амьтас давхилдаад замын түгжрэлийг зохиомлоор нэмэгдүүлээд байна. Өөр өөрсдөө дотроо тунгааж ухамсраараа машинаас татгалзах нь түгжрэлийг эрс бууруулна. Түрүүлж дуугарснаараа үүнийг бичигч нөхөр Баярхүү өөрөө эхлээд машин унахаас татгалзаж ийм хөдөлгөөн өрнүүлбэл би дэмжинэ.
Ардчилал монголын хөгжлийг түгжсэн.
чиний сонгосоор ирсэн МАН чинь л өнгөрсөн 30 жилийн 12-т нь үнэмлэхүй олонхиор, 11-т нь хамтарч засгийн эрхийг барихдаа энэ улс орны хөгжлийг чангааж чам мэтийн ажил хийх дургүй авлигаар амьдрах дуртай эсвэл халамжаар голоо зогоодог залхуу бэртэгчингүүдийг төрүүлсэн
zahirgaanii argaar shiid. jolooch nasuuh heregguy
Ene ardchilalaas bolood Bayrkhuu elchin bolj boldoggiu , balai youm , Het neg hunii bogs dolooj olo jil amidarsan daa hoorkhgii Odoo dolooh bogsgiu, suuh elchigiin tomilgoo oldohgiu, ardchilal gej sonin ch youm daa gants sain bichdeg ni bulangiin heden oron son hoorkhgiii
buruu taldaa hurdtei mashin buu yavuul
Зөв санаанууд даанч дэнгийн эрвээхэйн настай дарга арми шийдэх чадваргүй
Нийгмийн баялаг бүтээдэг, ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүст бол өдөржин хотын гудамжаар сэлгүүцэх зав гарахгүй. Харин Монголчууд 1990оноос хойш нийгмийн баялаг бүтээхгүйгээр, ажил хөдөлөмр эрхлэхгүйгээр машинаар өдөржин явж бусдын бүтээсэнийг шулан мөлжиж амьдардаг болсон. Машинаар өдөржин явж байгаа хүмүүс бол мөн чанартаа бусдын бүтээснийг шулан мөлждөг мөлжигсөд юм. Гадаад оронд ийм шулан мөлжигсөд алга болоод 200-300 жил өнгөрч байна. Храин зөвхөн Монголчууд ажил хөдөлмөр хийхгүйгээр, нийгмийн баялаг бүтээхгүйггэр, бусдын бүтээсэн ийгмийн баялагийг шулан мөлжиж амьдарч байна. Бүх төрийн албан хаагчид шулан мөлжигчид, бүх бизнесменүүд шулан мөлжигсөд, бүх ажилгүйчүүд шулан мөлжигсөд. Монгол бол шулан бусдын бүтээсн нийгмийн баялагийг шулан мөлжигсөдын орон болжээ. Ганц гарц нь иргэн бүрийг машин унах завгүй болтол нь төрийн хүчээр ажил хөдөлмөр эрхлүүлж, нийгмийн баялаг бүтээлгэх. Тэгвэл түгжрэл арилна, улс орон хөгжинө. Өөр зам үйгүй болй. Энэ бол ертөнцийн хууль.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үү эсвэл олон нийтийг дебилжүүлэгч хэрэгслүүд үү? 30 жил эрх чөлөөт хэвлэл бидэнд юу өгөв. Бид ойлгож байгаа юм байна уу? Улс орны ард түмнийг далдуур эзлэн түрэмгийлж эрх ашиг, хувь заяаг нь эрхшээл хяналтандаа оруулж улмаар хөрөнгө баялгийг нь дээрэмдэхийн тулд тухайн улс үндэстний олон нийтийн ойлголт төсөөлөл - далд ухамсарт нь тэдний өнгөрсөн түүх, өнөөгийн аж амьдрал, улстөрчдийнх нь явуулж байгаа бодлого, нийгэм эдийн засгийнх нь бодит байдлын талаар буруу ташаа ойлголт төсөөлөл бүрдүүлж "үг хэлэх эрх", " ардчилсан чөлөөт хэвлэл" гэх мэт наанаа бол сайн сайхан сонсогдох харин цаанаа бол огт өөр зорилготой уран цэцэн хоосон үгс, хулхи уриа лозунгуудаар халхавчилж юуны өмнө мэдээллийн орон зайг нь далдуур эзлэн авдаг болох нь хүн төрөлхтний өнгөрсөн бүх түүхээр батлагдсан гашүүн үнэн юм.
Өнөөгийн олон нийтийн ардчилсан чөлөөт гэж нэрлэсэн олон нийтийн суртал ухуулгын хэрэгслүүд юуг ямар өнцгөөс бичиж ухуулж сурталчлаад байгааг ойлгохын хувьд дээрх асуултын ач холбогдол өнөөдөр улам бүр их болж байна. Өнөөдөр АНУ тэргүүтэй барууны эрх баригч бүлэглэл бусад улс үндэстнүүд хүн төрөлхтний эсрэг сэтгэлзүй мэдээллийн хүйтэн дайнаа нэг ч өдөр зогсоолгүй явуулсаар байгаа бөгөөд энэхүү дайны ажиллагаандаа тагнуул, тусгай албадынхаа хүний сэтгэлзүйд нөлөөлөх нарийн арга технологиудыг өргөн ашиглаж ирснийг бид ойлгож мэдэж авах цаг аль хэдийн болсон.
ЯГ ЗӨВ ХЭЛЖЭЭ. ҮҮНЭЭС ӨӨР АРГА АЛГА.
Зохицуудлалт хийх нь зөв. Баярхүүгээс арай өөр санаа бол 1-р шугамаар зөвхөн Автобус явдаг журмаа чангал. Хажуу талаас орох цэгүүд дээр цагдаа ажиллууулж автобус чөлөөтэй явах боломж олго. Ингэвэл хувийн машинаар явж түгжрэж байхыын оронд түгжрэхгүй явах автобусаа сонгоно. Хувийн машиныг хотод унаа болино. Автобусны тоогоо нэм. Цэвэрхэн болго. Машин хэрэглэх хэрэггүй болгочихвол түгжрэл үгүй болно. Хайран цагаа түгжрэл өнгөрөөхөө болино. Бухимдал арилна
ардууд руу бүү дайр бидний татварийн мөнгөөр зам тавь эа.
Яг зөв.Сингапурт машин авах үнэ нь, авсан машинаараа зам ашиглах татвараас бага гэж буй. Синга хот УБ-аас даруй 3 дахин бага хүнтэй. Синга аргаар журмлаач. Энэ жижигхэн УБ-т алхаач. Гүзээгээ даахгүй болсон энэ хотынхон ипотекаа төлж чадахгүй байж, японд актлагдсан нэг нэг ямбий машин зайдилчихаад өр ширэнд улам баригдан , харвчих шахан нэрвтэн түгжрэн зогсохоо болиоч. Гол нь бие биенээсээ дээр гарах гэж ингэж амь насаа зольж байгаа юм. Соёлт, иргэншсэн ертөнцөд энэ моодноос гараад 30-н жил болж байна.Мангуугаа гадныханд нотлон ингэж оркдсоор хорвоог барах эмэнгэлтэй бус уу???
Bayarhuu guai ta zub yum yarisan tur zasag ni heregjuuldeg bol
ХАМГИЙН ТЭНЭГ ХУВИЛБАР БАЙЛАА.
Зөв л санаа дэвшүүлсэн байна. Хотоо тэлэх л хэрэгтэй болоод байгаа ш дээ. 4 уулын дунд шамбааралдсан л...хэвээрээ. казакстан нийслэл хотоо нүүлгэн шилжүүлсэн. Элбэгдорж хар хоринийг жишиг хот болгоно л гэж байсан....болсонгүй. Их дээд сургуулиуд л гэхэд ХААИС хотод байх зохимжгүй л байгаа юм дээ. Судлаачид нийгмийн том эрдэмтэд иргэдийнхээ үгийг сонсч хэрэгжүүлээч!!!. Нийслэл хотдоо амьдран сууна гэдэг бол амар хувь заяа биш юм бна шүү. Жч: 2008 оны бээжингийн олимпод амжилт гаргасан тамирчиддаа хятадын засгийн газар бээжин хотод амьдран суух эрхээр шагнаж байсан гэх юм. Тэгэхээр нийслэл хотдоо амьдарна сууна гэдэг их л нэр төрийн хэрэг юм шиг ээ. Манай хэрэгждэггүй цоорхой хуулиудын балаг эрх мэдэлтэнүүдийн амин ч муу бодлого их гай болох юм болж ч байна. Үндсэн хуулиндаа иргэд оршин суух газраа өөрийн дураар сонгоно гэж бий үүний балаг нь дуртай нь хотод нүүж орж ирээд хотын захад дуртай газраа уулан дээр гэрээ бариад ус цахилгаан дэлгүүр халуун ус нэхээд суудаг болсон.