Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ.
Дэлхийн 100 гаруй оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд зарим улс орон үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг байна. Энэ өдөр хүмүүс бие биедээ ном бэлэглэх, ном уншиж өгөх, зохиолч, нийтлэгчид номоо борлуулж, түгээх, шилдэг ном шалгаруулах, номыг сурталчлах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг байна.
Манай улсын хувьд 2000 оны эхэн үеэс эхлэн зарим төрийн бус байгууллагууд санаачлан “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэж иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байхаар болсон байна. Монголын зохиолч, хэвлэн нийтлэгчид болон уншигчид энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, жилээс жилд хүрээгээ тэлсээр өдгөө иргэд, хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг өдрийн нэг болоод байгаа юм.
Тиймээс иргэдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, нийгмийн соён гэгээрлийн сайн сайхны төлөө “Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-ийг хууль тогтоомжоор баталгаажуулан тэмдэглэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хууль батлагдсанаар номын соёл түгэн дэлгэрэх, ирээдүйн уншигчдыг номд дуртай болгон төлөвшүүлэх, зохиолч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг үнэлэх, ном уншлагыг дэмжих, хэвлэлийн компани, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, номын үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тус нэмэр болно гэж хууль санаачлагчид үзэж байна.
Сэтгэгдэл0
Кирилл бичиг Монголынх биш Оросынх за! Латинд шилжүүл. Бид л Оросын колони гэсэн шиг яах гээд байгаа юм та нар? Уйгаржин Монгол бичгээ яаралтай амь оруулаад Азийн бусад ард түмнүүд шиг хоёр бичигтэй болох хэрэгтэй.
Чи жаахан юм унш. Боловсролгүй байж мэдэмхий байж болохгүй.Нүдний булай болдог юм. Кирил цагаан толгойг анх Балканы буюу одоогийн болгарын ах дүү Кирилл,Мефодий гэдэг шашны зүтгэлтнүүд зохион славууд хэрэглэж эхэлсэн байна.Анх зохиосонтой харьцулвал одоо бараг танигдахгүй болтлоо зүсээ хувиргасан. Чам шиг юм ад үзээд байх ч бичиг үсэг биш. Соёл ном бичигт хүндэтгэлтэй хандаж бай.Хөрш хятад үндэстэн дайсныхаа түүхийг хадгалж байсан нь манай "Нууц товчоо" байсныг бүү март. Чиний дайсан зохиосон ч ном л бол соёл юм. Өмнөд Монголын Чи.Булаг хуурч,-Бидний монголчууд бүгд хос морьтой болъё.Та нар худам монголоо сурчих,бид кириллийг сурчихъя гэж хэлснийг зөв гэж боддог.Унш,сайн унш.
202.131.248.166 Хэнтийн буриадууд Монголчуудыг шүүдэг цаг Орос социализмтайгаа өнгөрсөн. Понял! Тэгж яривал Кирилл Мефодигийн Үнэн алдартны шашин Монголчуудыг байтугай Будда Күнз сургаальтай Нармай Азийн ард түмнүүдийг бүгдийг хүний ч тоонд багтаадаггүй. Чамайг алж болох амьтан гэж тооцдог шашны санваартнуудын үсэг бичгийг хэрэглэнэ гэдэг өөрсдийгөө амьтан гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.
Ymarch hereggui heden teneg uom MGL bichigee hamgaalj duugarch chasahgui baij demii solioroh uom.
Uursduu vndesnii bichigee hereglehgvi haychihaad, I hijg I yu yariad yavaa avgaichuul ve ? Tiim svrhii yum bol huuchin bichigee sergeeh huuli gargaach, HUULi TOGTOOGCHID guai !!!
Үндэсний ном гэвэл монгол бичгээр байх номыг хэлнэ. Үндэсний бичиг гэвэл Монгол бичиг болно. Үндэсний соёл гэвэл монгол ард дуу хөгжим хувцас хунар хоол унд гэх мэт болно. Эх хэлээ алдсан гурван хурлийз хуралджээ.
Оросууд биднийг өөрийнх нь бичгийг хэрэглэдэг гэж үргэлж доош чихэж доромжилдог. Оросуудын хөл алддаг хар халтар дээдсүүдийн хажууд Монголчууд бол зүгээр л баранууд л даа.
Номныхоо чанарт анхаармаар. Худал орчуулга, тархи угаах зорилготой Баавар мэтийн « шилдэг нийтлэгч» ккк, цоохор бутээл, еерийнхее туух, магтаал бичсэн зуйлийг ном гэх уу?!!!
Бүх хаягийг босоо кирилл англи болгооч. Эхлээд