Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.22/ Говь-Алтай аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн Б.Дүйнхэржав:
“…Өртэй байсан ахмадууд бидний зургаан саяаас бага өрийг тэглэж өгсөн ач буянтай Ерөнхийлөгч шүү, та. 30 жилийн түүхэнд ийм Ерөнхийлөгч байгаагүй ээ. Зөвхөн ахмадууд бид ч биш, өвөө эмээ, аав ээжгүй айл өрх гэж байдаггүй. Монголын гурван сая гаруй хүмүүст бүгдэнд нь туссан хайр байсан шүү.”
Говь-Алтай аймгийн өндөр настан Нямаажав:
“…Монгол Улсаас гадаадад очиж байгаа байгалийн баялаг, газар шороог жаахан боловсруулаад өндөр үнэтэй өгч болдоггүй юм уу? Яагаад ийм хямд үнээр гадаадад очоод байна вэ?
Энэ ард түмний амьдрал доройтонгуй байна. Доройтож байгаа хэсэг ард түмний амьдрал яаж байна вэ гэхээр, доод болон дунд насны ажил хийж байгаа, албаны нэр зүүсэн хүмүүсийн цалин мөнгө алга байна шүү. Энэ хүүхдүүдээ харж байхад хэцүү харагдаад байх юм. Би 91 настай хүн. Төр, түмэнд их ажил хийсэн хүн. Энэ залуучуудын цалин хөлсийг жаахан анхаармаар байна аа.”
Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэн Идэрмөнх:
“…Тэтгэврийн насны асуудал байна. Сар, жилд гурван сар нэмээд тэтгэвэрт гарах насыг хойшлуулаад байдаг. Ер нь тэтгэврийн насыг заах хэрэггүй гэж бодож байна. Улсад 30 жил тасралтгүй ажилласан хүн тэтгэвэрт гардаг хууль хэрэгтэй байна. Хүн 25 настайдаа ажиллаж эхэлсэн бол 55 настайдаа тэтгэвэрт гарна. Ингэж байж төгсөөд ирж буй залуус ажлын байртай болно. Бидэн шиг хүмүүсийн ажиллах сар нэмэгдээд яваад байхаар зарим нь 62, 63 нас хүрч байж тэтгэвэрт гарахаар болж байна. Суманд гэхэд төгсөөд ирсэн залууст ажлын байр алга.
Хоёрдугаарт, хуулийн асуудал байна. Хууль бол гууль байна шүү. Ард түмэнд илэрхий харагдаж байна. ЖДҮ-чидтэй тооцоо хийнэ гээд байсан чинь яагаад заримтай нь тооцоо хийгээд, заримтай нь хийхгүй байгаа юм бэ? Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой биз дээ? Тэр зарчим хаачив?”
Говь-Алтай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Сумаажав:
“…Усны асуудлыг төрийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна. Манай улс усны асуудлаар их буруу түвшинд явж байна гэж боддог. Яагаад гэвэл газар нутгийн гурван хувьд улаанбаатарчууд амьдарч байна. Гэтэл бүх юманд цэвэр ус хэрэглэж байна. Иймээс усны асуудлыг төрийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна.
Мөн иргэдийг тараан байрлуулахын тулд говийн бүсийн нэмэгдлийг 1000-аас дээш км зайд оршин суудаг хүмүүст говийн бүсийн дэмжлэгийг олгох хэрэгтэй болов уу.
Банкны зээлийн хүүг бууруулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл монголд зээлгүй хүн байхгүй, 97 хувь нь зээлтэй байна.
Хүнсний аюулгүй байдлыг төрийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна.
Газар нутгийнхаа гурван хувьд амьдарч байгаа улаанбаатарчуудыг дагуул хотод тараан байрлуулбал зүгээр юм уу гэж бодож байна.
Мөн хөдөлмөр хамгааллын зардлыг төсөвт суулгаж өгөх хэрэгтэй байна.”
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ариунаа:
“…Би барилгын компанид инженер хийдэг хүн. Тендерийг эрт зохион байгуулах, дөрөвдүгээр сар гэхэд тендер нь явагдсан байвал их зүгээр байна. Барилгын ажлыг хүйтний улиралд хийхээр нэлээн их хүндрэл учирч байна.
Бид бүгдээрээ малчин гаралтай улс. Хүмүүсээ аваад хөдөө зугаалж явахад малын арьсыг өгөх газар байдаггүй. Энэ үнэхээр хайран санагдаж байна. Тиймээс үйлдвэрлэлийг дэмжиж, малаас гардаг түүхий эдийг боловсруулдаг цогц бодлого явуулбал яасан юм бэ?”
Говь-Алтай аймгийн харьяат Хангал:
“…Залуучуудыг харахаар нэг үеэ бодвол их боловсролтой, мундаг болжээ. Эргээд харахад биднийг ажил дээр гараад ч юм уу, юм хийгээд явж байхад үгүйсгэдэг гол хүмүүс нь дээд үе, ахмад настнууд байдаг. Ахмадууд байнга биднийг дардаг. Ахмадаа хүндлэх ёс байлгүй яах вэ, гэхдээ нөгөө талаасаа ахмадууд байнга залуучуудыг үл тоодог. Монгол Улсыг залуучууд, бидний хүүхдүүд, дараа нь тэдний хүүхдүүд авч явна. Монгол Улсын хүн амын 60-70 хувийг хүүхэд, залуучууд эзэлж байгаа. Тэгэхээр бидэн рүү чиглэсэн тодорхой ажлыг хэрэгжүүлж эхэлмээр байна.
Хоёрдугаарт , аялал жуулчлалын салбарт тодорхой зохицуулалтуудыг хийх шаардлагатай юм уу гэж би хардаг. Дэлхий дахинд интернэт, нийгмийн сүлжээн дэх контент дээр тогтсон. Маш олон контент үйлдвэрлэгчид байдаг болсон. Монгол Улсыг аялал жуулчлалын бүс болгохын тулд олон улсад таниулах маш далайцтай, улсын нийт байгалийн үзэсгэлэнт газруудыг таниулсан, аль ч хэлээр үзэх боломжтой контент хиймээр байна. Энэ жилийн наадмаар Монгол наадам гэсэн гоё контент гаргасан нь сайшаалтай байгаа. Энэ зун би нутагтаа ирээд гоё газруудаар нь аялсан ч дэд бүтэц алга. Гаднаас жуулчин авъя гэхээр ямар ч дэд бүтэц байхгүй, гадаадын жуулчин эзгүй хээр газар ирж байж байгаад буцдаг” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулж, дүгнэж үг хэллээ. Энэ үеэрээ иргэдийн зүгээс хөдөө аж ахуйн салбар, ялангуяа малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байгаа талаар олон удаа санал, хүсэлт тавьж буйг тэмдэглэж, энэ чиглэлд санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл0
Оросын хүргэн Монгол ахмадуудыг зээлтэй зээлгүйгээр нь хагалсан.Жалга довоор Монголчуудыг хагалж ирсэн "Орос улс төр" хужаа Төв,орос Хэнтийдээ очиж оросжсон хужаа буриад жүжигчидтэйгээ тэврэлдэнэ биз.
Улсын мөнгийг иргэнд өгөхөөр одоо буян уу? хаха. Тэгээд мөнгө аваад улсын хөгжилтэй нэмэртэй юу хийв дээ. Хятадуудын бараа аваад дуусаа биз.
Улс орныг нар буруу тойроод явдаг яаж байгаа юм болдоо энэ Монгол цустай хүн лав биш ээ муу ёр зөгнөөд.
ЗЭЭЛ АВААГҮЙ АХМАДУУД ҮР ХҮҮХЭД НЬ ХААШАА ЮМ МОНГОЛЫН ДООД КАСТЫНХАН ЮМ УУ?ХАХАЖ ЦАЦСАН БАЯЧУУД ЮМ УУ?ЗЭЭЛ АВААД ХҮҮХДҮҮДДЭЭ ПРИУС Ч ЮМ УУ ГОДОН ГУТАЛ АВААД ӨГЧДӨГ БАЙЖ.
ЗЭЭЛ АВААГҮЙ АХМАДУУД ҮР ХҮҮХЭД НЬ ХААШАА ЮМ МОНГОЛЫН ДООД КАСТЫНХАН ЮМ УУ?ХАХАЖ ЦАЦСАН БАЯЧУУД ЮМ УУ?ЗЭЭЛ АВААД ХҮҮХДҮҮДДЭЭ ПРИУС Ч ЮМ УУ ГОДОН ГУТАЛ АВААД ӨГЧДӨГ БАЙЖ.
Баттулга 50 гарч байж жаахан ухаан суусан Одоо бол дэмжихээс аргагүй. Ер нь сүүлийн жилүүдэд их дажгүй сайн ажиллаж байгаа. жонхуугаа дахин нэг удаа сонгоход Монгол түмэнд хэрэгтэй шүү. Харин Элбэгдоржоос үхтлээ айгаад байдгийн учир жаахан битүүлэг.
omnoh eronhiilegchuud bugd hulgaichuud tednii gar hol baisan jenko bol yum uzej nud tailagdsan hun baina thanks
Цээжээ түхийлгэж тагтаа пооз авч, төмөр замаас 280 сая доллар хулгайлж хэнд ч хэрэггүй хоосон шороо овоолж, 17 чингэлэг спиртийг ус болгосон шидтэн, номурангаас 120 сая доллар луйвардсны төлөөсөнд өмнийн говийн ашигт малтмалын ордыг солонгосуудад, Төгрөг нуурын нүүрсний ордыг Гонконгын хужаа нарт 200 сая доллараар зарж, эртний бизнесийн түнш нь Сингапурын хужаа атал “Хужаа нарыг хоолойг хэрчинэ” гэж эргүү ардын тархийг угааж, цаагуураа хужааг доромжилсны төлөөсөнд Монголыг ШХАБ-д элсүүлэх нэрээр Орос, Хятадад зарж, хужаа нарт жигтэйхэн хайртай мянганы шилдэг луйварчин! Ахмадуудын тэтгвэрийн зээлийг тэглэх нэрээр ХААН банкыг дээрэмдэж авсан мянганы шилдэг хулгайч жанхуу Монголыг худалдаад авсаан!
Orkuudiin guilgachin setgelgeen deer togloj bna.
өөрийн мөнгөөр тэглээ юу? Төсөв гэдэг чин ядуу зүдүү хүмүүсийн татвараас бүрддэг шүү. Попорч Венесуел шиг удахгуй болно
Монголын гүйцэтгэх засаглалд кино амьдрал хоёрыг ялгадаггүй орос бацаан хамаагүй. Женко тур.Номадс,Мах комбинат Тачигээс ганц төгрөг гаргачихсан юм шиг.
202...unen helseniig chin demjij baina.
эргуу малнуудын хэрэглээнии зээлииг нь ард тумнээрээ толж барагдуулдаг дампуу шиидвэр ахиж буу гараасай ай билээ!попорсон луйварчин кармаанаасаа толж байгаа юм шиг л рекламдсан!!!
Shudarga yavsan ahmaduud hohirson
Яг энэ зураг дээр байгаа шиг малууд ингэж ярьж байгаа бүр нэг хорвоогосс тасарчихсан тэжээлгэж амьдраад сурчихсан.
Энэ 30 жилд ард түмнээ 2 хувааж талцуулсан ерөнхийлөгч байгаагүй юм шүү сонгууль бодохоор улс орны ирээдүйд анхаар
Ард түмэн битгий хэл гэр бүл нь 2, 3 хуваагдаад салсан шүү дээ.
МУУ БАЛИАР ХҮҮР АХМАДУУДАД ЯЛГАВАРТАЙ ХАНДСАН
МУУ БАЛИАР ХҮҮР АХМАДУУДАД ЯЛГАВАРТАЙ ХАНДСАН
Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг байна гэдэг зөвхөн хоосон тунхаглалыг Женко Монголчуудад ойлгуулсан. Зөрчвөл үүрэх ялыг нь Ерөнхийлөгчийн тухай хуулинд одоо заавал заах хэрэгтэй.Наад зах нь хугацаанаас нь өмнө огцруулах эрх ард түмэнд байх хэрэгтэй юм байна.
Urgyi uursdiiguu argatsaaj amidarch irsen akhmaduud n' khokhino bolood l duusakh shiv dee. Uruu teglyylsen n' khed, uguuj khyrteegyi gomdoj yldsen n' khed yum boldoo.
Хүний амь хороосон бидний цаазын ялыг тэглэж өгсөн Элбэгдорж бас буянтай ерөнхийлөгч биз дээ ахмадуудаа?
Орос монгол нэг хоёр гуравдугаар эхнэр мэхнэр, тэрбумын зээл тусламжийг горойхгүй аваад идчихдэг мэдчихдэг нь ч яамай. Мань мэт ядарсан амьтан ерөнхийлөгч гуайн хамааралтай талх чихэр хк нь хамгийн эхэнд бүхнээс түрүүлж боорцог талхныхаа үнийг нэмдгийг нь бодохоор л дургүй хүрдэг.
Хамгийн муу ерөнхийлөгч ахмадуудаа алаг үзсэн зээл аваагүй ахмадуудаа 1 сая төгрөгний үнэт цаасаар хуурсан тэр нь бас 2021 оны 5 сард өгөх юм гэсэн Улс орны эцэг ард түмнээ ингэж ялгаварлаж болохгүй тэр тусмаа ерөнхийлөгч хүн!!! Зээл аваагүй олон зуун ахмадууд танд гомдож байгаа шүү дараа жилийн 5 сард өгөх 1 сая төгрөгний үнэт цаасийг чинь хичнээн ахмадууд авч чадахгүй бурханы орон луу явах бол доо харамсалтай юм даа
Ийм тэнэг, эдийн засгаа хорлосон алхам хаа ч байхгүй. Зах зээлийн нийгэм биз дээ энэ чинь.
зах зээлийн нийгэм биш поп нийгэм болсон юм биш үү ? :))
Тэр зээл тэглээд байгаа гээд байгаа Мөнгөний орд чинь нийт 3 сая гаруй иргэнд бүгдэд нь хамаарах баялаг биз дээ?
Тулга ард түмнийг тоодог харж үздэг хүний өмбүү малуудаа ..
Ene heden nastanguudyg huurah yamar amarhan 've zailuul naadah chin hulgaich mafi bodlogotoi buzar amisgaa
Ahmaduudaa talstuulj alag uzsen erunhiilugch HEREGGUIEE
Heden haltar tugrugnii tuluu ingej munhaglahaa boli, iim baihad uls oron yaj hugjih we de, zeelsen bol zeelee tuluh yostoi, mungugui humuusiin ene problemig ni ashiglaj ner hund alban tushaald shigdej bui humuus icheesei,
Угаасаа Хятад улсын барааг 1000 жил зөөж байгаа. Монгол хүн юм хийхгүй. Ерөнхийлөгч ахмадын зээл тэглэх маш зөв. Улсын мөнгө ч гэх шиг дахин дахин өр тэглэх хэрэгтэй
Чаэьаас ийм сэтгэлгээтэй улсуудтай Монгол ялнааа
Яма үнээр энэ халамжийг ЖОНХУУ хийж байгааг ойлгохгүй байна даа. Авилгач улс төрч бүр өөрсдийн нэрэмжит халамжитай боллоо. Монголчууд бид өөрсдөө төлөвшиж байж л авилгачидаас сална.
Хулгайч
Ардчилсан нам зээл тэглэнэ гээд хорлочихсон. Нэр хичээгээд ахмадын зээл тэглэсэн нэр зүүлээ. УИХ- д суудалтай нам ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэсэн хогийн заалтаас болоод ерөнхийлөгч барьцааны хүн болон хувирсан.
Зээл тэглэж халамж тарааж, ард түмэнээ гэдэг сайн хүн болоод, улсын сан хөмрөгө нь хоосроод гаднаас зээл гуйгаад л яваад байвал сүүлд нь юу ? Болох вэ?
тэгээд тэр мөнгийн жэнко компани гаргаа юу...ийм малан ард түмэн байхад хариулаад байхаас яахав
Хөдөө иймэрхүү л хүмүүс байдаг Баттулга чинь чамд өөрөө хөдөлмөр хийж олсон мөнгөнөөсөө өгөө юү ?
Өөрийн мэдээлэлд ойрхон байсан хүмүүсийнхээ аав ээж хамаатан садангуудын эрх ашгийг бодож зээл тэглэсэн тэнэг ерөнхийлөгч. Жинхэнэ ядарсан ахмадуудаа хаясан. Тэд чинь зөвхөн цагаан сар, хүүхдийн сургалтын төлбөр төлөх гэж зээл авдаг бусад үед зээлээ төлчихдөг байхгүй юу. Тэр зээл тэглүүлсэн хүмүүсийн ихэнх нь их хэмжээгээр зээл авч санаатай төлөхгүй байсан хүмүүс шүү дээ.