sonin.mn
МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал өчигдөр болж, дотоод зохион байгуулалтын хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.  Уг хурлаар намын гадаад харилцааны хэлтсийн даргаар Манлайжавын Цэлмүүнийг томилжээ.   
 
 
 
М.Цэлмүүн нь 1991 онд төрсөн. БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийг төгссөн. Орос, англи, хятад, япон хэлний мэдлэгтэй.  Улсын Их Хурлын Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, “ОIO” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн юм байна.  
 
Харин УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнийн туслахаар ажиллаж байсан М.Ганхүлэгийг МАН-ын Улс төрийн бодлогын Газрын Даргаар томилжээ.