sonin.mn
СӨҮЛ. /Reuters/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эрүүл мэндийн хямралыг зохицуулж, Пёньянтай найрамдах үндсийг тавихын тулд БНХАУ, Япон, Монгол, БНАСАУ-тай хамтран халдварт өвчнийг хянах, нийгмийн эрүүл мэндийн санаачилга бий болгохыг уриалжээ.
Мүн Жэ Ин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх үеэрээ, олон нийтийн амь нас, аюулгүй байдлыг хамтран хамгаалах нь БНАСАУ-ын хувьд олон улсын хамтын нийгэмлэгтэй холбогдон аюулгүй байдлаа баталгаажуулах суурь болно гэж хэлсэн байна.
 
 
 
“COVID-19”-өөс үүдэлтэй хямрал хүн төрөлхтөнд дайнаас илүү аюул учруулж буй энэ үед бид хөрш орнуудын аюулгүй байдал бидэнтэй шууд холбоотой гэдгийг маш сайн санах хэрэгтэй гэж Мүн Жэ Ин дүрс бичлэгээр дамжуулан үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
 
 
 
БНСУ-ын Ерөнхийлөгч “Нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчнийг хянах Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга”-ыг бий болгох санал тавьсан боловч энэ талаараа дэлгэрэнгүй дурдаагүй байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг