Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр. Энэ ойг угтан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрыг удирдаж байсан үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Л.Хангай, Л.Цог, Д.Батбаатар, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Ц.Цолмон, Л.Өлзийсайхан нар оролцов. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар 1999-2001 онд ажиллаж байсан Б.Энэбиш, 2012-2016 онд ажилласан Б.Болдбаатар нар гадаадад байгаа тул хүрэлцэн ирж амжсангүй.
Уулзалтын үеэр ирэх 11 дүгээр сард албан ёсоор тэмдэглэх Парламентын болон Тамгын газрын 30 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажил, ойн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөө, чиглэл зорилтын талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар өөрсдийн удирдсан Тамгын газрын үйл ажиллагааны онцлог, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дурсамж өгүүлж, цаашид анхаарах асуудлаар санал бодлоо хуваалцлаа.
Дараа нь УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тэднийг хүлээн авч уулзаж туршлага сургамжаа хуваалцах, санал зөвлөмжөө илэрхийлэх зэргээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл0
Гахай хоншоорт даргад өөр хийх ажил алга уу
Занданшатар их хурлын дарга нарын бүлэг байгуулахад л дараа нь Ерөнхийлөгчдийн,Ерөнхий сайд нарын,яамдын сайд нарын,төрийн нарийнуудын гээд цааш үргэлжлэх нь тодорхой байсан.
http://www.zaluu.mn/p/55886.html----------http://www.zaluu.mn/p/55899.html
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлтэй холбоотой асуудлаар хэд, хэдэн ноцтой зүйл ярьжээ. Тэрээр АТГ-т шалгагдаж байгаа Д.Гэрэл нарын 7 тагнуулчтай холбоотой өөрийг нь жил зургаан сарын турш тагнаж чагнасан гэх эрүүгийн хэргийг хаахаар төрийн өндөр албан тушаалтан нөлөөлж байна хэмээн ярьжээ. Хэрвээ нөлөөлсөн нь тогтоогдож Д.Гэрэлд холбогдох хэрэг замхарвал тэр хүнийг захиалагч гэж зарлахаа мэдэгдэв.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн ярьсан захиалагч гэгдэж буй тэрхүү төрийн өндөр албан тушаалтан хэн байх боломжтой вэ. Эх сурвалжийн зүгээс төрийн өндөрлөгүүдээс ганцхан УИХ-ын дарга Г.Занданшатар л Д.Гэрэлийг хөдөлгөдөг гэх мэдээллийг өгч байна. Бүр Г.Занданшатарыг Тагнуулын дарга Д.Гэрэлтэй нууц уулзалт зохион байгуулж, үүрэг даалгавар өгөөд явж байсан гэх зүйл ч яригддаг нь огт оргүй үг бас биш юм. Ерөнхий сайдын зүгээс Д.Гэрэлийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг удаа дараа гаргаж байсан ч тэр бүрт Г.Занданшатар Тагнуулын экс даргыг цээжээрээ хамгаалан үлддэг байсан гэх. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн ярьж байгаа тэр хүн Г.Зандашатар байж болзошгүй байгаа юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тухайд “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаас болж Д.Гэрэл нар намайг тагнаж чагнасан байж болзошгүй” гэх зүйл ярьж байгаа ч цаанаа бол Г.Занданшатарын даалгавараар намайг тагнасан гээд хэлчихэж зүрхлэхгүй байх шиг.
Хурц буриад явсан ч Худалдаа хөгжил байгаа гэсэн үг.
Хужаа нарыг бурид болгоод байдаг чи ХЭН бэ?
Hiih yumaa olj yadah yumdaa
Өнгөрснөө санагалзсан коммунизмын орхидосууд байна.