Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын 60 жилийн түүхт ойн энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ойн баярын хуралд оролцон баяр хүргэж үг хэлэв.
Тэрээр МҮХАҮТ бизнесийн орчинг сайжруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх, бодлогын өмгөөлөл болон бизнесийг дэмжин урамшуулах, нийгмийн хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хэлэлцлийг хөгжүүлэх, төр, засагтай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. МҮХАҮТ цаашид бизнес эрхлэгчдэд шаардлагатай байгаа судалгаа шинжилгээ хийх, олон улсын туршлагыг судлан оруулж ирэх гүүр нь болох, бизнес эрхлэгчдийн хоорондын эв эе, харилцаа холбоог сайжруулах чиглэлээр ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. "Хувийн хэвшлийнхэн дотооддоо өөр хоорондоо өрсөлдөх биш, харин дэлхийн зах зээлд нэвтэрч, цар хүрээгээ тэлэх ёстой. Ерөнхий сайдын хувьд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний компаниудыг бий болгохын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ" гэв.
Монгол Улсын Засгийн газар:
- Дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, өмчийн эрхийг хамгаалах бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох
- Засгийн газрын сангуудыг нэгтгэн хувийн хэвшлийг дэмжих, олон нийтэд нээлттэй, хяналттай тогтолцоонд шилжүүлэх
- Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлж, чадавхийг бэхжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх
- Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг үе шаттай бууруулах
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, уул уурхайн бус экспортыг хэмжээг өсгөх, томоохон төслүүдийг хөдөлгөх замаар эдийн засгийн өсөлтийг хангаж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
- Бизнес дэх төрийн оролцоо, хүнд суртлыг бууруулж, авилгыг арилгах чиглэлээр ажиллаж байгааг хэлэв.
Ковид-19 цах тахлын улмаас хүндэрсэн эдийн засгийг сэргээхэд төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов. Хувийн хэвшил, бизнесийнхэн Дотоодын нийт бүтээгдэхүүний 75 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд улсын төсвийн орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг. Нийт ажиллагсдын 70 хувь нь энэ салбарт ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Yarihaas uur uy chadah ve dee darga nar.....
Yaridagch hiidegch hiilgedegch darga daa naadah chini
“Сүүлийн таван жилийн хугацаанд тайлагнасанчлан хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоод, гадаадын хохирогчдыг мөлжиж, мөн хилийн чинад руу худалдаж байна. Гэмт этгээдүүд хохирогч болсон гадаад иргэдийг Монгол Улсаар дамжуулан Орос, Хятад зэрэг улс руу худалдаалдаг байж болзошгүй байна. Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг албадан хөдөлмөрлүүлэхээр Хятад, Казакстан, Норвеги, Швед, Турк улсуудад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Бельги, Камбож, Хятад, Герман, Хонконг, Япон, Макао, Малайз, Филлипин, Өмнөд Солонгос, Швед, Турк, АНУ руу болон Монгол Улс дотор худалдаж байна.
морин дэл дээрээс дэлхийг эзлэх амархан мориноосоо буугаад улс гэрээ төвхнүүлэх хэцүү гэж эртний үг байдаг.
Ундэсний боловсролоо дэмжье.
Хэт их ярьж бна. Яаж хийхээ бодох хүмүүсээ ойр тойрондоо тавиаё.
Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас “2020 оны хүн худалдаалах асуудлын төлөв байдал” шинэ тайланг гаргасан байгаа юм. Тайлангаас эшлэн хүргэе. “Сүүлийн таван жилийн хугацаанд тайлагнасанчлан хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоод, гадаадын хохирогчдыг мөлжиж, мөн хилийн чинад руу худалдаж байна. Гэмт этгээдүүд хохирогч болсон гадаад иргэдийг Монгол Улсаар дамжуулан Орос, Хятад зэрэг улс руу худалдаалдаг байж болзошгүй байна. Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг албадан хөдөлмөрлүүлэхээр Хятад, Казакстан, Норвеги, Швед, Турк улсуудад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Бельги, Камбож, Хятад, Герман, Хонконг, Япон, Макао, Малайз, Филлипин, Өмнөд Солонгос, Швед, Турк, АНУ руу болон Монгол Улс дотор худалдаж байна. Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөрүүд зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг ажээ.
Zoriglood hiiwel butehgui zuilguiHarin cn Hurelsuh ih olon yumiig hiiheer cnarmsij bna
Tiim
odo boltol vzvvleegvi bsan yum u darj haaj horij bsan yum u
Худлаа амлах. Үүрэгдэх чинь хэтэрлээ. Улс орон ард түмэний амьдрал улам л муудаад бн хүүрээ бодооч ухаараач
Чөлөөт зах зээлгүйгээр дэлхийд яаж гарах вэ, товарищ аа. Төрийн өмчит компани дэлхийд гарч яг л харагдлаач.
Дэлхий гэж хөөрөөд яахав, эхлээд өөрсдийнхөө хэрэгцээг өөрсдөө хангах боломжоор хангаач. Ядаж хүмүүсээ дотоодын бүтээгдэхүүн авдаг сэтгэлгээтэй болгоё. Дараа нь дэлхийг эзлэх тухай.
30 жил олонхи болж тарийн эрх барьчаад дөнгөж одоо тэмцэж эхэлнэ гэдэг чинь ард түмнээ доромжлоод байна уу авгай хүүхэддээ сайрхаад байна уу Хүрэлсүхээ! Муу хүний ухаан үдээс хойш гэж үнэн юм. Коммунизмын орхидос.