sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний халдвар илэрсэн тухай мэдээлснээс хойш анх удаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр дэмжигчдийнхээ өмнө үг хэлнэ. Арга хэмжээ Сэнфорд хотод орон нутгийн цагаар 19:00 цагт болно.
Сонгуулийн өмнөх кампанит ажлаа үргэлжлүүлэн явуулах гэж буйгаа Д.Трамп “Твиттер” хуудсаараа өмнө нь мэдэгдсэн юм. “Маргааш өглөө Флоридад болох томоохон кампанит ажлын үеэр уулзая” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.
Өөрт нь болон гэргийд нь халдвар илэрсэн тухай Д.Трамп 10 дугаар сарын 2-нд мэдэгдсэн билээ. Харин түүнийг эмчлэгч эмч Шон Конли бямба гарагт мэдэгдэхдээ, “COVID-19”-ийн халдвараас эдгэрсэн Ерөнхийлөгч Дональд Трамп халдвар тээгч байхаа больсон гэжээ. 
 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг