МОСКВА. /TASS/. Арменийн байршуулсан баллистик пуужингуудтай оператив-тактикийн пуужингийн хэд хэдэн цогцолборыг устгасан гэдгээ Азербайжаны Зэвсэгт хүчин мэдэгджээ. Аравдугаар сарын 14-ний орон нутгийн цагаар 01:00 цагт Азербайжаны цэргүүд хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд найрамдах улсын хил дээрх пуужингийн цогцолборуудын байршлыг бүртгэн авчээ.  
“Энэ нутаг дэвсгэрт байршуулсан пуужингийн цогцолборууд нь Азербайжаны Гянжа, Мингячевир болон бусад хотын энгийн иргэд, иргэний дэд бүтцэд чиглэсэн байсан” хэмээн мэдэгдэлд дурдахын сацуу Азербайжаны Зэвсэгт хүчин пуужингийн цохилтоос сэргийлэх зорилгоор цэргийн байнуудыг устгасан гэжээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг