sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жозеф Байдентай нэг онгоцонд сууж явсан хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Байдены эрүүл мэндэд эрсдэл учраагүй бөгөөд тэрбээр хорио цээрийн дэглэм сахихгүй гэж Ардчилсан намын сонгуулийн штабаас пүрэв гарагт хийсэн мэдэгдэлд дурдсан байна.
Байдены нислэгийг зохион байгуулдаг агаарын тээврийн компанийн ажилтнаас коронавирус илэрчээ. Байден уг ажилтантай харьцаагүй гэж сонгуулийн штабын мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.
Даваа, мягмар гарагт хийсэн нислэгийн үеэр тэд хоорондоо 15 орчим метрийн зайтай байсан аж. Уг ажилтан болон Байден “нислэгийн турш амны хаалттай" байсан байна. Байден "хорио цээрийн дэглэм сахих шаардлагагүй" гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрсөн гэж Ардчилсан намын сонгуулийн штаб онцлон тэмдэглэжээ.
 
 
 
Коронавирусний шинжилгээний хариу нь халдваргүй гарсан болохыг Байден “Twitter” хуудсандаа мэдэгджээ. Туслахууд нь дээрх ажилтантай харилцаагүй болохыг тэрбээр тэмдэглээд сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлэх бодолтой байгаагаа дурдсан байна.
 
 
 
Тухайн ажилтан халдвар авсан нь пүрэв гарагт тогтоогдсон бөгөөд коронавирусний хоёр шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. Өнгөрөгч бямба гарагт буюу аравдугаар сарын 11-нд өгсөн түүний шинжилгээ сөрөг гарч байжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг