sonin.mn
 
УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Мигиддоржийн Батчимэг удтал хүндээр өвчилсний эцэст таалал төгсчээ.
Мигэддоржийн Батчимэг (1973 оны 1 дүгээр сарын 26-нд төрсөн.Арвайхээр хотын II арван жилийн сургуулийг 1990 онд дүүргээд Улаанбаатар хотын Хүмүүнлэгийн их сургуулийн хятад хэлний ангид элсэн оржээ.
 
1991 онд Монгол улсын Засгийн газрын тэтгэлгээр 15 оюутныг Хятадад сургахаар шалгаруулалт явуулахад оролцон тэнцэж Бээжингийн Хэл соёлын их сургуулийн хятад хэл-утга зохиолын ангид элсэн суралцаад 1995 онд хятад хэл-соёл судлаач мэргэжлээр дүүргэв. 
 
1997-1999 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд магистрын сургалтад хамрагдаж, 1999 оны 5 дугаар сард Монгол улсын Батлан хамгаалахын их сургуульд "Монгол улсын гадаад бодлого ба Монгол-Хятадын харилцаа" сэдвээр улс төр судлалын магистрын зэрэг хамгаалжээ. 2001 онд АНУ-ын Номхон далайн командлалын Ази Номхон далайн аюулгүй байдлын дээд курст суралцсан. 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх. 2012-2016 онд Намын жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажиллаж байжээ.