(Харууслын үг)
Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, бидний хамтран зүтгэгч Мигэддоржийн Батчимэг ид хийж бүтээх насандаа мөнх бусыг ухааруулан хөх тэнгэрт одлоо. Эртний түүхт төрийн сүлдэндээ сүслэн залбирч, эрх чөлөө, тусгаар тогтнолоо эрхэмлэн хайрладаг хүн бүр Таны өмнө харуусан гашуудаж байна.
М.Батчимэг олон улсын харилцаа, аюулгүй байдлаар мэргэшиж, Батлан хамгаалах яамны Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач; Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнд зөвлөх, тэргүүлэх шинжээчээр ажиллаж, “Шатрын өрөг дэх Монгол Улс” зэрэг судалгааны бүтээл туурвиж явсан эрдэмтэй эмэгтэй байсан юм.
М.Батчимэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр 2009 оноос 2012 онд ажиллаж байлаа.
Тэрээр унаган мэргэжилдээ тулгуурлан, “Монгол үндэстний язгуур ашиг сонирхолд нийцсэн, Оршин тогтнохуйн аюулгүй байдал, Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Хил хязгаар, нутаг дэвсгэрийн халдашгүй, бүрэн бүтэн байдал, Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал, Соёл иргэншлийн аюулгүй байдал, Эдийн засгийн аюулгүй байдал, Дотоод аюулгүй байдал, Хүний аюулгүй байдал, Хүнсний аюулгүй байдал, Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, Мэдээллийн аюулгүй байдал зэрэг гол ойлголт, түүнийг хамгаалах арга замыг тусгасан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг шинэчлэх нэн чухал үйл хэргийг манлайлан удирдаж, Улсын Их Хурлаар батлуулж, өсөх ирээдүйтэй төрийн бодлоготон гэдгээ харуулсан юм.
Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглал, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцооны суурийг бататгасан уг баримт бичиг бол түүний төр, түмэндээ зориулсан гэрэлт хөшөө юм.
М.Батчимэг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 2012-2016 онд ажиллаж, Монгол хэлний тухай хууль; Монгол Улсын Гадаад харилцааны тухай, Батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай тогтоол зэрэг 20 шахам эрх зүйн баримт бичгийн төслийг боловсруулан, өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаар батлуулсан хууль тогтооч байлаа. Мөн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, зарчим, үзэл санаагаа тусгаж байсан билээ. Тэрээр төрт ёс, түүх соёлын уламжлалыг эрхэмлэх, парламентын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, засаглалын хуваарийг шинэчлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, Монголын төрд бат чимэг болсон түшээ байлаа.
Эх орон, ард түмнээ элэг зүрхэндээ нандигнасан, эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэтгэл оюундаа дээдэлсэн, эгэл даруу, чин шударга, эрдэм төгөлдөр эрхэм хүмүүн Таны үйл хэрэг цагийн урсгалд улам бүр тодорч, улс үндэстнийхээ туулах замыг гэрэлтүүлэх болтугай.
М.Батчимэг зөвлөхтэй хамт ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газрын хамт олон \2009-2012 он\
Сэтгэгдэл0
Маш их харамсалтай
Батчимэгийн зөвлөх Пагамжав, туслах ЧИнбаяр нар төрийн нууц мэдээллийг маш өндөр үнээр Тайваьд зарж, эх орноосоо урвасан хэргээр 8-20 жилийн ял авсан. УИХ гишүүний албан тушаалаар халхавчлан өөрийгөө авч гарсан харин нөгөө хоёр нь ялаа эдэлж байгаа. Ийм хүнийг магтаад байж болохгүй.
Монгол хүнийг амьд байхад нь ажил хийлгэхгүй хавчин хаяж зайлуулах бурхан болсон хойно нь дэвэргэж магтдаг системийг МАН-ын албан тушаалын наймаа дээрэмчид тогтоосон байгаа. МАН-д Монгол улсыг хөгжүүлэх чадвартай ажил хийдэг хүн огтхон ч хэрэггүй харин МАН гэж орилдог мөнгө өгч өөрсдийг нь баяжуулдаг тийм хулгайч нар ус агаар мэт улс хэрэгтэй.Нохой байна уу гахай байна уу МАН-д огт хамаагүй бааа...МАН- одоо болтол томилгоогоо ингэж хийгээд байгаа..
Үхэртолгой Хүрэлсүх ждү хулгайлсан хулгайч нараа сайдаар томилоод байгаа нь зориуд Монгол улсыг хорлох үйлдэл мөн.Үхэр толгой Бээжингийн нууц тагнуул террорист болсон гэж үзэх үндэслэлтэй.Энэ хулгайчийн хөрөнгөжсөн эх үүсвэрийг шалгах хэрэгтэй.
Төрд ажиллаж улсаа өөд нь татаж ард олноо тэтгэн тэнхрүүлэх хамаг л шинж төрх, эрдэм чадал, ид хав нь гүйцэж, тунгаасан шижир мэт болсон оюун билгийн сан, үнэт эрдэнээ алдлаад аа бид. Үр хойчсыг нь ТЭНГЭР ИВЭЭТҮГЭЙ!
emgenel ilerhiilie
үнэхээр харамсалтай ёстой гайхамшигтай эмэгтэй байсандаа. эрдэм мэдлэгтэй, даруу төлөв, үзэсгэлэнтэй, ёс зүйтэй үнэн гайхамшигтай ёстой монголын төрд гэрэлт хөшөө босгож чадсан хүндээ. үндэсний аюулгүй байдал гэдэг ойлголтыг энэ жижигхэн эмэгтэй шиг гүнзгий ойлгож ухамсарлаж байсан эрчүүд ч ховор доо
НЭЭРЭЭ Л МОНГОЛ ТӨРИЙГ БАТЖУУЛАН ЧИМЭГЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН ДАА.
с.баяр, р.болд энэ гурваас өөр монголын үндэсний аюулгүй байдал гэдэг томьёоллыг ойлгох нь байтугай багцаалах ч новшнууд байхгүй. хажууд нь тэр балай бөх бат -эрдэнэ гэх мэт балай балай бөх тэх нөхдүүд бас тэр орилоо с.ганбаатар, хөвсгөлийн даваасүрэн гэх мэт авлига албан тушаалын шуналтангууд үндэсний аюулгүй байдалд аюул учирлаа гэж балайраад байхаар ичээд байдаг юм.
ардчилсан нам азгүй еэ. ийм сор болсон сэхээтнүүд нь бурханы оронд заларчих юм, эсвэл намаасаа хөөгөөд гаргачихна, тэр м.энхсайханыг хар л даа, одоо шоронд сууж байна. уг нь энхсайхан биш эрдэнэ мэтийн луйварчингууд нь сууж баймаар юм. ёстой гайхамшигтай эмэгтэй байсандаа. хөөрхий,
Батчимэг зүөвхөн АН-н бус монголын гайхамшигт оюунлаг, боловсролтой бүсгүйчүүдийн сор манлай байсан юм. Тэнэг монголд ухаантнууд нь удалгүй алга болж, түүнийг нь уухайлан дэмжих нь юутай гаслан бэ?
Yneheer ih haramsaj baina. RIP
medeh hun bain auu? havdar, zurh geh met?
тархины хорт хавдар гэсэн
гүн эмгэнэл илэрхийлье
Ум ма ни бад ми хум Ёстой жинхэнэ ховорхон тулхтай чадварлаг мэдлэгтэй Монголд төрд Чимэг Бат тулгуур болох хүн байсан Би я магт сэтгэгдэл энэ тэр бичихдээ Батчимэг Тэмүүжин нарыг онцолдог байлаө Эд нар л уг нь ардчиллын үнэ цэнийг тээгч байх ёстой Монгол түмний заяа нэгээр дутлаа
Mongolchuud hiaraaraa yaj bna daa
Дайн дажингүй цагт монголчууд маань олноороо ид залуугаараа явж бна даа . Хэний буруу ьэ ,арчаагүй амиа бодсон шуналт луйварчид төрд гараад монгол үндэс язгуургүй боллоо доо, Халамжаар зогоодог хар масс оркуудтай бүр ярих ч юм алга
Tagnuul bsan PIZDA shu dee Hujaa Lalar mini!!!!!!!!!!! ERLIIZ UUD ARDCHILAL BITGII HUTS L DAA!!!!!!!! yanhanii huuhduud UHEJ DALD OR Yanhan PIZDA
Одоо болье. Естой дур эсгэсэн худлаа хуухэн байсан шуу!!! Хеерхий Пагмагийн хувь зачагаар ч тоглосон!
Bas l tagnuul.....moroo tseverlez bn daa